Гадаад валютын албан нөөц дөрвөн сар дараалан буурав | News.MN

Гадаад валютын албан нөөц дөрвөн сар дараалан буурав

Гадаад валютын албан нөөц дөрвөн сар дараалан буурав

Гадаад валютын албан нөөц дөрвөн сар дараалан буурав

Монголбанкнаас мэдээлснээр, гадаад валютын албан нөөц (ГВАН) дөрвөн сар дараалан буурчээ. ГВАН өнгөрсөн дөрөвдүгээр сард 3.3 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 0.12 хувиар, өмнөх оны мөн үеэс 32.2 хувиар буурсан байна.

Гадаад валютын орох урсгал буурснаар Монголбанк ханшийн тогтвортой байдлыг хангахад дотоод зах зээлд гадаад валют нийлүүлж, макро зохистой бодлогын арга хэмжээ авсан нь гадаад валютын албан нөөц буурахад нөлөөлжээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ГВАН 4.89 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрсэн. Түүнээс хойш тасралтгүй буурсаар өнөөдрийн байдлаар импортын 6.6 сарын хэрэгцээг хангах түвшинд байгаа аж.

ГВАН-ыг нэмэгдүүлэхэд алтны нөөц болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж буй.

Монголбанк өнгөрсөн жил 20.9 тонн үнэт металл худалдаж авсан. Энэ жилийн хувьд 24 тонн алт худалдаж авах хүлээлттэй байна. 20-24 тонн үнэт металл худалдаж авснаар 1-1.2 тэрбум ам.доллараар нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн үг.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард ГВАН 3.3 тэрбум ам.доллар хүрсэн. Энэ нь манай улсын 6-7 сарын импортын хэрэгцээг хангах буюу олон улсын жишгээр харвал харьцангуй хангалттай түвшин болохыг Монголбанкнаас мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж