Нийслэлийн тусгай сургалттай 29-р бүрэн дунд сургуулийн захирал Н.Оюунсувд хууль бусаар багш нарыг ажлаас нь халсан гэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус сургуулийн технологийн багш С.Бат-Эрдэнэ:
Сургуулийн 1989 онд актлагдсан тоног төхөөрөмж зарж, тэр мөнгөөрөө ангидаа засвар хийснээс болж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан хэмээн дүгнэж намайг энэ сарын 16-нд ажлаас халсан. Гэтэл тухайн үед ажлын хэсэг гарч баталсны үндсэн дээр уг ажлыг эхлүүлсэн.
29-р сургуулийн захирал Н.Оюунсувд нь өмнө нь авлигын хэргээр ажлаасаа чөлөөлөгдсөн ч хэсэг хугацааны дараа буцаад томилогдсон. Ингэхдээ өмнө нь 10 гаруй хүнийг үндэслэлгүйгээр нь ажлаас нь халсан. Харин энэ удаад гурван багшийг үндэслэлгүйгээр халлаа.
Н.Оюунсувд захирал шинээр ажилд орсон ажилтнаасаа “Би чамайг ажилд авсан учраас надад хоёр сая төгрөг өг” гэж авлига нэхдэг.
Би дараагийн шатны арга хэмжээ авч, Боловсрол, шинжлэх ухааны яаманд гомдол гаргана. Намайг ажлаас халсан нь анхны удаа биш. Өмнө нь 2018 онд бас үндэслэлгүйгээр халж байсан. Тэр үед хууль шатны байгууллагаар яваад буцаад орж байсан.
Б.ЭНХСАНАА












Зочин 2022-05-18 103.80.210.183
тэр шүүгчийг нь авчираад яагаад эргүүлэн ажиллуулах болсныг нь батлуулаад авилга аваад шийдсэ бол 2-ууланг нь чулуугаар шидэж *л.
Д Баярсайхан. 2022-05-18 202.9.46.65
Өөрийн ажилдаа идэвх гаргасан хүнийг хардаж өөлөх хэрэггүй. Багш нар эвтэй ,хамтарч ажлаа хийх нь чухал мөнгөнд шунах ч тийм зохистой биш ..байгаадаа л эзэн болж амьдарч сурцгаая!?
Зочин 2022-05-18 64.119.21.188
Гүтгэсэн бол бас хэцүү, гарын үсэг зурах чинь хоцрогдсон, 1990-ээд онд байсан бол болно.
Зочин 2022-05-18 192.82.88.207
niileed temts, avilgachdiig huulguh heregtei.
Зочин 2022-05-18 66.181.160.36
наад эргүү захирал аа шударга шүүхээр арга хэмжээ авч чадахгүй бол ажилчид олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж гарын үсэг цуглуулах хэрэгтэй