Хятадын Боинг 737-800 онгоцыг санаатай сөнөөсөн байж болзошгүй | News.MN

Хятадын Боинг 737-800 онгоцыг санаатай сөнөөсөн байж болзошгүй

Хятадын Боинг 737-800 онгоцыг санаатай сөнөөсөн байж болзошгүй

Хятадын Боинг 737-800 онгоцыг санаатай сөнөөсөн байж болзошгүй

Хятадын Куньмин хотоос Гуанжоу руу явж байсан Боинг 737-800 онгоц гуравдугаар сарын 21-нд осолдож, 123 зорчигч болон нисэх багийн есөн гишүүн бүгд амиа алдсан. Энэ нь Хятадад сүүлийн 28 жилд тохиолдсон хамгийн олон хүний амь нас хохирсон агаарын тээврийн осол болсон юм.

Мөрдөн байцаагчид ослын шалтгаан нь санаатай үйлдэл байсан эсэхийг шалгаж байна. Шалгалтын явцад техникийн доголдлын нотлох баримт олдоогүй гэж хоёр эх сурвалж мэдээлжээ. “Wall street” сэтгүүлээс өчигдөр /2022.05.17/ мэдээлснээр, онгоцны хар хайрцгийг шалгахад бүхээгт байсан хэн нэгэн онгоцыг санаатайгаар сүйрүүлсэн байж болзошгүй гэв.

Нисэх онгоцыг үйлдвэрлэгч Боинг компани болон АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл тайлбар өгөхөөс татгалзжээ. Мөрдөн байцаалтыг удирдаж байгаа Хятадын Иргэний нисэхийн захиргаанаас мөн тайлбар өгөөгүй байна. Ослын үеэр онгоц хурдацтай доошилж эхлэхэд нислэгийн удирдагчид болон ойролцоох онгоцнууд удаа дараа дуудлага хийсэн боловч нисгэгчид хариу өгөөгүй гэж албаныхан мэдэгдэв.

Одоогоор Хятадын “Weibo” цахим сүлжээнд “China eastern”, “China eastern black boxes” гэсэн хаштагуудыг ашиглахыг хориглоод байна. Цахим ертөнцөд худал цуурхал тарааж, олон нийтийг төөрөгдүүлсэн, ослын мөрдөн байцаалтад саад учруулсан гэж үзээд эрх баригчид ийм шийдвэр гаргажээ.

Ослын улмаас нөхрөө алдсан Вэн овогтой эмэгтэй “China Eastern” компанийн нөхөн олговрын тухай гэрээнд гарын үсэг зурсан боловч яг хэдэн юань санал болгосныг нь хэлэхээс татгалзсан байна.

“China Eastern” компани ослын дараа 737-800 онгоцны бүх нислэгээ зогсоосон боловч дөрөвдүгээр сарын дунд үеэс дахин сэргээжээ. Ослын шалтгааныг эцэслэн гаргахад хоёр ба түүнээс дээш жил шаардлагатай гэж Хятадын албаны хүмүүс мэдэгдэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-18 103.57.95.212

Сэтгүүлч НАРАНЖАРГАЛ-аа төгрөг чинь зөвхөн Монгол улсын мөнгөн тэмдэгтэд оноосон нэршдээ. Мөнгө гэж нийтлэг утгаар нь буюу эсвэл тухайн улсын мөнгөн тэмдэгтээр нь илэрхийлж бичих хэрэгтэй

Avatar

ҮНЭН 2022-05-18 64.119.17.208

НЭГ СОЛИОТОЙ НИСГЭГЧ НЬ АМИА ХОРЛОЖ Л ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж