Оросын арми Харьковыг бөмбөгдсөний улмаас Украин дахь цор ганц Ургамлын генетикийн банк устаж үгүй болжээ. Энэ нь дэлхийн хамгийн том генетикийн банкуудын нэг байсан гэж Украины шинжлэх ухааны үндэсний академийн судлаач, доктор Сергей Авраменко хэллээ. Түүний хэлснээр, Украины цэргүүд хүрээлэнгийн байранд огт ирж үзэгдээгүй учир энэ бол зориуд онилсон шинжлэх ухааны байгууллага гэв.
Украины Ургамлын генетикийн банкинд дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан 160 мянга гаруй нэр төрлийн үр тарианууд хадгалагдаж байсан.
“Хэдэн арван мянган үрийн дээж бүгд үнс болж хувирсан. Үүний дотор 100 гаруй жилийн настай, дахин сэргээгдэхгүй үрийн дээж ч байсан. Гитлерийн Германд Украин эзлэгдэж байсан тэр үед ч Германчууд энэ генетикийн банкийг устгаагүй. Харин ч эсрэгээрээ тэд хадгалж үлдэхийг хичээсэн, заримыг нь аюулгүй байдалд хадгалж хамгаалсан. Яагаад гэвэл энэ нь тэдний үр хойчид хэрэг болно гэдгийг тэд мэдэж байсан юм. Эцсийн эцэст аливаа улс орны хүнсний аюулгүй байдал ургамлын генетикийн банкнаас нь бүрэн хамаардаг” гэж Сергей Авраменко хэлэв.
Зөвхөн Орос гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрээс үр тариа үржүүлэгчид өөрсдийн сортыг бий болгохын тулд Украин дахь удмын сангаас дээж авах захиалга өгдөг ажээ.
Эх сурвалж: THE INSIDER