Футзал: Монгол, Хонгконгийн тоглолт тэнцээгээр өндөрлөв | News.MN

Футзал: Монгол, Хонгконгийн тоглолт тэнцээгээр өндөрлөв

Футзал: Монгол, Хонгконгийн тоглолт тэнцээгээр өндөрлөв

Футзал: Монгол, Хонгконгийн тоглолт тэнцээгээр өндөрлөв

Азийн хөлбөмбөгийн холбооны футзалын цомын тэмцээний урьдчилсан шатны зүүн бүсийн тоглолтууд Малайз улсын Панасоник спорт комплекст эхэлсэн билээ.

Тэгвэл Монгол Улсын футзалын шигшээ баг өчигдөр/2022.05.17/ тэмцээний эхний тоглолтоо Хонконг улсын шигшээ багийн эсрэг тоглов. Тоглолт эхлээд удаагүй байхад А.Тэмүүлэн тооны харьцааг нээснээр 1-0 гэсэн харьцаатай эхний үе завсарласан. Харин хоёрдугаар үед Хонконг гоол оруулснаар тоглолт 1-1 гэсэн харьцаатай өндөрлөв.

Манай шигшээ баг дараагийн тоглолтоо өнөөдөр 20:30 цагаас Өмнөд Солонгосын эсрэг хийнэ.

Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн шууд дамжуулалтгүй явагдаж байгаа учир бид Монгол улсын шигшээ багийн тоглолтуудыг цэнгэлдэх хүрээлэнгээс та бүхэнд МХБХ-ны албан ёсны "YouTube" сувгаараа шууд дамжуулан хүргэж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж