Украины энгийн иргэнийг хөнөөсөн 21 настай орос цэргийг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

Украины энгийн иргэнийг хөнөөсөн 21 настай орос цэргийг шүүж байна

Украины энгийн иргэнийг хөнөөсөн 21 настай орос цэргийг шүүж байна

ОХУ-ын цэргийн албан хаагчийг Украины энгийн иргэний амийг хөнөөсэн хэргээр өнөөдөр /2022.5.18/ Киев хотноо шүүж байна. Оросын цэргийн албан хаагч, 21 настай Вадим Шишимарин нь өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Сумы мужид Украины зэвсэггүй энгийн иргэнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа тухай  Украины Ерөнхий прокурор Ирина Венедиктова мэдэгджээ.   Чупахивка хотын оршин суугч энгийн иргэн замын хажуугаар дугуй унаж яваад Вадим Шишимаринд буудуулсан гэж Венедиктова мэдэгдэв.

Шишмарин хүний амийг хөнөөсөн болон дээрмийн хэрэгт буруутгагдаж байна. Тэрбээр тухайн өдөр Украины хууль сахиулах байгууллагад бууж өгсөн аж. Түүнээс хойш дайнд олзлогдсон гэж Украины прокурор Андрей Синюк мэдэгдэв.

Шишмариний өмгөөлөгч Виктор Овсянников стратегийнхаа талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан.  Шүүх хурлын үргэлжлэх хугацаа нь шүүгдэгч хэрхэн мэдүүлэхээс шалтгаална. Гэхдээ яллагч талд хангалттай нотлох баримт байгаа гэж Синюк “ABC News”-т ярьжээ. Синиук мөн Шишмарин мөрдөн байцаалтын явцад хамтран ажилласан гэжээ. Шишимарин бол эрүүгийн шүүхээр шалгагдаж байгаа анхны  орос цэрэг юм.

ЭХ СУРВАЛЖ: ABCNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж