"Допингийн хариу гарсны дараа бөхийн цол олгоно" | News.MN

"Допингийн хариу гарсны дараа бөхийн цол олгоно"

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

"Допингийн хариу гарсны дараа бөхийн цол олгоно"

"Допингийн хариу гарсны дараа бөхийн цол олгоно"
п.сайнзориг

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодрууллаа.


-Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирж байна. Шинэчилсэн найруулгад орсон онцлох зүйл заалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд уг хуулийг бүхэлд нь шинэчилж байна. 2003 оноос хойш баяр наадмыг хуулиар зохицуулж ирсэн. Өмнө нь Засгийн газрын баталсан дүрэм журмаар зохицуулж байсан. Цаашдаа үндэсний өв соёл, баяр наадмыг талцал хуваагдалгүй зохион байгуулах, нөгөө талдаа спортын агуулгатай учир шударга явагдах ёстой. Тиймээс  эрх үүрэг, хариуцлага, төрийн баяр наадам зохион байгуулах талаасаа ямар эрх үүрэг хүлээх юм гэдгийг тодруулах зорилгоор хуулийг шинэчлэн найруулсан.

Бөхийн тухайд дөрвийн даваанаас дээш допингийн шинжилгээнд ордог байх зохицуулалт орсон. Мөн баяр наадмын өдрүүдэд цол олгохгүй. Өөрөөр хэлбэл тав түүнээс дээш давж, цолонд хүрсэн хүмүүст цол олгох батламжийг олгоно. Допинг илрээгүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цолыг олгоно.

Хурдан морины уралдаанд унаач хүүхдийн тухайд даатгал, эд хэрэглэгдэхүүнийг зохицуулж буй. Зөвхөн баяр наадмын өдрүүдийн даатгалтай байх бус үсэргээ болон бүсийн даатгалтай байх, эцэг эхийн зөвшөөрөлтэй байх гэх мэт хүүхдийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалт орж буй. Мөн эрлийз, монгол морьдын асуудал бий. Хүмүүс үнэтэй адууг гаднаас авчирж, адууны үүлдрээ сайжруулдаг. Гэхдээ энэ нь үндэсний өв соёл, монгол наадамд хэр зохистой зүйл вэ гэдэг асуудал яригддаг.

Энэ хүрээнд адууг сэрвээний өндрөөр тооцож уралдуулна. Цаашид адууны бүртгэлийг хийж боловсронгуй болгох, дээрээс нь уралдах адууг, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах, хүний оролцоогүйгээр буюу лазерын төхөөрөмжөөр сэрвээний өндрийг хэмжих зохион байгуулалтууд орсон.

-Сур, шагайн харваачдаас мөн допингийн шинжилгээ авах уу?

-Сур, шагайн харвааны асуудалд хуульд орж ирж байна. Эхний найман байрт шалгарсан харваачдаас допингийн шинжилгээ авна. Хариуцлагын асуудлыг зөвхөн оролцогч буюу бөхчүүд, харваачдаас гадна допинг хэрэглэхээр зөвлөж буй эмч, дасгалжуулагч, галтай нь хариуцлага ярих асуудал орж ирж буй. Баяр наадмыг цаашдаа төрийн байгууллага зохион байгуулах гэхээс илүүтэй, мэргэжлийн холбоодод шилжүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2022-05-18 66.181.161.106

Manjuudiin naadam hetsyy boljee

Avatar

Зочин 2022-05-18 203.91.115.52

уяаачид нэг удаа унаач хүүхдээ үүрээд нэг уралдвал морьтон монгол гээд байдаг сүүлийн үед арай зуд турхан болохоор л дандаа нөгөө мянгатууд уяаачид зовсон улс малчид нь малаасаа дор нутагт нь бурханч юмуу буг нь ч юмуу барих болохоор хэдэн тэр бумаар өгдөг бөхчүүлч гэсэн мөнхөө аварга үржилийн мал шиг үржил сэлекц хийсэн монголын ард түмэн бүгд мэднэ худлаа гэх хүн гарвал гэр бүл нь яаж явааг монгол даяраа мэдэх байх бидэнд найр наадам багадаагүй ажилаа хийцгэе,,,,,,,,,

Avatar

Нэргүй 2022-05-18 122.201.24.144

Хурдан морьдыг сэрвээний өндрөөр нь лазерын багажаар хэмжиж уралдуулна гэдэг зөвөө?! Монголын хурдан морьд хот хөдөөгийнх гэлтгүй эрлийзчихсэншдээ?! Монгол морь гээд байгаа хүмүүс чинь ариун нэрийн дор бузар юм хийдэг хүмүүсшдээ?!

Avatar

Зочин 2022-05-18 72.196.192.250

Даваахүү гуайн явуулага явахаа байх нь дээ ! Өөрөө дан э****з мориор баатар болсон хүншүү дээ. Үнэнд гүйцэгдэ ж байноо,кх кх кх

Avatar

Зочин 2022-05-18 122.201.24.144

Хурдан морьдыг сэрвээний өндрөөр нь лазерын багажаар хэмжиж уралдуулна гэдэг зөвөө?! Монголын хурдан морьд хот хөдөөгийнх гэлтгүй эрлийзчихсэншдээ?! Монгол морь гээд байгаа хүмүүс чинь ариун нэрийн дор бузар юм хийдэг хүмүүсшдээ?!

Avatar

Иргэн 2022-05-18 122.201.24.144

Хурдан морьдыг сэрвээний өндрөөр нь лазерын багажаар хэмжиж уралдуулна гэдэг зөвөө?! Монголын хурдан морьд хот хөдөөгийнх гэлтгүй эрлийзчихсэншдээ?! Монгол морь гээд байгаа хүмүүс чинь ариун нэрийн дор бузар юм хийдэг хүмүүсшдээ?!

Avatar

бат 2022-05-18 192.82.64.147

үндэсний спортод допинг гэх балайрлаа больчихоо, ямар улсын үндэсний сдорт, мэргэжлийн спортод наадах чинь байхгүй ээ

Avatar

Зочин 2022-05-18 59.153.114.186

Ямар нь 11 сар эрхээ хасуулаад барилдаж даваагүй Даян аварга цол авдаг, ямар нь 8 жилээр эрхээ хасуулж аварга цолоо хураалгадаг юм бэ?? Doj 4 ;давсан тухайн үед допингийн шинжилгээ өгөөгүй бөхөд начин цол нөхөж олгож бна энэ шударга уу? Масс нэмэх, зүрхний ачаалал дэмжих, өвчин намдаах эм бэлдмэл хэрэглээгүй нэг ч бөх байхгүй, шударгаар бүгдээс нь нэг удаа шинжилгээ авбал өндөр хувьтай гарна даа. Тэгээд ч үндэсний бөх бол спорт бишээ, ард түмний наадам цэнгэл,

Avatar

Зочин 2022-05-18 72.196.192.250

Үндэсний бөх спорт биш гэж солиорхийм, тэгвэл уртын дуу урлаг биш гэх нь үү ?! Яасан дэндүү боловсролгүй юм.
Үндэсний спорт бол тэр үндэстний өв соёл мөн, тэнэгээ гайхуулах хэрэггүй шүү !

Avatar

Чингис 2022-05-18 192.82.90.90

Магалжав тэргүүнтэй МҮБХ чинь ч зүгээр нэг төрийн бус байгууллагын статустай спортын сайн дурын байгууллага. Оюунболдыг барилдуулахыг дэмжиж байна.

Avatar

Хариулт 2022-05-18 66.181.176.209

Балайраад бай Допингтой бөх хараад суудаг юм гэж байхгүй шүү. Бүр дахин дахин илрэнэ.Давхарлаад хэдэн ч допинг хэрэглэхээсээ ичдэг болтол нь хориг хэрэгтэй

Avatar

Чингис 2022-05-18 192.82.90.90

Ямар нь 8 жил эрхээ хасуулаад, ямар нь болохоороо 11-хэн сар эрхээ хасуулчихаад дээрээс нь цолоо хураалгах биш харин ч бүр цолоо нэмүүлж байдаг юм бэ? Ямар нь улсад 4 түрүүлээгүй байж хуулинд өөрчлөлт оруулж Дархан Аварга цол аваад байдаг юм бэ? Үнэхээр хариуцлага тооцох гээд байгаа бол бүгдэд нь яг ижил ханд. Яг ижил хариуцлага тооцож чадахгүй бол ард түмний хүүхдүүдийг битгий хэлмэгдүүл!!! Монголын Спортын Арбитрийн шийдвэр маш зөв, шударга шийдвэр гарсан шүү. Магалжав тэргүүнтэй МҮБХ чинь ч з

Avatar

Зочин 2022-05-18 203.91.115.37

Инээдтэй ч гэсэн одоо тэгэхээс яахав. Бөх нь түрүүлчихээд дуугүй л яваад орчих хэрэгтэй болж байна. Хөлс авна гэж дагаж гүйх ч эрсдэлтэй болчихоод байна. Үзэгчид нь босоод хормойгоо гүвсэнээ "За наадам сайхан боллоо, хэдэн хуушуур боож аваад гэрлүүгээ гэлдрэедээ".

Avatar

Зочин 2022-05-18 202.21.114.196

МОНГОЛ НААДМАА ХИЙЖ Ч ЧАДАХГҮЙ ШҮҮХ ЦАГДАА ДЭЭР ТУЛТЛААА ДОРОЙТОХДООО Ч ЯАХАВДЭЭ ХӨӨРХИЙС…..ИЙМ АРЧААГҮЙ , БОХИР СОЁЛ, ЗАН ЗАНШЛААР Ч ЯАДЫН…..ХАЯ ЦААШААА

Avatar

Зочин 2022-05-18 103.80.210.183

барилдахаас нь өмнө допингийн хариу гардаг болмоор юмсан.

Avatar

Зочин 2022-05-18 202.126.88.178

Зөв шүү допингын шинжилгээний хариу ирсэний дараа цол олгодог байх хэрэгтэй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж