Үндэсний бөхийн барилдаанд барилдах эрхээ найман жилээр хасуулсан улсын арслан Э.Оюунболд Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр гэх төрийн бус байгууллагад хандаж, эрхээ сэргээлсэн гэх мэдээлэл цацагдсан. Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав энэ асуудалд "Энэ нь төрийн бус байгууллага байгаа юм. Ямар үндэслэлээр эрхийг нь сэргээж байгаа юм бэ гэдэг баримт бичгийг нь харна. Манайх руу албан бичгээ явуулах байх гээд хүлээж л байна. Спортын арбитр гэж нэг иргэний байгуулсан төрийн бус байгууллага. Цаашлаад Үндэсний бөхийн арбитрын байгууллага, Монгол бөхийн арбитрын байгууллага гээд баахан төрийн бус байгууллага байгуулагдаж байх шиг байна. Допинг хэрэглээд, арбитраар шийдвэрлүүлсэн гэж масст нөлөөлж байна. Зүгээр төрийн бус байгууллага шүү дээ. Эхлээд материалуудыг нь харна" гэдэг хариултыг өгсөн.
Харин Спортын арбитрч, өмгөөлөгч Г.Батзаяа "Манай гаргасан шийдвэрийг бөхийн холбоо дагах үүрэгтэй. Хэрэв дагаагүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх ажиллагаа үргэлжилнэ. Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр 2017 онд байгуулагдсан, Монгол Улсын спорттой холбоотой зөрчил, маргааныг дотооддоо шийддэг байгууллага. Манайх нийт 65 спорт холбоо, олимпийн хороотой хамтын ажиллагааны гэрээтэй. Олон улсын арав гаруй спортын арбитрын байгууллагатай, Олон улсын олимпийн хороотой, спортын шүүхтэй гэрээтэй. Бөхийн холбоотой ч 2017 онд гэрээ байгуулсан.
2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр улсын арслан Э.Оюунболд спортын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бөхийн холбоонд холбогдох маргаан үүсгэхээр нэхэмжлэл гаргасан. Гол агуулга нь иргэн Э.Оюунболд бөхийн холбооны допингийн дүрэм нь дэлхийн допингийн дүрэм, олон улсын стандартад нийцээгүй байна гэсэн шаардлага хүргүүлсэн. Хоёрдугаарт, дэлхийн допингийн дүрэмд үл нийцсэн заалт буюу бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаас гаргасан допингийн заалт зөрчилтэй гэж Э.Оюунболдтой холбогдох хэсгийг нь хүчингүй болгож, барилдах эрхийг сэргээж өгнө үү гэх шаардлага тавьсан. Гурав дахь шаардлага нь үндэсний бөхийн холбоог уучлал гуйж, олон нийтэд мэдээллээ гэсэн. Дөрөвдүгээрт, 2021 онд болсон залуучуудын холбооны бөхийн барилдааны өмнөхөн Э.Оюунболдтой байгуулсан хариуцлагын гэрээг хүчингүй болгож өгөөч гэсэн.
Арбитрын ажил он дамжин явагдаж, 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гарсан. Шийдвэрийн агуулга допингийн эсрэг дүрэм, олон улсын конвенцийг дагаж мөрдөх. Бөхийн холбооны дүрмийн 7.3.о-д заасан заалт олон улсын гэрээ, дэлхийн допингийн эсрэг дүрэмтэй нийцээгүй байгааг тогтоосон. Хоёрдугаарт, Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан гэх хэсгийг хүчингүй болгож, барилдах эрхийг нь сэргээсэн. Үлдсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагыг арбитрын бүрэлдэхүүн хангаагүй. Өөрөөр хэлбэл, дөрвөн шаардлагын хоёрыг нь арбитр шийдсэн" гэдгийг хэлсэн юм.
Ямартай ч улсын баяр наадам дөхсөн цаг үед энэ асуудал олны анхаарлын төвд байгаа юм. Эргэн сануулахад, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал (2021.12.06) болсон. Хурлаар Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргаж байсан билээ.
Зочин 2022-05-18 103.57.94.228
Монголын энэ арбиторын байгууллага тэгээд олон улсын итгэмжлэл авсан юм уу.
Чингис 2022-05-18 192.82.90.90
Монголын Спортын Арбитрийн шийдвэр маш зөв, шударга шийдвэр гарсан шүү. Магалжав тэргүүнтэй МҮБХ чинь ч зүгээр нэг төрийн бус байгууллагын статустай спортын сайн дурын байгууллага. Ер нь энд нэг зүйлийг бөх сонирхогч хүний хувьд, шударга ардын хувьд хэлэхэд: Монгол бөхийн түүхэнд допинг хэрэглэсэн бүх бөхчүүдэд хатуу хариуцлага тооц. Лавтай мэдэгдэж байгаа нь түрүүлсэн наадам болгондоо допинг хэрэглэсэн А. Сүхбатын цолыг хурааж залуу бөх болго, мөн адил допинг хэрэглэсэн Эрхэмбаярын цолыг хурааж
ylcuun xamgaaltad 2022-05-18 172.58.59.21
GADNII LIIR
Зочин 2022-05-18 202.126.94.205
Монголчууд энэ бөх морь монгол ялан гэсэн солиорлоосоо салахгүй бол хэзээ ч өөдлөхгүй хэдэн эргүү бөх морь ярьсан төрийн албан хаагчтай хамгийн тэнэгүүдийн улс болж дуусна….
Zochin 2022-05-18 202.126.89.17
Batsuuriig yagaad barilduulaad bgaa yum. Ene nuhur l darkhan avarga boloh sanaatai Oyunboldiig nuhaad bgaa sh dee
Зочин 2022-05-18 66.181.168.199
энэ одоо больчооч дээ. энэ одоо больчооч дээ.
энэ одоо больчооч дээ. энэ одоо больчооч дээ.
энэ одоо больчооч дээ. энэ одоо больчооч дээ.
энэ одоо больчооч дээ. энэ одоо больчооч дээ.
энэ одоо больчооч дээ. энэ одоо больчооч дээ.
ИРГЭН 2022-05-18 66.181.167.254
ЭНЭ ТИЙМ ЧУХАЛ АСУУДАЛ ЮМ УУ?
БОДЛЫН ХУЛГАЙЧ 2022-05-18 192.82.77.242
ОЮУНБОЛДЫГ БАРИЛДВАЛ БӨХЧҮҮД БҮГД БАРИЛДАХГҮЙ ГЭЖ ТОХИРОЛЦЖЭЭ. ЗӨВ ШҮҮ. ХЭНТИЙ НУТГИЙН БӨХ БОЛОХООР ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА УУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУ
Зочин 2022-05-18 202.126.92.99
Одоо энэ залуу дахиж барилдуулж болохгүй шүү. Хатуу жишиг тогтоох хэрэгтэй
ebi 2022-05-18 192.82.65.32
zailtsgaa gahai hereggui
Иргэн 2022-05-18 64.119.20.152
ЗА, ЭНЭ БАТЗАЯАГ ЧИНЬ ГАЙГҮЙ ЗАЛУУ ЮМ УУ ГЭЖ БОДДОГ БАЙСАН ЧИНЬ ЁСТОЙ НОХОЙН БААС ЮМ БАЙНА. ИЙМ БАЙДЛААР АУИЛЛАДАГ, ТЭГЭЭД ДОПИНГТОЙ ТЭМЦДЭГ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ. ШАД ДУРГҮЙ ХҮРЧЛЭЭ
Зочин 2022-05-18 202.21.118.250
Хэнтийн тэнэгүүд монгол төрийн зовлон болж байна даа
ОЮУНБОЛД МИНЬ.БОЛЬЖ ҮЗЭЭРЭЙ 2022-05-18 202.179.25.136
ЗА БАЙЗААРАЙ ТА МИНЬ. ЭНЭ ДЭЛХИЙД БАЙДАГ ХЭДХЭН ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРТОРИ ДОПИНГ ХЭРГЭЛСЭН БАЙНАА ГЭЖ ЗАРЛАСАН. ДАХИАД ДАВТАН ХЭРГЭЛСЭН ГЭЖ ЗАРЛАСАН. ТЭХЭЭР БАРИЛДУУЛАХ ЮМ БИЗ ДЭЭ…
Зочин 2022-05-18 104.173.28.5
Manai undesnii bukhiin holboo olon ulsiin baiguullaga bish. Japan sumo asuudlaa dotroo shiidej baigaatai adilhan
Бадарч тахар 2022-05-18 103.212.118.240
Магалжав бол Оюунболдыг барилдуулахгүй гэсэн зорилготой хүн ! Хэрвээ Оюунболд барилдчихвал энэ спортын арбитрын гэх байгууллагын нэр хүнд нь суга өснө ! Энэ наадмаар Батсуурь Оюунболд хоёр барилдвал аль нэг нь баараггүй түрүүлнэ ! Санжаадамба Хангай мэтийн бөхчүүдийн шээс нь гоожих байх !!
Бадарч тахар 2022-05-18 202.179.21.230
NO ОЮУНБОЛД
Зочин 2022-05-18 103.80.210.183
холион бантан бөхчүүдээ энэ жилийн наадмаар хасч өлөн ходоодыг нь мацаг бариул.
Зочин 2022-05-18 139.5.218.58
бас нэг холион бантан хутгаж хэрүүл үүсгэж хэмлэлдэж уралцах нь дээ. Би өөрийнхөө хуульч ахтайгаа нийлээд ХЭРҮҮЛ ТАСЛАХ ТӨВ АРБИТР гэдэг төрийн бус байгууллага байгуулнаа яадаг юм цус…