"Допингийн хариу гарсны дараа бөхийн цол олгоно"

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

"Допингийн хариу гарсны дараа бөхийн цол олгоно"

"Допингийн хариу гарсны дараа бөхийн цол олгоно"
п.сайнзориг

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодрууллаа.


-Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирж байна. Шинэчилсэн найруулгад орсон онцлох зүйл заалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд уг хуулийг бүхэлд нь шинэчилж байна. 2003 оноос хойш баяр наадмыг хуулиар зохицуулж ирсэн. Өмнө нь Засгийн газрын баталсан дүрэм журмаар зохицуулж байсан. Цаашдаа үндэсний өв соёл, баяр наадмыг талцал хуваагдалгүй зохион байгуулах, нөгөө талдаа спортын агуулгатай учир шударга явагдах ёстой. Тиймээс  эрх үүрэг, хариуцлага, төрийн баяр наадам зохион байгуулах талаасаа ямар эрх үүрэг хүлээх юм гэдгийг тодруулах зорилгоор хуулийг шинэчлэн найруулсан.

Бөхийн тухайд дөрвийн даваанаас дээш допингийн шинжилгээнд ордог байх зохицуулалт орсон. Мөн баяр наадмын өдрүүдэд цол олгохгүй. Өөрөөр хэлбэл тав түүнээс дээш давж, цолонд хүрсэн хүмүүст цол олгох батламжийг олгоно. Допинг илрээгүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цолыг олгоно.

Хурдан морины уралдаанд унаач хүүхдийн тухайд даатгал, эд хэрэглэгдэхүүнийг зохицуулж буй. Зөвхөн баяр наадмын өдрүүдийн даатгалтай байх бус үсэргээ болон бүсийн даатгалтай байх, эцэг эхийн зөвшөөрөлтэй байх гэх мэт хүүхдийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалт орж буй. Мөн эрлийз, монгол морьдын асуудал бий. Хүмүүс үнэтэй адууг гаднаас авчирж, адууны үүлдрээ сайжруулдаг. Гэхдээ энэ нь үндэсний өв соёл, монгол наадамд хэр зохистой зүйл вэ гэдэг асуудал яригддаг.

Энэ хүрээнд адууг сэрвээний өндрөөр тооцож уралдуулна. Цаашид адууны бүртгэлийг хийж боловсронгуй болгох, дээрээс нь уралдах адууг, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах, хүний оролцоогүйгээр буюу лазерын төхөөрөмжөөр сэрвээний өндрийг хэмжих зохион байгуулалтууд орсон.

-Сур, шагайн харваачдаас мөн допингийн шинжилгээ авах уу?

-Сур, шагайн харвааны асуудалд хуульд орж ирж байна. Эхний найман байрт шалгарсан харваачдаас допингийн шинжилгээ авна. Хариуцлагын асуудлыг зөвхөн оролцогч буюу бөхчүүд, харваачдаас гадна допинг хэрэглэхээр зөвлөж буй эмч, дасгалжуулагч, галтай нь хариуцлага ярих асуудал орж ирж буй. Баяр наадмыг цаашдаа төрийн байгууллага зохион байгуулах гэхээс илүүтэй, мэргэжлийн холбоодод шилжүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж