55 настай эр 26 дахь удаагаа элсэлтийн шалгалт өгнө

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

55 настай эр 26 дахь удаагаа элсэлтийн шалгалт өгнө

55 настай эр 26 дахь удаагаа элсэлтийн шалгалт өгнө

55 настай Лян Ши нэртэй хятад эр мөрөөдлийнхөө сургуульд орохын тулд өсвөр наснаасаа хойш 25 удаа элсэлтийн шалгалт өгчээ. Тэрбээр Сычуаний их сургуульд элсэхийн тулд шантралгүй энэ жил дахин шалгалт өгөхөөр шийдсэн байна. Лян Ши 1983 онд анхны шалгалтаа өгч байв.

Залуу хүмүүстэй харьцуулахад санах ой муудсан тул сурахад хүндрэлтэй гэж олон хүн түүнд хэлж буй. Гэвч тэрбээр өөрийгөө залуухан, түүний насан дээр сурахад ямар ч асуудал байхгүй гэж хэлээд хангалттай өндөр оноо авна гэлээ.

Сычуаний их сургуульд элсэх босго оноо 521 байдаг. Тэгвэл Лян Ши өнгөрсөн оны зургадугаар сард 750-аас 403 оноо авчээ. Лян өмнө нь шинжлэх ухааны чиглэлээр сурах гэж ийн 25 удаа бүтэлгүйтсэн байна. Тиймээс энэ удаад бэлтгэл хийхэд илүү хялбарыг нь бодолцож урлаг, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр сурах болжээ. Лян Ши өдгөө Сычуань мужийн төв Чэнду хотод барилгын материалын компани эзэмшдэг.

Хятадад Кан хэмээх 72 настай хятад эр мөн 19 удаа элсэлтийн шалгалт өгч байжээ. Хүссэн оноогоо авч чадаагүй байгаа ч тэдний шийдэмгий байдал оюутан залууст амьдралын зорилгодоо хүрэхэд нь түлхэц болсон. Хятад улсад жил бүр ахлах сургуулийн гурав буюу төгсөх дамжааны оюутнууд коллежийн элсэлтийн шалгалт өгдөг. Үүнийг “өндөр шалгалт” гэж нэрлэдэг бөгөөд хэцүү гэдгээрээ алдартай.

Эх сурвалж: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж