Эрт илрүүлэг үзлэгт эцэг, эхчүүд сэтгэл дундуур байна

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

Эрт илрүүлэг үзлэгт эцэг, эхчүүд сэтгэл дундуур байна

Эрт илрүүлэг үзлэгт эцэг, эхчүүд сэтгэл дундуур байна

Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэн бүрийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх үзлэгт  хамрагдуулахаар шийдвэрлэсэн. Орон даяар эхлээд хагас сарын хугацаа  болж буй энэ үзлэг 0-5 насныхнаар эхэлсэн. Гэвч үзлэгийн чанарт эцэг, эхчүүд сэтгэл дундуур байгаагаа хэлж байна.

Иргэдийн хэлж байгаагаар үзлэгээр хүүхдийн амны хөндий, биеийн халууныг үзээд, зовуурь асуугаад гаргаж байгаа аж. Ийм оромдсон үзлэгт орох гэж хүүхдүүддээ дагуулж, эмнэлгээр явснаар  дүүрэн ханиад томуутай хүүхдүүдийн дунд орж, өвчин тусах нь их байна хэмээн бухимдаж байна.

Баянгол дүүрэгт байрлах …-дугаар хорооны өрхийн эмнэлэгээр орж хүүхдүүдээ үзүүлж байгаа эцэг эхтэй хэсэг хором ярилцахад үзлэгийн зохион байгуулалт, чанарт сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, хоёр хүүхдээ үзүүлэхээр ирсэн ээж хэлэхдээ, "Мэдээллийн хэрэгслээр яваад байсан бүх үзлэгийг хийхгүй байна. Ерөнхий амны хөндий үзлэг, нүдний хараа, биеийн өндөр жин үзэж байна. Эмнэлэгт ирж  байгаа хүүхдүүдийн дийлэнх нь ханиадтай байна.  Ирэх долоо хоногт би өөрөө үзүүлнэ. Миний хувьд 20-30 насны үзлэгт орж байгаа. Бага насны хүүхдүүдийг үзлэгийг бодвол илүү нарийвчилсан үзлэг байх шиг байсан. Яаж, ямар шат дараалалтайгаар хаана үзэх нь тодорхойгүй байна" гэв.

Өөр нэг ээжийн хувьд эмх цэгцгүй байгааг шүүмжлэв. Тэрбээр ханиадтай хүүхдүүдээ өөр газар гаргаж өгөөд үзмээр байгааг ярьж байсан юм. Учир нь үзлэгт ирсэн хүүхдүүд ханиадтай хүүхдүүдтэй оочерлоод ханиад авах магадлал өндөр байгаа аж. Түүнчлэн  боломжтой бол утсаар цаг өгөөд яг цагаар үзүүлвэл үр дүнтэй байгааг тэрбээр онцоллоо.

Эцэг, эхчүүдийн хувьд ажлынхаа хажуугаар хүүхдээ үзүүлж байгаа учраас цаг завын хувьд хүндрэлтэй асуудал их байгааг учирлав. Өөр нэг иргэний хувьд цаашдаа хоёр дох шатны эмчилгээ хийгдэх ажлыг хэрхэн яаж зохион байгуулах тал дээр анхаарвал сайн байна хэмээн саналаа илэрхийлсэн юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилготой энэхүү үзлэгт иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зааварлаж байгаа аж. Урилгаа авсны дараа дүүргийн эмнэлэг дээрээ очиж шинжилгээ өгөх юм байна. ЭМЯ-наас баталсан хөтөлбөрөөр 0-5 насны хүүхдүүлийн үзлэгт дараах зүйлс багтаж байна.

  1. Эмчийн үзлэгийн, зөвөлгөө
  2. Хүүхдийн биеийн хэмжилт, өсөлт хөгжлийн үнэлгээ
  3. Мэдрэхүйн эрхтэний үзлэг, хараа, сонсгол шалгах
  4. Хүүхдийн сэтгэхүйн хөгжил, зан төрхийн үнэлгээ
  5. Амны хөндийн үзлэг, шүдний цоорол, гаж хөгжлий үнэлгээ
  6. Амны хөндийн эрүүл ахуй, шүд угаах аргачлал багтсан байгаа юм.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж