Миранда Керр нэг ангийн оюутнуудын зээлийг төлж өгчээ

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

Миранда Керр нэг ангийн оюутнуудын зээлийг төлж өгчээ

Миранда Керр нэг ангийн оюутнуудын зээлийг төлж өгчээ

Австралийн модел Миранда Керр болон түүний нөхөр тэрбумтан Эван Шпигель нар Оттис  урлаг, дизайны коллежийн төгсөх ангийн оюутнуудын сургалтын зээлийг төлж, гэнэтийн бэлэг барив. Хосууд Оттисын урлаг, дизайны коллежийн төгсөлтийн ёслолд оролцсон байна. Хандивыг тэдний гэр бүлийн  сан болох “Шпигелийн гэр бүлийн сан”-гаар дамжуулан хийсэн бөгөөд 10 сая ам.доллар болжээ.

Оттис урлаг,дизайны коллежийн захирал Чарльз Хиршхорн төгсөлтийн ёслол дээр оюутнуудад хандаж “Нийт 2022 оны төгсөгчдөө, та бүхэн амьдралын гараагаа эхлэх гэж байна. Та бүгдийн гэр бүлд сургалтын төлбөр маш том даваа байсныг бид мэднэ. Оттис коллежийг төгсөх санхүүгийн дарамттай тулгарсан үед оюутны зээл авсан та бүхэндээ таатай мэдээ дуулгаж байгаадаа баяртай байна. Миранда Керр болон түүний нөхөр Хспигель нар та бүгдийн зээлийг гэр бүлийн хандивын сангаараа дамжуулан төлсөн. Одоо та бүхэн сургалтын төлбөрийн зээлийг төлөх шаардлагагүй боллоо” гэжээ. Тус мэдэгдлийг сонссон даруйдаа оюутнууд баярлаж, хөөр дүүрэн хашхирцгаажээ.

"Snapchat"-ийг үүсгэн байгуулагч Шпигель ахлах сургуульд байхдаа коллежид дизайны ангид суралцаж байжээ. Шпигелийн гэр бүлийн сан нь урлаг, боловсрол, орон сууц, хүний эрхийн асуудалд анхаарлаа хандуулж, оюутнуудад хандив өгөх нь  утга учиртай байв.

Эх сурвалж: Ladbible

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж