"MRI аппаратын нэг нь эвдэрсэн ч нөгөө нь ажиллаж байгаа"

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

"MRI аппаратын нэг нь эвдэрсэн ч нөгөө нь ажиллаж байгаа"

"MRI аппаратын нэг нь эвдэрсэн ч нөгөө нь ажиллаж байгаа"

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн MRI оношилгооны аппарат эвдэрч, сувилагчид нь сэхээнд байгаа хүнээ амьсгалын аппараттай нь хувийн эмнэлэгт үзүүлж явна гэх мэдээлэл цахим хуудаст цацагдсан. Энэ талаар болон яаралтай тусламжийн шаардлагатай тоног төхөөрөмж эвдрээд хэр удаж байгаа талаар тодрууллаа.

Хоёрдугаар төв эмнэлгээс өгсөн мэдээллээр сэхээний тасагт байгаа хүнийг сувилагчид зөөвөрлөж үзүүлж байгаа зүйл огт байхгүй. Нэг аппарат хэвийн ажиллаж байгаа. Цахим хуудаст гарсан зураг ташаа ойлголт, мэдээлэл тарааж байна.

Эмнэлгийн үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол одоогоор үүсээгүй. Нэг MRI оношилгоо хэвийн хийгдэж байна. Ойрын өдрүүдэд эвдэрсэн хоёр дахь аппаратын тоног төхөөрөмж ирж засварлана гэсэн юм.

Хувийн болон улсын томоохон эмнэлгүүдэд тоотой хэдхэн ширхэг байдаг соронзон резонанс аппарат болох MRI оношилгоонд орох гэсэн иргэд эмнэлгүүдэд 10-аас дээш хоног дугаарлаж, цаг авч үзүүлнэ. Улсын төв нэгдүгээр төв эмнэлэгт хоёр ширхэг байдаг тус аппаратаар иргэд Эрүүл мэндийн даатгалаараа бараг сарын дараах дугаар авч үзүүлдэг байна. Хоёрдугаар эмнэлгийн хувьд мөн дугаарын дагуу шаардлагатай иргэд үзүүлэх заалттай.

Харин одоо тус эмнэлгийн нэг аппарат нь эвдэрсний улмаас дүрст оношилгооны тасгийн хүлээн авахын ачаалал, оочер нэмэгдэж оношилгооны аппаратыг шинэ төхөөрөмжөөр засварлах хүртэл дараалал их байгаа аж.

Үзлэг шинжилгээнд яаралтай хамрагдах шаардлагатай иргэд улсын эмнэлгийн 21-ээс дээш хоногийн дараах оочерыг хүлээхэд хүндрэлтэй учир арга буюу хувийн эмнэлгийг сонгодог байна. MRI оношилгоонд орох иргэд заавал эмчид үзүүлж, шаардлагатай гэсэн заалттай байх ёстой. Гэсэн ч эмчийн бичиггүй, нэн чухал биш хүмүүсийг үзлэгийн цаг хамаарахгүй үздэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж