НЭМЭЛТ:
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин:
-Сингапурт Монгол Улсын иргэдтэй холбоотой асуудал гарсныг сонссон. Олон улсын харилцааны асуудал биш учраас хувь хүний талаарх мэдээллийг өгөх боломжгүй. Гадаад харилцааны яамны зүгээс хууль зүйн туслалцаа үзүүлэх байх.
Э.АРИУНАА
Д.БАЯРМАГНАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН СОНСГОЛ БОЛЖЭЭ
НЭМЭЛТ:
Сингапур улсын шүүхийн “Judiciary” цахим хуудсан дээр Д.Баярмагнайд холбогдох шүүх хурлын тов гарчээ. Шүүх хурал 2022 оны тавдугаар сарын 18-нд буюу өнөөдөр Сингапурын цагаар 10:00-д болжээ. Түүнийг Казиногийн хяналтын тухай хуулийн дагуу шүүх хурал болж байна. Дараагийн шүүх хурлын тов 2022 оны тавдугаар сарын 26-ны Пүрэв гаригт 15:30 цагт зарлагджээ.
Эх сурвалж: Judiciary.com
М.НАРАНЖАРГАЛ
Ц.СОДНОМДОРЖ БНСУ-Д ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА ГЭВ
Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх, улсын арслан Ц.Содномдорж нар казино тоглон, хулгай хийсэн хэргээр Сингапурт баривчлагдсан гэх мэдээлэл цацагдаад буй.
Энэ талаар өөрөөс нь тодруулах гэсэн боловч БНСУ-д гэр бүлийн хамт эмчилгээ хийлгэхээр явсан гэдгийг найз нь /нэрээ хэлэхийг хүссэнгүй /хэлсэн юм. Тэрбээр “Зарим хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа шиг Ц.Содномдорж казино тоглож, гэмт хэрэгт холбогдсон асуудал байхгүй. Ташаа мэдээлэл гэдгийг хэлье. Би өөртөө нь байнга холбоотой байгаа. Найз маань мөрийтэй тоглоом тоглодоггүй. Одоо гэр бүлийн хамт БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явсан. Тэнд байгаа. Өнгөрсөн өвөл л Сингапур явсан. Ямар нэгэн шүүх хурал болохгүй” гэдэг хариултыг өгөв.
Харин гадаад хэргийн яамнаас энэ талаар тодруулахад “Монгол Улсын хоёр иргэн архидан согтуурч, Сингапурт баривчлагдсан нь үнэн” гэсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Содномдорж, Д.Баярмагнай нар Сингапурт казино тоглосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн мэдээллийг өгч буй юм.
Улсын арслан Ц.Содномдорж нь 2006 онд аймгийн арслан цол хүртсэнээс хойш ард түмэндээ хүндлэгдэн улсын арслан цолонд хүрсэн. Тэрбээр сүүлийн үед монгол бөхийн найраа, допинг хэрэглэхийн эсрэг өөрийн байр сууриа илэрхийлж байгаа бөхчүүдийн нэг билээ.
Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай нь /2019.04.08/өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргаж байв.
Холбоотой мэдээ