Банкны IPO: Хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчдаа хамгаалах ёстой

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

Банкны IPO: Хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчдаа хамгаалах ёстой

Банкны IPO: Хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчдаа хамгаалах ёстой

ОУВС-гийн ажлын хэсгийн 2022 оны айлчлалын дүгнэлт нийтлэгдсэн байна. Дүгнэлтэд банкны IPO-той холбоотой дараах байр суурийг илэрхийлжээ. 

“Монголбанкны санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүргийг нь хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангах. Эдийн засгийн тодорхой бус байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор 2022 оны 6-р сард багтаан системийн ач холбогдолтой банкуудын хувьцааг сайн бэлтгэлтэйгээр нийтэд амжилттай санал болгох нөхцөл боломж багассан байж магадгүй. Монголбанкнаас эхлүүлээд байсан активын чанарын үнэлгээг түр зогсоохоор шийдвэрлэж, банкуудын хувьцааг нийтэд санал болгох үйл явцыг банкны активын чанар, санхүүгийн үзүүлэлтүүд бүрэн дүүрэн ил тод болоогүй нөхцөлд хийхээр байгаа нь санаа зовоож байна.

УИХ банкуудын хувьцааг нийтэд санал болгох ёстой эцсийн хугацаа 2022 оны 6-р сарын 30-ны өдөр байгааг хойшлуулж, эдийн засгийн тодорхой бус байдал багасч, активын чанарын үнэлгээг хийж дуусган банкуудын тайлан тэнцэлд үнэлэлт дүгнэлт хийх хүртэл сунгах нь хамгийн төгс шийдэл болох юм. Гэвч УИХ ийм шийдвэр гаргахаас цааргалж байгаа учраас дараагийн оновчтой хувилбар нь хувь нийлүүлэгчдийн төвлөрлийг багасгах талаар 2023 онд багтаан хэрэгжүүлэх ёстой ажлын хүрээнд илүү их дүнтэй хувьцаа гаргахаас өмнө Монголбанк активын чанарын үнэлгээгээ үргэлжлүүлэн хийж дуусгах явдал юм.

Уул уурхайн салбарт үүсч болзошгүй сөрөг нөхцөл байдал банкуудын тайлан тэнцэлд хэрхэн нөлөөлөхийг олж тогтоох зорилгоор алсыг харсан стресс тест хийж, маш сайн нөөц төлөвлөгөө боловсруулахад анхаарах хэрэгтэй. Аль нэг банкны IPO амжилтгүй болсон тохиолдолд Монголбанк Банкны тухай хуулинд заасан албадлагын арга хэмжээг авч, банкуудыг тогтворжуулан, хэсэг хугацаа өнгөрч банкуудын байдал илүү сайжирсны дараа IPO-г дахин хийх нь зүйтэй. Хэрвээ Монголбанк зарим банкуудын IPO-г хойшлуулах шаардлагатай гэж үзвэл хойшлуулах шийдвэр нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах Монголбанкны үүргийн хүрээнд зохистой гэж үзнэ” гэжээ.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж