Мексикт сураггүй алга болсон хүний тоо 100 мянгад хүрчээ

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

Мексикт сураггүй алга болсон хүний тоо 100 мянгад хүрчээ

Мексикт сураггүй алга болсон хүний тоо 100 мянгад хүрчээ

Мексикийн 1964 оноос хойших засгийн газрын мэдээллийг харахад 2007 оноос эхлэн сураггүй алга болсон иргэдийн тоо эрс нэмэгджээ. Энэ нь тухайн үеийн Ерөнхийлөгч Фелипе Калдероны "хар тамхины эсрэг дайн" эхлүүлсэн үетэй давхцаж байна.

Иргэдийн алга болсон тоо өндөр буйг НҮБ-аас асар их хэмжээнд тохиолдсон хүн төрөлхтний эмгэнэл гэж тодорхойлжээ. Сураггүй алга болсон хүмүүсийн ихэнх нь зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болсон бөгөөд буруутай этгээдүүдийн хэн нь ч шийтгэгдээгүй байна. Мексикийн Ерөнхий прокурорын  улсын бүртгэлийн мэдээллээс үзэхэд сүүлийн хоёр жилийн хугацаанд сураггүй алга болсон хүмүүсийн тоо 73 мянгаас 100 мянга гаруй болж нэмэгджээ. Сураггүй алга болсон хүмүүсийн дөрөвний гурав нь эрэгтэй, тавны нэг нь алга болох үедээ 18-аас доош насныхан байв.

Тус алга болсон хүмүүсийн ар гэрийнхэн тэднийг олох тал дээр төр засаг хангалтгүй ажиллаж байгааг онцлов. Мөн  ойр дотнын хүмүүсээ сураггүй алга болсон гэж мэдээлэхэд холбогдох албаныхан хайхрамжгүй ханддаг хэмээн буруушаав. Олон хүмүүс ойр дотнын хүмүүсийнхээ шарилыг олно гэсэн итгэл найдвараар тодорхойгүй булш ухаж, асуудлыг өөрсдөө шийдэн, эрэл хайгуул хийж байна.

Мексикчүүд тавдугаар сарын 10-нд буюу Олон улсын ээж нарын баярын өдрөөр гудамжинд жагсаал хийж, эх баригчдаас сураггүй алга болсон хүмүүсийг хайхад илүү анхаарах шаардлага тавьсан байна. Мөн гэмт хэрэгтнүүдийг олж ял шийтгэл оногдуулахыг шаардав. Нийт алга болсон хүмүүсийн дөнгөж 35 хүнийх нь гэмт хэрэгтнүүдийг олж тогтоосон. Иезуитүүдийн сураггүй алга болсон цагаачдыг хайх хөтөлбөрийн (SJM) тайланд дурдсанаар, өнгөрсөн онд 349 гадаадын иргэн Мексикт алга болсон гэж мэдээлсэн. Тэгвэл зөвхөн 2021 онд гэхэд 89 хүн Мексикт сураггүй алга болсон байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж