Монголчуудын анхны сонгууль гэж хэлж болохуйц Тусгаар тогтнолын төлөөх санал асуулга 1945 онд болжээ. Санал асуулгад 494 мянга 74 хүн бүртгэгдэв. Тэдгээрээс 487,285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа 100 хувь тусгаар тогтнолынхоо төлөө өгчээ.
Гадны нөлөөнд байхдаа ч монгол хүний зүрх, сэтгэлд тусгаар тогтнолын дархлаа ямар хүчтэй оршин байсныг энэхүү санал асуулгын үр дүн гэрчилдэг. Харин өдгөө энэхүү дархлаа хэвээрээ бий юу? Дээрх шиг санал асуулга болвол тусгаар тогтнолынхоо төлөө бидний 98,6 хувь нь эрс шийдэмгийгээр санал өгч чадах болов уу? Ялангуяа залуусын гэгддэг эх орны маань оролцоо ямар байх бол?! Гурил цацагчаас эхлээд тэднийг дэмжигчид хэрхэх бол? Бусдын мэдэлд байснаараа бид хожино гэх болов уу, Буурай ч өөрсдийн эрхэнд зовсон нь дээр гэж үзэгсэд давамгайлах болов уу?
Залуусынх нь оролцоо муугаас тэтгэвэрт гарсан ч ирээдүйн төлөө зам, чиг болж, болзошгүй аюулаас сэргийлэн жагсаж буй нэгнийнгээ буртагласан. Эрх чөлөөг нь авчиралцсан хүнийг ташуурдана гээд хэвлэлийн хурал зарлагч, тэрийг нь шууд дамжуулан түгээгчид яг хэний эрх ашгийг хамгаалаад буй хэрэг вэ?
Жагсаалын эсрэг жагсагчид үзэл бодлоороо эсэргүүцээд байна уу, үнэ хөлсөөр яваад байна уу?!
Э.Бат-Үүл "Намынхаа залуучууд, төөрөлдөж яваа гишүүдийг Д.Сосорбарам ахынхаа мөрөөр намдаа эргэж ирээрэй” гэж уриалжээ. Харамсалтай нь эрх баригч болоход энд тэндээс гарч ирээд элдэв зөвлөх нэрийдлээр албан тушаалд томилогдож, идсэн уусан хэргээр шалгагдаж байсан АН-ын залуус ирж, гудамжинд гарсан намаа тойглох болов уу? Намын үзэл бодол, үнэт зүйлс байтугай тусгаар тогтнолоо үл хүндлэгчид олширсон энэ үед тэд гарч ирэх болов уу? Нам намаар дутахгүй гээд гэртээ бүгэж, утасны цаанаас хоосон цэцэрхэж суух болов уу?
Ерөнхийлөгчийг мод тарихад дагаад залуу насаараа чимж, зургийг зүүсгэл болж яваа залууст Монгол “ок” байгаа нь ойлгомжтой.
Гэтэл Засгийн эрх авсан ах нартаа таалагдах гэж залуусын нэр барин залуусаа үгүйсгэж, засрахгүй архичид болчихсон мэтээр цамнаж байгаа холбооны ерөнхийлөгч шиг сэтэртэн нөхдүүд төрийн албанд томилогдоод идэж, уухын хүслээр төсвийн мөнгийг үрэн таран хийсээр байхад залуус хаана явна вэ?
Ажлаа хийсэн шиг хийж, амьтан хүний асуудлыг шийдсэн тухай жишээ болохоор ганц ч болтугай албан тушаалтан АН, МАН-ын залуус байна уу? Хийх гээд зүтгэхээр бохир муухай улстөржилт, боомилж, тушсан бодлого, шийдвэр нь ажил хийх боломж олгохгүй байна гээд авсан шигээ ажлаа өгсөн залуус сонсогдсон уу, Эсвэл хөгшин хүнээс долоон дор зан гарган ажилчдаараа долоолгуулах гэж агсамнасан залуус олширсон уу?
Хамгийн сүүлийн УИХ-ын сонгуулиар гаргасан тоогоор, сонгуульд оролцож санал өгөх нийт иргэнээс 18-24 насны 324 мянга гаруй, 25-45 насны 1 сая орчим, 45-аас дээш насны 740 мянган иргэн байжээ. Судалгаагаар 60-аас дээш насныхны хувьд 100 хүн тутмын 97 нь санал хураалтад оролцдог аж. Өөрөөр хэлбэл, сонгуулийн насны 10 залуу тутмын гурав нь санал өгч байхад, 10 ахмад тутмын ес нь санал өгөөд байгаа хэрэг.
Залуусын оролцоог гэрчлэх бодит баримт гэвэл энэ. Өөрсдөө ингэж сонгуульд оролцчихоод бурууг бусдаас хайх нь хэр зохимжтой бол оо? Эсвэл арав тавхан төгрөг, албан тушаал сэлтээр төр барих эрхээ арилжчихаад үсээ "үхэр долоосон мэт" толийлгоод, гоё сүрчиг, үнэтэй хослол өмсөөд цүнх баригчаас "хурган" дарга болоод албан тушаалаасаа халагдах вий гэсэн айдастайгаар хайран сайхан залуу насаа үрэх үнэндээ харамсалтай биш гэж үү?
Дурласан ч өөрийнхөө, хаягдсан ч толгой гудайдаггүй, алдсан ч, оносон ч, унаж, бүдэрсэн ч урагшаа босоод гүйнэ гэдэг шунхан улаан залуу нас биш бил үү?
Шударга зүйл хийж байж л шударга болдгоос ахыг аялдан дагаж, асуудал тулгарвал зугтаад, босоход нь бөөрөнд нь ирж наалддаг бэртэгчин үзлээсээ одоо салах юм биш үү, залуус аа.
Аль болгон ах нарынхаа араар орж, амьтан хүн царайчилж, ая эвийг нь олох гэж “амьтан” болж явах вэ?
МАН-д “Ах ах” гэж явсаар бүхэл бүтэн үе гээгдээд, доод үе нь түрээд гараад ирлээ. Алдагдсан үеийнхэн одоо ах нар тэтгэвэртээ бүү гараасай гэж залбирч байна.
Бусдад өөрсдийн цаг үеэ булаалгаад, дуугүй байлаа гээд бүтэж үхэхгүй гэх маягтай бүхний ард нуугдаж суухаа хэзээ болих вэ, залуус аа?
Зочин 2022-05-18 202.126.88.219
Өнгөрсөн үеэ хуулагч чи хаанаас төрсөн юм. Өвөг дээдсийн эх орноо, тусгаар тогтнолоо хамгаалж ирснийг ачаар бид өлмөн зэлмэн ч сайхан амьдарч байна.Жнж сайхан улсыг маань ийм болгосон хүмүүстээ үгээ хэл Ардчиллын нэрээр хамаг юмыг цөмлөж хорсолсон хоосон дарга нарт хэл 20-р тогтоолыг гаргаж улсын өмчийг идсэн хүмүүст хэл.
Зочин 2022-05-18 202.126.88.219
Тодорхой зүйлийг ойлгомжтой бичсэн атлаа бас л өрөвдөлтэй өрөөсгөл үзэлтэй юм. Энд нам ямар хамаатай юм. Аль ч намынхан бүгд адил. Ялангуяа дээшээ мацаж гарсан нөхөд. Тэд залуудаа ч дарга нарын сар өврөөр гүйж наалдаж бялдуучлах явж ирсэн юм чинь үр хүүхэд нь бас л тийм зантай байх нь тодорхой.Улсаа бодохоос өмнө халаасаа түнтийлгэх сонирхолтой тул их хурлын гишүүдийн тоог нэмье гэж донгодоод байгаа шүү.Залуусын ихэнх нь улсаа орхиж харь улсын боол болж байгаа нь төрийн бодлого гажиж байна.
Баярсайхан 2022-05-18 202.9.46.65
Залуустаа үлгэр болохуйцаар ; Төр,Засаг ажлаа шударга хийцгээе Ард түмэн харж,сонсож л байна шүү!? Эх орон гэж өссөн төрсөн нутаг,"МОНГОЛ" улс. -Тусгаар тогтносон улс-Бидний орших нутаг- Бид энэ зүйлд л баярлах, талархах ёстой шүү !?.. Иргэд ээ олон зүйл нуршихаа больё Бид-Эх нутагтаа -Эзэн гэж бодож байна ….Аливаа асуудалд шударга оролцоцгооё!?
Иргэн 2022-05-18 103.140.11.94
Соц үед мөрөөрөө сайхан амьдарч байсан хүмүүс их бий… Харин өөрөө амжихгүй юм байж бусдад атаархсан юм үзээгүй шунал ихэдсэн ядуу сэтгэлгээтэй өлөн нүдтэй гуйлгачин царайлж байсан хүмүүс одоо цагийн хүн чанаргүй луйварчин хулгайч дээрэмчин өвчин тараагч донтонгууд бөлгөө
Зочин 2022-05-18 103.140.11.94
Яг үнэн
Зочин 2022-05-18 202.126.89.143
Ардчилал нэрээр халхалсан луйварчид монголыг хувьчлалаас эхлээд сөнөөсөн дөө
МОНГОЛ ХҮН 2022-05-18 202.55.191.130
ЛХАГВАА НАРАНТӨГСӨӨ….. Залуу бэртэгчингүүдээс асуух зарим асуултууд-АА ЭНЭ БҮХНИЙГ БИЙ БОЛГОСОН МАН-ААС НЬ АСУУСАН НЬ ДЭЭР. ХАРАХАД ЧИ Ч ГЭСЭН ЗАЛУУ ХҮН БАЙХ ШИГ. БАС Л ХЭН НЭГНИЙ ШИВНЭСЭН ҮГЭЭР ЭНЭ БИЧВЭРИЙГ БИЧСЭН БАЙХ. ЦААД МАН.ГАРУУД ЧИНЬ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ЭРХИЙГ МӨНХИЙН БАРЬЖ БАЙХЫН ТУЛД ЭНЭ СОНГУУЛИЙГ ЭНЭ ХЭВЭЭР НЬ САНАЛ ӨГДӨГ БАЙЛГАХ ГЭЖ Л ӨДРИЙН БОДОЛ, ШӨНИЙН ЗҮҮД БОЛЖ ЯВАА. ХАРИН ЗАЛУУСТ САЙН ЦАЛИНТАЙ АЖИЛ Л ХЭРЭГТЭЙ. ҮҮНИЙ ТУЛД МОНГОЛ УЛСЫГ ҮЙЛДВЭРЖҮҮЛЭХ Л ЧУХАЛ. ӨӨР ЮУ Ч БИШ
Заавал улс төрөөс хамааралтай явах ёстой юу 2022-05-18 122.201.23.122
Хөгжилтэй орнуудад ирц бага л байдаг заавал сонгуулийн ирц 100 байх албагүй таалагдахгүй хүмүүс нэр дэвшиж байгаа үед оролцохгүй байх нь хувь хүний эрх
ахмад 2022-05-18 192.82.80.233
Хүнийг хүн болгодог хатуу зарчимч шаардлага, ажил хэрэгч чин сэтгэлээр ажлын эцсийн үр дүнг үзүүлж чаддаг мэриылттэй зүтгэлтэй үнэнч зөв хүнийн төлөвшүүлж шударга шалгуураар ажил албанд тавьж шахаж шаардаж ажмлд сургадаг хуучин цагийн сайн зүйлийг устгасны хар гай энэ.Шоронгийхныг бэлдэж тэднийгээ ашиглан цөөн хүн ард нь идэж ууж цөлмөж суудаг боон Ард түмэн тэсэрч босоход бэлэн болчихсон доо.
Зочин 2022-05-18 46.135.28.46
Зөв бичиж, ухамсрын доройтолд орсон бүхэл бүтэн үе бий болжээ. Шударга ёс гэж мэдэхгүй ноёныг харж долдойгоод мөнгөөр ухамсараа худалдсан хүн хогнууд ихэссэн байна, хайран сайхан залуус, иймч болгочих гэж
Зочин 2022-05-18 103.57.94.228
Энэ нэг балай юм юу вэ. Эрх чөлөө авчирсан ч гэх шиг. Социализмын үед эрх чөлөөгүй байсан гэж хулигаан хулгайчууд л хэлнэ. Тэр үед ажиллаж байсан үй олон хүн сэрүүн тунгалаг байна, асуугаарай та, амаа алгадуулна
Зочин 2022-05-18 192.82.86.90
Сэтгэгдэл бичсэн хүмүүс сэтгэцийн өвчтэй байна
Зочин 2022-05-18 122.201.31.75
Бат-Үүл мэтийг түлхээд унагаа, босож ирэхгүй хөл гар нь хугарна.
