Автобустай мөргөлдсөн автомашины жолооч нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

Автобустай мөргөлдсөн автомашины жолооч нас баржээ

Автобустай мөргөлдсөн автомашины жолооч нас баржээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн уулзвар дээр автобус болон том оврын автомашин мөргөлдөж, нэг жолооч нас барсан, нэг нь хүнд гэмтсэн ноцтой осол гарлаа. Тодруулбал, өнөөдөр /2022.05.18/ 12:00 цагийн үед автобус, том оврын машин мөргөлдсөн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Ослын газрын шалгалтаар "Daewoo" маркийн автобустай Улиастайн уулзвараас хойш 200 метр орчим зайд тус зам тээврийн осол гарч "Киа бонго" маркийн автомашины жолооч нас баржээ. Харин автобусны жолооч болон бусад зорчигчдын бие хүнд байгаа учраас ГССҮТ-д хүргэсэн байна.

Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг судалж, мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, анхаарал болгоомжтой зорчихыг ТЦА-наас анхаарууллаа. Учир нь ойрын хугацаанд зам тээврийн ноцтой осол их гарч байгаа юм.

Өчигдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо "Амгалан" захын урд замд 20:00 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, Амгалан захын урд замд 20:00 цагийн орчим дөрвөн машин мөргөлдсөн осол гарсан байна. Зам дээр "Toyota Corolla Fielder", "Toyota Premio", "Toyota Prius", "Nissan Note" маркийнх дөрвөн машин мөргөлдсөн бөгөөд жолооч, зорчигч нийт гурван хүн гэмтсэн байна. Хэргийн газрын үзлэгийг Мөрдөн шалгах газрын хэлтсээс явуулж буй. Тиймээс жолооч та бүхэн:

  • Дүрмээр тогтоосон хурдны дээд хязгаараас хэтрүүлэхгүй замын нөхцөл байдалд тохируулан хурдыг сонгох,
  • Эгнээ байраа зөв сонгох, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх;
  • Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
  • Гар утас ашиглахгүй байх;
  • Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
  • Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж