Хотын хаа сайгүй автобусны буудал бүрд жижиглэн худалдаа эрхлэгчид буюу ТҮЦ байдаг. Түүнээс ашиг олж амьдралаа залгуулдаг иргэд олон. Гэвч хуучирсан, нэгэн хэвийн загвартай ТҮЦ-үүд хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна гэдгийг олон иргэн хэлдэг. Урин дулааны улирал ирж байгаа учир хэн бүхэн орчин тойрныхоо хогийг цэвэрлэж, өнгө үзэмжийг сэргээж байна. Гэтэл олон нийтийн газар болох автобусны буудал дахь ТҮЦ-үүдэд энэ байдал харагдахгүй удаж байна. Автобус хүлээн суугаа иргэд ТҮЦ-нээс ус ундаа, чихэр, тамхи, ширхэгийн кофе, ариун цэврийн хэрэглэл, автобусны карт цэнэглэх зэргээр үйлчлүүлдэг. Өглөө эрт ажилдаа яарсан нэгэнд ТҮЦ эрт онгойчихдог учраас ойр зуурын юм аа авахад хялбар байдгийг ч хэлж байна.
Нийслэлд 1300 ТҮЦ байдгийг албаныхан мэдээлээд буй. Багшийн дээдийн автобусны буудлыг харвал, багшралдсан ТҮЦ-үүдийг харж болох. Зарим нь нотариат, канон байгаа бол зарим нь ус ундаа, халуун уух юм, түргэн хоол зэргээр үйлчилж байна. Хэсэг ажиглавал ТҮЦ-нээс оюутан залуус ширхэгийн тамхи авах нь олонтаа. Бор жижигхэн ТҮЦ-үүд өглөө ажлын цаг эхлэхтэй зэрэгцэн нээж, шөнийн 00:00 цаг хүртэл ажилладаг гэнэ. Дотроо зай талбай тааруу ч ус ундаа, бэлэн гоймон, резинэн чихэр, үсний боолт, бохь, үзэг бал, түргэн муудах хоол хүнс гээд бүгдийг эгнүүлэн тавьжээ. Сүүлийн хоёр жил цар тахал золгож, өргөн хэрэглээний барааны үнэ өссөнөөр ТҮЦ-ээр амь зогоогчдын орлого буурчээ. Ямар сайндаа л ТҮЦ ажиллуулах вэ гэж хэлэх нь ч байна.
ТҮЦ-Д ЧАНАР МУУТАЙ, МУУДСАН БАРАА ЗАРДАГ ГЭДЭГ НЬ ДЭГСТҮҮЛСЭН ЯРИА
Хөдөө аж ахуйн автобусны буудалд мөн л ТҮЦ-үүд багшралджээ. 5-6 ТҮЦ эгнэсэн байх ба ихэнх нь олон жил болж буй гэдгээ хэллээ. Тус байршилд есөн жил ТҮЦ ажиллуулж буй иргэнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.
-Иргэдээс гомдол санал ирж, ТҮЦ-ийг цөөлөх талаар ярьж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Ер нь бидэнд гомдол санал ирдэггүй. Өглөө эрт онгойж, орой хаадаг. Хүүхдийн памперс авах гээд сандраад гүйж явахад ганцхан онгорхой нь ТҮЦ байна шүү дээ. Өөр юу онгорхой байдаг юм. Шөнийн 00:00 цаг гэхэд CU-д памперс ширхэгээр зардаггүй байхгүй юу. Хүмүүсийн нийтлэг худлаа ярьдаг зүйл байдаг. “ТҮЦ-д чанар муутай, муудсан бараа байдаг” гэдэг. Уучлаарай тийм бараа огт байдаггүй. Яагаад гэвэл ТҮЦ-үүд багахан мөнгөөр “эргэдэг” учраас хоногт хоёр удаа бараагаа бэлддэг. Тэгэхээр хугацааг дуусаагүй барааг ТҮЦ худалдаалдаг. Та бүхэнтэй тулж ажиллаж буй хүмүүс бол ТҮЦ эрхлэгчид. Супермаркет, том худалдааны төвүүд барааны шошгийг арилгах, хугацаа нь дууссан бараагаа зардаг зэрэг зөндөө фактууд байдаг. Үүнийг яагаад хариуцсан газар нь ярьдаггүй юм. ТҮЦ олон байгаа нь үнэн. Бид аргатайдаа олон байгаа юм уу. Муудсан бараа зардаг гэдэг нь ганц нэгхэн хүний ярианд дэгстүүлж буй байх. Эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед бид өөрсдийн чадлаар амьдарч яваа хүмүүс байхгүй юу. Төрөөс ямар нэгэн татаас, дэмжлэг хүссэнгүй. Гэр бүлийн бизнесээ хийгээд, түмэн олондоо үйлчилж байна.
-ТҮЦ-ийг нурааж, цөөлнө гэвэл та дэмжих үү?
-Яасан гэж нураах вэ. Манай ТҮЦ гэхэд өчнөөн зардал, мөнгөөр боссон, тухайн үеийн Хотын даргын шийдвэрээр бий болсон 12 сая төгрөгийн үнэтэй ТҮЦ. Стандартын дагуу хийгдсэн ТҮЦ юм. Миний хувьд ТҮЦ-нд есөн жил худалдагч хийж байна. Цар тахлын үед бид хамгийн их хохирсон.
-Бараа бүтээгдэхүүний үнэ өсч иргэдийн худалдан авалт буурч байна. Та бүхний хувьд орлого ямар байна вэ?
-Хүүхдүүд хажуугаар гүйхдээ ээж, аав нь орж ирээд нэг харибо чихэр, ундаатай авдаг байлаа. Одоо тийм юм байхгүй. Орлого маш муудсан. Ганц чупс авч өгвөл их юм. Аргагүй нууж хаагаад тамхи зардагтай болж байна. Халуун өдрөөр ус, ундаа зарж байна. Ямар сайндаа бид мандахын нарнаас эхлэн орой үдэш хүртэл суух вэ дээ. Заваан байдаг ТҮЦ-үүд байдаг байх. Гэхдээ тухайн хүний ухамсар байхгүй юу. Тамхины тухай хуулиар бид сайн торгуулсан. Одоо харьцангуй хяналт шалгалт буурсан.
ӨДРИЙН ОРЛОГОО ТАМХИАР БОЛГОЖ БАЙНА
Цааш явбал өөр нэгэн ТҮЦ эрхлэгчтэй уулзлаа. Жижигхэн зайтай уг ТҮЦ-нд бараа гээд байх зүйл бараг байсангүй. Хэдэн ширхэг ус, ундаа бэлэн гоймон, чихэр шоколад харагдав. Худалдагчаас тодруулбал тэрбээр өөр хүний ТҮЦ-д худалдагчаар сууж буй гэдгээ хэллээ. Үүнээс өөр олигтой ажлын байр олдсон бол энд суухгүй гэдгээ нуусангүй. Тэрбээр “өдрийн орлогоо тамхиар болгож байна. Бусдаар бол орлого үнэхээр муудсан” гэв. Ийнхүү төв зам дагасан олны хөл хөдөлгөөнтэй газрыг зорив. Орой ажил тарах цаг болж байсан тул эндхийнхэн харьцангуй хүн ихтэй байна. Хичээлээ тарсан зарим нь автобус хүлээнгээ ТҮЦ-ээс чихэр, ундаа авч харагдана.
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТҮЦ-ИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа,үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал “Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 74 төрлийн үйлчилгээг онлайн системд оруулж, зөвшөөрлийн гэрээ, батламжийг хүчингүй болгосон. Энэ нь худалдаа, үйлчилгээг эмх замбараагүй явуулж болно гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, зөвшөөрсөн байршлуудад иргэн үйл ажиллагаа явуулах эрх нээлттэй. Улаанбаатарын хэмжээнд 1300 орчим ТҮЦ ажиллаж байна. Ирэх сард нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан Нийтлэг үйлчилгээний журмыг батлахаар ажиллаж байгаа. Тус журамд ТҮЦ-ийн зохицуулалт багтсан.
74 зөвшөөрлийг хүчингүй болсонтой холбогдуулан иргэд дуртай газартаа ТҮЦ байрлуулж, чанаргүй хүнс, барааг дураараа зарж, борлуулж байгаа талаар мэдээлэл ирж байна. Нийтлэг үйлчилгээний журам батлагдсаны дараа тухайн дүүргийн Засаг дарга ТҮЦ-ийн зөвшөөрсөн байршлуудыг гаргана. Мөн хориотой буюу нийтийн эдэлбэр газар, явган хүний зам талбай, автобусны буудлын орчим зэрэг хүний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байршлуудад дураараа байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлнэ. Иймд чөлөөлөх шаардлагатай байршил дахь ТҮЦ-ийг худалдан авахгүй байхыг сануулж байна. Мөн ТҮЦ-нд батлагдсан стандарт байхгүй. Стандартын загвар төсөл боловсруулсан байсан. Тухайн үед Хот байгуулалт, хөгжлийн газар эцэслэж батлах байсан ч энэхүү стандартыг эрүүл ахуйн шаардлага, ариун цэврийн байгууламж гэх мэт хүний анхан шатны хэрэгцээг хангаагүй гэсэн шалтгаанаар батлаагүй. ТҮЦ ажиллуулах зөвшөөрөл, хууль тогтоомж одоогоор байхгүй ч Нийтлэг үйлчилгээний журмаараа зохицуулна. Тиймээс ТҮЦ байрлуулах зөвшөөрөлгүй байршилд ажиллаж байгаа ТҮЦ-ийг зөвшөөрсөн байршлуудад нүүлгэн шилжүүлж эхэлнэ. Дүүргүүдийн Засаг дарга нар дүүргийнхээ нутаг дэвсгэрийн ТҮЦ эрхлэгчдэд зөвшөөрсөн байршлуудын талаар мэдээлэл өгч, нүүлгэх шаардлагатай бол мэдэгдэнэ гэж Нийтлэг журмын зохицуулалтад заасан” гэлээ.
Ийнхүү ирэх сараас ТҮЦ эрхлэгч нарыг замбараагүй байдлыг зохицуулж, нийтлэг үйлчилгээний журам гаргахаар ярьж байна. Ингэснээр дүүргийн Засаг дарга нар дүүргийнхээ нутаг дэвсгэрийн ТҮЦ эрхлэгчдэд зөвшөөрөл өгч, шаардлагатай бол нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авах юм байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
gadaad zochin 2022-05-18 46.62.172.196
Манай Монгол Улс шиг ийм өнгө үзэмж муутай, чөлөөтэй замаар ч явж чадахгүй ,бөөн бөглөөсөн дунд, цэвэрхэн ч биш,ариун цэвэр сахин гэж ёстой но,но -0 гэж хэлэн, энийгээ татан буулгуул тааран,манайд л үзэмжгүй хэлэх ч үг олдохгүй.
Ядуу ядарсан иргэн хог 2022-05-18 192.82.67.170
ЯДУУ ИРГЭДИЙНХЭЭ ТҮЦ ГАРАЖААС ӨӨР ОРОЛДОХ ЗҮЙЛ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА.ИЛ МУУ УСНЫ НҮХ, ЖОРЛОН ЦАРДААГҮЙ ЗАМ ГЭР ХОРООЛЛЫН ХАЛУУН УСНЫ ГАЗАР ГЭЭД ОЛОН ЮМ НҮДЭНД НЬ ХАРАГДАЖ ЧИХЭНД НЬ СОНСОГДОГГҮЙ БОЛОЛТОЙ
Зочин 2022-05-18 103.10.21.243
Автобусны буудал дээр 2 түц байхад болно явган зорчигч явах газаргүй чигжсэн олон түцнүүд бдаг ихэнх нь бохир
Монгол улсын иргэн 2022-05-18 202.9.46.62
БИД БҮГДИЙГ СӨНӨӨНӨ ГЭДЭГ ШИГ МАН БҮГДИЙГ НУРААЖ ЭВДЭХ ЮМ ДАА. БҮТЭЭЖ ӨӨД НЬ ТАТАХГҮЙ БАЙЖ ХАРСАН БҮХНЭЭ НУРААЖ БАЙДАГ ТАР ЗАСАХ ДЭЛХИЙ ДЭЭР МОНГОЛД Л БАЙНА ДАА. МӨХЛИЙН ЗАМРУУ ЯВЖ БАЙНА ДАА МОНГОЛЧУУД.
Зочин 2022-05-18 83.185.92.178
Hoorhii honogiin hooloo zalguulj baigaa humuusteigee baildaad baih ym oor hiih ym zondoo l baih shig baih ym
Ааяа 2022-05-18 124.158.66.158
Манай ТҮЦ гэхэд өчнөөн зардал, мөнгөөр боссон, тухайн үеийн Хотын даргын шийдвэрээр бий болсон 12 сая төгрөгийн үнэтэй ТҮЦ. Стандартын дагуу хийгдсэн ТҮЦ юм.Энэ ТҮЦ-г Бат үүл, О.Нарантуяа гэж 2 дарга ийм өндөр өртөгөөр хийлгүүлсэн тэд төл төл төл Яах гэж өндөр үнээр хийлгсэн юм болно зааюал ийм болго гээд хийдэг газао нь тэдний хамсаатан байх магад мөнгө угаасан уу
Зочин 2022-05-18 192.82.76.15
Явган хүний зам,автобусны буудал дээр хэт их шавааралдсан ТҮЦ-г цөөлөх,замыг нь чөлөөлөх хэрэгтэй. Энэ ажлыг хэрхэн яаж хийхээ төрийн түшмэдүүдийн мэргэн ухаан мэдэмзээ.
Д Баярсайран 2022-05-18 202.9.46.65
Энэ иргэдээр арай л тоглоод байх шиг ….байж байвал яарсан үед хэрэг болдог л юм. Хэн хариуцдаг ,хэн яаж ажиллуулахыг тодорхой ш тээ ,жил бүр өөрчилдгөө болимоор юм, мөнгө үрээд л ..янз бүр болгоод ,больж үз.. Нөхдүүд ээ!
Зочин 2022-05-18 150.129.142.28
Уг нь нэг хэсэг багасгаад байсан, одоо ч улам л ихсээд байх бололтой.
Зочин 2022-05-18 103.111.68.3
ТҮЦНҮҮДИЙГ ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ ДУРТАЙ БОЛГОН НЬ ХҮССЭН ГАЗРАА ТҮЦ БАЙРШУУЛААД Л БОЛОО ЯМАР Ч ЗӨВШӨӨРӨЛ ТАВИГДАХ ШААРДЛАГА ГЭЖ БАЙХГҮЙ ХЭН ӨРССӨН НЬ Л ХОЖДОГ ХҮЙ НЭГДЛИЙН НИЙГЭМ ШИГ ЯВЖ БАЙНА ИНГЭЖ БОЛОХГҮЙ ДЭЭ ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖИНД Ч МУУ ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛЖ ИХ ЮМ ЯРИНА НАРИЙН ЯРИВАЛ ТҮЦЭЭР АМЬДРАЛАА АВЧ ЯВААД БАЙХ НЬ Ч ЮУ Л БОЛ ГЛ НЬХОТЫН ҮЗЭМЖИЙГ УТГААР НЬ АЛДАГДУУЛЖ БАЙНА. ТЭГЭЭД ХЭДЭН ХҮН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙГЭЭД ИРЭХЭЭР Л АЙГААД ХИЙЖ БАЙГАА АЖЛАА ЗОГСООЧИХ ЮМ ЕР НЬ БОЛ ТҮЦ ГЭДЭГ ХҮНИЙГ НОХОЙН ИДЭШТ
nuraa 2022-05-18 98.220.224.185
nuraah heregtei. heregtei um zardag tuts bhgui. abusnii buudal deer zogsoh ch zai bhgui heden 4jin ambaarnuud bdag.
Иргэн 2022-05-18 103.212.116.45
Ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангахгүй Хотын өнгө үзэмж гутаасан энэ Түцүүдээ одоо халах цаг болсон 21-р зуунд эрүүл хүнс цэвэр орчин бидний ирээдүй билээ Түц халах цаг болсон
Hha 2022-05-18 66.181.161.81
Awtobus hvleej daarch zogsoj bsnaas tvtsend dulaahan bwal bolooshd. Shees b**s vnertdeg geed bgan bol irged uhamsartai baichuul boloh um bgaan shd tvts ajiluulj bga hvn n garaad tvtsrvvgee sheegeed baiw gejdee teneg um yrihiin. Jil bolgon tvtsees oor hiih ajil bdgv umuu.
Зочин 2022-05-18 103.206.195.28
Автобусны буудлууд дээрх ТҮЦ-нүүд бүр дэндлээ, ирж яваа автобус ч харагдахгүй больж, жишээ нь Мөнгөн завьяагийн урд талд, яг явган хүний зам дээр шүү
aimaary,bainga,yatj 2022-05-18 172.58.59.192
eldvindto
Зочин 2022-05-18 172.58.59.192
cbey
Иргэн 2022-05-18 150.129.143.177
Түцнүүдийг – Автобусны буудалаа холдуулаад өгчиөөч арай лбиш бид автобус хүлээн згсох зай алга даа арай ч ухамсаргүй түцнүүд э ?????!!!!!!!!! Бүгдийгньнүүлгэ!!!!!
зОЧИН 2022-05-18 66.181.160.87
ТҮЦ ЭЭ БОЛИОЧ ЭЭ. ГАЗРЫН АЛБАНЫХАНД ХЭЛЭХЭЭР ЕРӨӨСӨӨ ХӨДӨЛЖ ӨГДӨГГҮЙ ХҮМҮҮС БАЙНАЛЭЭ . БИ 2016 ОНООС ХОЙШ ЯВЖ БАЙГАА ШҮҮ. НҮҮЛГҮҮЛЭЭД ӨГӨӨЧЭЭ ГЭХЭЭР МӨНГӨ БАЙХГҮЙ ГЭЖ 7 ЖИЛ ЯРЬЖ БАЙГАА ХҮМҮҮС .
Батбаяр 2022-05-18 202.9.41.136
Автобусны буудлууд болон ойролцоох бүх ТҮЦ – ийг шилжүүлэх хэрэгтэй.. бүхий л заваан, бохир үйлчилгээ хүмүүст хэвийн зорчих эрхийг хязгаарлаж байгаа. Харин тэдэнд өөр үйлчилгээ эрхлэх таатай нөхцөл бүхий үйляилгээний төв санал болгох ёстой. Түрээс хямд, нөхцөл сайтай байх юм бол дуртай л байх болов уу. Үеэ өнгөрөөсөн бүхэн эрт орой зайгаа тавьж өгөх нь хорвоогийн жам
mgl 2022-05-18 202.126.89.72
muuhai uee unguursun hereggui ed dee. hezee salj amrah yum bol doo.
иргэн 2022-05-18 122.201.31.235
МУБИС, ХААЯ, 13-р хорооллын автобусны буудлын ТҮЦ-үүдийн ар талаар хүн явахын аргагүй, хог шороотой, зун үнэр танар үнэхээр хэцүү, өвөл нь шээсэн мөсөн дош болсон, автобусанд бууж сууж болохгүй хэцүү байдаг. Яаралтай нүүлгэж автобусны буудлаас зайтай байлгахын 100 % дэмжиж байна. Иргэдийнхээ төлөө ийм ажил хийгээд байвал ч 2 гараа өргөөд л дэмжээд байна шүү.
Зочин 2022-05-18 202.131.244.210
Авто машинаа тавьдаг орон сууцны дунд байрлах гражуудыг буулгаад нэг иргэн 8-аас 13 сая төгрөгөөр хохирч гудамжинд тавьсан хувийн унааг нь зөвшөөрөлгүй хувийн ачилтын машин авч цугтдаг.ийм л үйл явц өрнөөд 2 сарын нүүр үзэж байна. ард түмнээ дээрэмддэг төр бий болжээ. төр төмөр нүүрээ гаргалаа энэ бүхэн энэ засгийн газрыг мэдлэггүй толгойнуудаас боллоо Ард түмэндээ ээлгүй төр.Авилагчидад ээлтэй төр болсон байна даан ч яавдаа ерөнхийлөгчөө ард түмнээ нэг бодооч доогуур чинь авул болоод байна.
Зочин 2022-05-18 202.126.94.205
Саппорогийн автобусны буудлаар дүүрэн байгаа түц нэртэй жорлонгуудыг яаралтай зайлуулахгүй бол энд архи тамхи шаглахаас эхлээд ойр орчныг баас шээсээрээ бузарлаж дууслаа юм худалдаж авах байтугай хажуугаар нь гарахад ой гутмаар жорлонгуудыг зайлуулж өгөөч
Зочин 2022-05-18 172.58.59.21
indx xot ctnk
зочин 2022-05-18 64.119.24.177
ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ДЭЭР БАЙРЛУУЛСАН ТҮЦ-ҮҮДИЙГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. 2 ХҮН ЗӨРЖ ӨНГӨРӨХӨД Ч ХЭЦҮҮ БОЛЖЭЭ.
ТОВЧДОО ЭНЭ ОЛОН ЯРАЙСАН ТҮЦНҮҮД 90-ЭЭД ОНЫГ САНАГДУУЛЖ БАЙНА.
зочин 2022-05-18 202.70.34.70
300 метр дотор 1 ТҮЦ байна, явган хүний зам дээр байршуулахгүй гээд л журам баталчих хэрэгтэй ш дээ. Тэгвэл асуудал тэгээд л шийдэгдэнэ.
БОДЛЫН ХУЛГАЙЧ 2022-05-18 192.82.77.242
ТҮЦ БОРЖУУРААР БИЗНЭС ХИЙХЭЭ БОЛЬЦГОО.
иргэн 2022-05-18 49.0.178.149
САНСАРЫН БАЯНЦЭЭЛ ОРЧИМ БӨӨН ТҮЦ БАЙЛАА. БААРНААС ГАРСАН НӨХДҮҮД ГАРЧ ИРЭЭД ТОЙРЧ ШЭЭГЭЭД. СУ.БАТБОЛДЫН ҮЕД НҮҮЛГЭЭД ЗОГСООЛ БАРЬСАН. ОДОО МАШ ЦЭВЭРХЭН. АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР ХҮН НЬ БАГТАХГҮЙ БАЙХАД ТҮЦ ЗАЙ ЭЗЛЭЭД БАЙЖ БАЙДАГ.
Зочин 2022-05-18 124.158.69.17
багшийн дээдийн өмнөх ТҮЦ дотроо горшоокон дотор баачихсан унгаад байсан даа нэг тарган шар үстэй хүүхэн хаалга нь хагас онгорхой
Зочин 2022-05-18 64.119.29.61
Арай арай, ийм хүмүүсийн гараас нь юм худалдаж авна, нийтийн эрүүл мэнд, эрүүл ахуй эндээс эхлэх байх
Зочин 2022-05-18 124.158.69.17
л***р Батүүл халзан хятад Баттулга нар хотын дарга байхдаа 12 саяар шахаж газрын зөвшөөрөл дагуулж өгсөн 15 тэрбумын бизнес шахаа ТҮЦүүд шүү . одоо баас шээсний үүр… энэ сайт тарвагадоржийх нь сайт. дандаа буруу хулгай луйвраа өмөөрч зөвийг мушгин гуйвуулдаг бузрын тарвагадорж сахал эрдэнэбилгийн мөнгөөр санхүүждэг сайт.
зочин 2022-05-18 202.131.228.20
Нураана, барина, нураана.
Зочин 2022-05-18 202.126.89.87
ер нь ийм түц гэж юу байнаа гадаад орнуудад шилэн тэгээд маш цэвэрхэн юм л харагддаг
Зочин 2022-05-18 202.9.47.21
ТҮЦ-ний худалдагч үе үе дотроосоо түгжээд бие засдаг нь үнэнээс үнэн шүү. Хот ТҮЦ-нд хориг тавьчихаад гэрэл цахилгаанаар хангаад байдаг нь сонин байна.
ugly 2022-05-18 202.131.233.50
Nuraasan deeree. Oloni hunii erh ashiguu, esvel 1 hunii erha ashiguu gedgiig l bodoh heregtei.
Odoo zorgitoogoor nuraah heregtei!!!
zochin 2022-05-18 150.129.141.124
SUMIYABAZARAA NAAD GUDAMJ , TUTSNUUDEE KHARAACH , GUTAMSHIG , AMBARAN KHOT YUM UU?
зөв бодлогои зөв хөгжил 2022-05-18 64.119.21.72
Монгол улсад л түц мэтийн хөгийн юм байдаг нэг хэдхэн хүний эрх ашигаас илүү нийтийн эрх ашиг хохирч байдаг. Түцний эргэн тойронд дүүрэн шээс,бохир заваан нус цэр хог гээд маш их зөрчилтэй . зөвшөөрөлтөй ,зөвшөөрөлгүй бүгдийг буулгах хэрэгтэй.
Зочин 2022-05-18 64.119.25.83
Энэ 1-р эмнэлэгийн үе үеийн дарга нар эргэн тойрныхоо газрыг зарж баяжсан. дандаа худлаа эмч нарынхаа нэрийг барина. Одоо бүр давраад хажуугийн орон сууцны цэцэрлэгийг авч рентгены аюултай лавортори байгуулсан, хүүхдийн тоглоомын талбайг дээрэмдэж хогийн цэг болгосон, бут модыг дайрч машин тавиулж байна. Энэ удирдлагад тэр 3тэрбум мод", хүүхдийн цэцэрлэг, талбай огт хамаагүй мөнгө бодсон захиргаагүй том толгойтой ажээ. Түүнийг дийлэх хүн байна уу. туслаач ээ.
Зочин 2022-05-18 66.181.190.94
UB -aas uur zavaan TUTS nertei zavaan yumnuudiig zuvshuurdug hot delhiid baihgui
Зочин 2022-05-18 203.17.23.221
Хотын үе үеийн удирдлагуудын нэг бизнес шүү дээ. Цэгцлэнэ гээд хуучин аваад оронд өөр ТҮЦ өндөр үнээр шахдаг. Одоо ч гэсэн сонгуулийн мөнгө олох арга биз.
Зочин 2022-05-18 103.80.210.183
салхи шуурга бороонд нөмөртэй л эд. халтар царайтын тамхины цэгүүдээс л дээр эд. ер нь бол их хэрэгтэй л зүйл шүү.
Зочин 2022-05-18 64.119.29.61
хэрэгтэй байхоо, тойроод бааж шээнэ, мөн баас, шээсний үнэрт нь сэргэнэ