“Улсын төсвийн 25 тэрбум төгрөгөөр хүнсний агуулах авахгүй” | News.MN

“Улсын төсвийн 25 тэрбум төгрөгөөр хүнсний агуулах авахгүй”

“Улсын төсвийн 25 тэрбум төгрөгөөр хүнсний агуулах авахгүй”

“Улсын төсвийн 25 тэрбум төгрөгөөр хүнсний агуулах авахгүй”

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан цаг үеийн асуудлаар тайлбар мэдээлэл өглөө.


-Намар хүнс, нарийн ногооны нөөцийн тасалдал үүсэх эрсдэлээс сэргийлэх ажлын хэсгийг би ахалсан. Тэр хүрээнд Улаанбаатар хотын хүн амын хүнс, нарийн ногооны хэрэглээг тогтвортой хангахад агуулах хэрэгтэй гэж үзсэн. Түүнээс өөр бусад шалтгаанаар  өмч хөрөнгө худалдаж авах шийдвэр гараагүй. Засгийн газрын тэмдэглэл л гарсан. Ямар ч худалдан авалт хийгээгүй. Монголбанкинд хураагдсан агуулах бий гэж тусгасан. Банкинд хураагдсан агуулахын үнийг судлах чиглэл өгсөн. Тэр 25 тэрбум төгрөг гэдэг тоо яагаад гарсныг мэдэхгүй байна. Би банкинд хураагдсан эд хөрөнгийн үнэлгээ тогтоогч биш.

Төсвийг УИХ-аар хэлэлцэж байж шийддэг гэдгийг та бүхэн мэднэ. Улсын төсөвт хүнсний агуулах 25 тэрбум төгрөгөөр худалдаж авах зүйл огт байхгүй.

Засгийн газрын тогтоолд Төв банкинд хураагдсан хүнсний агуулахын үнэлгээг 12.5 тэрбум төгрөгөөр тогтоосон байсан. Үүнийг нийслэлийн хүн амын хүнсний нөөцийг хадгалахад ашиглаж болохыг эсэхийг судлах л үүрэг өгсөн. Түүнээс ямар нэгэн үнэ ханш тогтоогоогүй. Зоорь авсан зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн энэ хүнсний агуулах ХХААХҮЯ-нд огт хамааралгүй асуудал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-18 150.129.142.28

Энэ хулгайч нар хэтэрч байна. Улаан цайм мэлздэг байна ш дээ. Заригийн Өнөрөө ухаагүй бол эд хэдийн авдгаа аваад дуусах байсан. ОДоо наад сайд чинь зөвхөн энэ асуудлаар л ажлаа өгөх хангалттай шалтгаан болно. Бусдад нь үлгэр болог. ЕС-аа амалснаа биелүүлж ажлаа хий.

Avatar

Зочин 2022-05-18 172.58.59.172

newy

Avatar

xenix ni yumiig tonshix bol,IN@+ardsyg@+dr+knson 2022-05-18 172.58.59.172

OC##

Avatar

иргэн 2022-05-18 64.119.22.205

Гэхдээ л чи үүнийг мөнгө ашиглах боломж гэж хараад уг зоорийн барилгын үндсэн үнийг олж мэдээд, судлаад ЗГ-т 2 дахин өндөр үнэ оруулсан юм биш үү. Ил болоод ирэхээр нь больж байгаа болохоос чи идэх л байсан байна шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж