Нийслэлд газрын нөөц дуусч, хөдөө өмчлөхийг зөвлөж байна | News.MN

Нийслэлд газрын нөөц дуусч, хөдөө өмчлөхийг зөвлөж байна

Нийслэлд газрын нөөц дуусч, хөдөө өмчлөхийг зөвлөж байна

Нийслэлд газрын нөөц дуусч, хөдөө өмчлөхийг зөвлөж байна

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдэд өмчлүүлэх төлөвлөлт хийсэн газрын нөөц дууссан гэдгийг мэдээллээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 205 мянга 372 иргэн 10 мянга 858.5 га газрыг гэр бүлийн хэрэглээний зориулалттай олгосон байна. Ингэснээр суурьшлын бүсийн хязгаарт тулжээ. Тиймээс нийслэлийн иргэд хөдөө орон нутагт газар авах боломжтойг газрын албанаас зөвлөлөө.
Газар өмчлүүлэх тухай хуулиар Монгол Улсын иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний,  аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр заасан. Нийслэлд иргэн 0.07 га, аймгийн төвд 0.35 га, сумын төв болон тосгонд 0.5 га, нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт 0.07 га хүртэлх хэмжээний газар нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй.

Хотын харьяат иргэн орон нутагт газар өмчлөх хүсэлтэй бол egazar.mn сайтад нэвтэрч, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж, газар өмчлөх эрхийн хасалт хийлгэсэн бичиг аваад аймагт, эсвэл суманд газар өмчилж авах бүрэн боломжтой аж.

Орон нутагт газар өмчлөх нь газрын талбай нийслэлийнхээс илүү том бөгөөд байршил, орчин нь уян хатан байдаг байна. Тиймээс иргэд нийслэлд өмчлөх хэрэглээний газрын нөөц дууссан гэдгийг ойлгож, орон нутагт 0.07 га газраа эзэмших нь зүйтэйг газрын албанаас онцоллоо. 2022 оны нийслэлийн газар төлөвлөлтийн тухайд 5538 иргэний 315 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан байна. Өнөөдрийн байдлаар 1500 гаруй иргэнд төлөвлөгөөний дагуу газар олгосон.

Нийслэлд газар эзэмшээгүй иргэд тодорхойлолт авч, орон нутагт гэр бүлийн хэрэглээний газар өмчлөх боломжтой байна. Тус тодорхойлолтыг тавдугаар сарын байдлаар 46 мянган иргэн авчээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас  egazar.mn цахим сайт ажиллуулж, аймаг, сум, нийслэл, дүүргүүдийн газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухайн төлөвлөлт, байршлыг оруулж буй. Үүнд аль байршлуудад, ямар зориулалтаар олгох газрын бүх мэдээллийг агуулсан. Хүсэлтээ өгөхөд татгалзсан хариу өгөх нь тухайн төлөвлөлт, байршилд тусгагдаагүйгээс бусад үндэслэлээр татгалзах боломжгүй байна. Харин иргэд дээрх төлөвлөлт, байршилд тусгагдаагүй тохиолдолд дахин өөр байршилд газар сонгох эрхтэй.
Хэрэв нэг байршилд хоёр иргэн хүсэлт гаргасан бол эхэлж өргөдлөө өгсөн иргэний асуудлыг шийдвэрлэх журмаар зохицуулалт хийгдэж байгаа аж. Тиймээс иргэд заавал газрын албанд очихгүйгээр цахимаар холбогдож, газар өмчлөх хүсэлтээ өгөх боломжтой болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-18 202.21.108.244

Нийслэлийн эргэн тойрон дахь уулын амуудыг ЗГ, Нийслэлийн ЗД, Газрын алба яаж шийдэх вэ? ж; Элбэгдоржын ам, Нямтайширын ам, Анандбазарын ам гм.

Avatar

Зочин 2022-05-18 192.82.76.59

huuli busaar gazar olgoh, une suga usnu duu

Avatar

Зочин 2022-05-18 103.80.210.183

ОТ-н газраас л авмаар байгаа юм даа. тэнд бөөнөөрөө газраа авч хужаагаас газраа хамгаалая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж