бичиг боловсруулж суухад ч юм уу, эсвэл хэн нэгнээс файл автал үсэг бичиг нь
танигдахгүй тэмдэгтүүдээр
гарах тохиолдол бидэнд олонтаа таардаг. Энэ бол олон улсад нийтлэг мөрдөгддөг үсэг,
тэмдэгтийн кодчиллын нэгдсэн систем болох UNICODE-ыг хэрэглээгүйгээс болж
буй юм. Энэ кодыг бүр 1991 оноос хөгжүүлж ирсэн бөгөөд эдүгээ нэгэнт
олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байна. Тиймээс Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо,
технологийн газраас санаачлан
энэ кодыг 2005 онд үндэсний MNS 5552:2005 стандартаар баталсан юм.
Хэдийгээр таван
жилийн өмнө энэхүү стандарт батлагдан гарч заавал мөрдөх журам хэрэгжиж байгаа ч зарим байгууллага, хувь хүмүүсийн
хэрэглээнд фонт, шрифтийн хүндрэл гарсаар
л байна. Энэ нь үндэсний стандартын тухай мэдээлэл хомс, ийм стандарт
батлагдсаныг сонсож дуулаагүй, хэрэглэж байгаа компьютер нь программ хангамжийн хувьд
UNICODE хэрэглэх шаардлагад
нийцээгүй, хуучирсан байх зэрэг
олон шалтгаантай холбоотой ажээ. Ийм байдал нь цаашид мэдээллийн нэгдсэн орчин
бүрдүүлэх, өөр хоорондоо ямар ч хөрвүүлэлтгүйгээр бичиг
баримт солилцоход бэрхшээл учруулж буй юм. Энэ замбараагүй байдлыг
арилгаж мэдээллийн нэгдмэл орчин бүрдүүлэх, өөр хоорондоо ямар ч хөрвүүлэлтгүйгээр
мэдээлэл солилцох нөхцлийг бий болгох зорилгоор саяхан Засгийн газрын тогтоол гарчээ. Уг тогтоолд 2005 онд батлагдсан дээрх стандартыг бүх төрийн
байгууллагуудын албан хэрэгт мөрдөхийг үүрэг болгосон байна.
Д.Цээпил