Зочин 2022-05-18 103.57.94.103
Залуусын тэмцэлийг дэмждэг дээш нь гаргадаг даанч дээшээ гарсаныхаа дараа эргээд өр лүү минь өшиглөдөг болохоор итгэл алдарах юм
Зочин 2022-05-18 202.21.107.119
СОЛИОРЧИХСОН ӨВЧТӨН ШИГ БАТҮҮЛ СОСОРБАРАМ ЭРДЭНЭ,ХҮЗҮҮГҮЙ МЭТ АХМАД БАЙХАД БИД ОЧИХГҮЙ…ЗОРИГИЙГ АЛСАН ХҮН БАТҮҮЛ ЭЛБЭГДОРЖ 2 ХУРЦ ГЭЖ НЭГ а******н..
Зочин 2022-05-18 103.212.118.25
бичээч чухам өөрийгөө толинд харж байгаад бичичхэж.
del 2022-05-18 202.55.188.116
залуусын буруу байхгүй ийм нийгмийг авчирсан со үүл гэсэн хүмүүс байж байна хувиа бодсон довоо шарлуулсан амьдрах гэж дарга нарын б**с долоож явна өмнөх үeээ муу хэлж гарч ирсэн со үүл нарыг хойж үe нь үсдээд гурилдаад сууж байна болдог юм болдогоор болж байна өмнөх үeээ гар буугаар буудвал хойч үe нь их буугаар буудна гэдэг болж байна
Зочин 2022-05-18 203.91.115.37
Люмпэнгүүд гэж байгаа юм л даа.
Зочин 2022-05-18 202.21.114.196
ҮНЭНДЭЭ МОНГОЛ ЗАЛУУС ӨӨРСДӨӨ ТИЙМ СҮРХИЙ БАЙСАН БОЛ НИЙГЭМ НЬ ИЙМ МУУХАЙ ХАР БАРААН БАЙХУУ….ГЯЛАЙЖ ГЯЛТАЙХ ЮМ ЮУ Ч АЛГААА…..БУСДАД ГОМДОЛЛОЖ, ӨӨРӨӨСӨӨ БУСДЫГ АМААРАА ШҮҮХЭЭС ӨӨР МЭДЭХ, ЧАДАХ ЮМГҮЙ, НИЙТЭЭР ХӨДӨЛМӨРЛӨХ ДУРГҮЙ , ХИЙХЭЭСЭЭ УРЬТАД ЦАЛИН МӨНГӨӨ Л ЯРИНА.
Зочин 2022-05-18 202.21.98.238
ӨӨРСДӨӨ НЭГ ИХ ШАЙХАМШИГТАЙ НИЙГЭМ БҮТЭЭЧИХСЭН Ч ЮМ ШИГ ХЭДЭН ХАЛТАЙСАН ХИЖЭЭЛ НАСНЫ ХЭЛ АМАА БИЛҮҮДСЭН, ХҮҮКИЙН ҮНЭНЧ ФЭН АНИА АГАА НАР ЗАЙЛАА!
Зочин 2022-05-18 202.126.90.74
Бүүмэрүүдийн улстөржилт газар авахгүй нь батлагдчихсан шүү дээ. Ялангуяа тавчиктай жагсаалаас хойш.
Зочин 2022-05-18 202.21.98.238
ЭЛБЭГДОРЖИЙН СУГАНЫ ҮСЭД БОЛ САЛААВЧ Л ӨГНӨ АРАСО!
зочин 2022-05-18 202.179.21.192
юу гээд гуцаад бгаа хүүр вэ????????????? "бэртэгчин залуус" ямар аймар үг вэ???? сонгуулийн насны залуус ихэнх нь орон нутгийн харъяалалтай, хотод суралцдаг. Гэтэл яагаад орон нутагтаа заавал очиж санал өгөх ёстой юм бээ??? тийм их мэдлэгтэй юм бол хотоос сонгуульд оролцож, саналаа өгөх боломжийн талаар судалвал яасан юм, ажил болговол яасан юм…. ийм эргүү нийтлэл энэ сайтад гарсанд үнэхээр харамсмаар санагдаж байна.
Зочин 2022-05-18 202.126.89.197
Боломж л байвал гарах юмсан. Үхээд ч хамаагүй.
Зочин 2022-05-18 31.10.166.185
Mongoldoo amidarch chadahgui bol gadaadad ch amidarch chadahgui,yavmaar baigaa bol angli helee esvel solongos helee sain sur.afrikaas zaviar garaad zamdaa uhsen tsagaachid zunduu.uhaantai bai huu min.
BOLD 2022-05-18 66.181.187.74
SAIHAN NIITLEL BNA><
Зочин 2022-05-18 192.82.89.34
Ялтан Эрдэнээ
Зочин 2022-05-18 43.242.243.148
АМИА ХИЧЭСЭН АЖИЛ ХИХГУИ АРЧАГУИ ЗАЛУУС МАШ ИХ БНА
Зочин 2022-05-18 59.153.115.237
Ер нь энэхэдэн хогшидыг тэтгэвэрт ньсуулгаж залуу хумууст боломж олгомоор бна тэтгэвэртэй суугаад ач зээгээ хараад яваач залуу хумууст зайгаа тавьж огоо энэ сэтгуулчид дэмий юм бичиж байхаар хаана хаана 65 дээш насны хогшид ажиллаж бгааг сурвалжлаад олон нийтэд танилцуул намын удирдлагаднь мэдэгдэж ажлаас нь чолоолуулэх ажлыг хийхийг уриалаж бна шуу тэгвэл залуучуудад буян болно шуу дээ
Зочин 2022-05-18 103.126.107.254
neg heseg emegteichuud uls turd garval hatan uhaanaar tsegtselne geheer n gargaad irsen. shal dordson. hugshchuud ballaad baina shine ue gargaya geheer n gargaad l irlee. nedmer alga. tegeheer hugshin zaluu er em gehgui mongol hundee bainaa.
Зочин 2022-05-18 188.155.91.4
…өнөөдрийн өнцгөөс харахад олз ашиг хайж бэдэрч явсан хэдэн ойворгон нөхдөд найр тавьсан нь эх орон, тусгаар тогтнолоо эрхэмлэсэн ариун явдал байлаа. Үүнийг сэтгүүлч маань үргэлж ухаарч байх учиртай шүү. Орос, Украины асуудалд төвийг сахисгээд, гэхдээ ойр дөт саахалт руу гаа маягтай, дуугаа хураасгээд л гэлдэрч явах нь өлзийтэй.
Зочин 2022-05-18 188.155.91.4
Энэ Нарантөгс уг нь гайгүй сэтгүүлч юм уу гэмээр. Ерөнхий зөв гаргалгаан дээр хааяа алдчих гээд байдаг юм. Жишээ нь энд тэрээр "бусдын мэдэлд байснаараа…", "эрх чөлөөгмнь авчралцсан хүнийг…" гэх зэргээр хадуурсан байна. Сайн эргэцүүлж бодно биз ээ. Бид ардын намын 65-ын мэдэлд байгаа болохоос арай ч өөр улсын мэдэлд орчихоогүй салгалж явна. Эрх чөлөө дэлхийн өөрчлөлт хөгжлийн нүргэлсэн үйл явцын нөлөөгөөр ирсэн юм. Харин МАН буюу тэр үеийн МАХН-ын удирдлага асуудалд буурьтай хандаж, өнөөдрий
Зочин 2022-05-18 72.196.192.250
Энэ зочин их хуучинсаг хүн бна доо !
Зочин 2022-05-18 66.181.190.94
Unuugiin zaluus jagsahaas uuriig medehgui Buteen baiguullaltaas zugatdag tsagaan gartnuudiin armi uussen Ulsaas belen yum shaardaj uursduu deed bolovsroltoi nertei baar hesch arhi uuj mashin unaj zugaa tsengel huuj zah deer demii huzurduj amar hyalbaraar amidrahiig hicheeh bolsniig nuuh hereggui Tend iim mod tariya hot tosgonoo tohijuulya baigalaa hamgaalya gesen sanaachilga urialga baina uu Baihgui Zuvhun zasgaas ene teriig shaardah zurshiltai