Хамсик: Инсинье бид хоёр Наполид ижил түүхтэй | News.MN

Хамсик: Инсинье бид хоёр Наполид ижил түүхтэй

Хамсик: Инсинье бид хоёр Наполид ижил түүхтэй

Хамсик: Инсинье бид хоёр Наполид ижил түүхтэй

Наполи клубын ахлагч Лоренцо Инсинье энэ улирлыг дуусгаад багтайгаа гэрээгээ үргэлжлүүлэн сунгахгүй, АНУ-н хөлбөмбөгийн лиги руу чөлөөт агентын хувиар хамгийн өндөр цалинтай тоглогч болж буй талаар өмнө нь мэдээлсэн билээ. Наполи багийн түүхэн дэх шилдэг тоглогчдын нэг, хуучин ахлагч Марик Хамсикийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Тухайн үед  таны багтайгаа байгуулсан гэрээ нь 2020 онд дуусах байсан хэдий ч 2019 оныхоо өвлийн наймааны цонхоор багаасаа явсан байдаг.  Та тухайн үеийн статистик амжилтаар бол баг дотроо хамгийн олон тоглолтонд оролцсон, олон гоол оруулсан тоглогч болсон байсан?

Наполи клуб бид хоёрын дунд агуу хайрын түүх байсан. Би клубт маш олон найзтай. Би багийн ерөнхийлөгч Аурелио Де Лаурентис чадах чинээгээрээ ярилцсан. Тэр надад сэтгэл хангалуун байгаа байдлаа үргэлж харуулж ирсэн. Мөн багийн скаутын албаны дарга Маурицио Мишелитай холбоотой байдаг. Би түүнд маш их өртэй хүн. Тэр бол намайг анх Италид тэр дундаа Брешиа багт авчирсан хүмүүсийн нэг.

-Хөлбөмбөгийн сэтгүүлчид таныг Наполи багаас явахад зүй ёсны  үдэлт хийж, хүндэтгэл үзүүлж явуулаагүй. Улмаар одоогийн багийн ахлагч Лоренцотой нэгэн адил байгаа талаар мэдээлж байна?

Инсиньегийн  түүх минийхтэй их ижил байна. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Намайг багаас явах үед улирал дуусаагүй үргэлжилж байсан. Гэсэн хэдий ч, тэдэнтэй дахин уулзахад хэзээ ч оройтохгүй. Магадгүй бид Стадио Марадона цэнгэлдэхэд тоглолт зохион байгуулж болно. Намайг карьераа дуусгасны дараачаар клубт эргүүлэн ямар нэг албан тушаалд авчрахыг хүсч байвал болно. Би бэлэн байх болно. Би юу ч мартаагүй ээ. Наполи багийн хамтаар Италийн цом, суперсцомд түрүүлсэн үеэ, тэнд өнгөрүүлсэн цаг хугацаа, сэтгэл хөдлөлүүдээ мартаагүй. Тухайн үед бид Сери А-гийн аварга авахад их ойрхон байсан.

-Одоогийн Ювентус багийн дасгалжуулагч Массимилиано Аллегри таныг хуучин Улаан харуудыг дасгалжуулж байхдаа багтаа авахыг хүсч байснаа ярьсан. Энэ талаар та өөрийн бодлоо хуваалцаач?

Аллегри шиг дасгалжуулагч намайг сонирхож байсныг одоо л би бахархалтайгаар ярих боломжтой болсон. Гэхдээ би түүнтэй хэзээ ч шууд ярилцаж байгаагүй. Гэхдээ тэр намайг өөрийнхөө удирдлагад, багт нь тоглож байгааг харахад таатай байх байсан.

-Танд Интертмилан клубд очих боломж байсан уу?

Би энэ мэдээллийг үгүйсгэж чадахгүй ээ. Гэхдээ би хэзээ ч Наполи багаас явах талаар бодож байгаагүй. Би үүнийг хэзээ ч хийж чадахгүй байх байсан. Хамсикийн  хувьд Италийн багаас явснаасаа хойш Хятад, Шведийн лигид тоглож байгаад энэ улирлын эхэнд Туркийн лигийн Трабзонспор багийн эгнээнд нэгдэж дотоодынхоо лигийн аваргаар тодроод байна.

ЭХ СУРВАЛЖ: FOOTBALL-ITALIA.NET

Б.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж