Э.Оюунболд наадамд зодоглох уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

Э.Оюунболд наадамд зодоглох уу?

Э.Оюунболд наадамд зодоглох уу?

Үндэсний бөхийн барилдаанд барилдах эрхээ найман жилээр хасуулсан улсын арслан Э.Оюунболд Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр гэх төрийн бус байгууллагад хандаж, эрхээ сэргээлсэн гэх мэдээлэл цацагдсан. Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав энэ асуудалд "Энэ нь төрийн бус байгууллага байгаа юм. Ямар үндэслэлээр эрхийг нь сэргээж байгаа юм бэ гэдэг баримт бичгийг нь харна. Манайх руу албан бичгээ явуулах байх гээд хүлээж л байна. Спортын арбитр гэж нэг иргэний байгуулсан төрийн бус байгууллага. Цаашлаад Үндэсний бөхийн арбитрын байгууллага, Монгол бөхийн арбитрын байгууллага гээд баахан төрийн бус байгууллага байгуулагдаж байх шиг байна. Допинг хэрэглээд, арбитраар шийдвэрлүүлсэн гэж масст нөлөөлж байна. Зүгээр  төрийн бус байгууллага шүү дээ. Эхлээд материалуудыг нь харна" гэдэг хариултыг өгсөн.

Харин Спортын арбитрч, өмгөөлөгч Г.Батзаяа "Манай гаргасан шийдвэрийг бөхийн холбоо дагах үүрэгтэй. Хэрэв дагаагүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх ажиллагаа үргэлжилнэ. Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр 2017 онд байгуулагдсан, Монгол Улсын спорттой холбоотой зөрчил, маргааныг дотооддоо шийддэг байгууллага. Манайх нийт 65 спорт холбоо, олимпийн хороотой хамтын ажиллагааны гэрээтэй. Олон улсын арав гаруй спортын арбитрын байгууллагатай, Олон улсын олимпийн хороотой, спортын шүүхтэй гэрээтэй. Бөхийн холбоотой ч 2017 онд гэрээ байгуулсан.

2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр улсын арслан Э.Оюунболд спортын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бөхийн холбоонд холбогдох маргаан үүсгэхээр нэхэмжлэл гаргасан. Гол агуулга нь иргэн Э.Оюунболд бөхийн холбооны допингийн дүрэм нь дэлхийн допингийн дүрэм, олон улсын стандартад нийцээгүй байна гэсэн шаардлага хүргүүлсэн. Хоёрдугаарт, дэлхийн допингийн дүрэмд үл нийцсэн заалт буюу бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаас гаргасан допингийн заалт зөрчилтэй гэж Э.Оюунболдтой холбогдох хэсгийг нь хүчингүй болгож, барилдах эрхийг сэргээж өгнө үү гэх шаардлага тавьсан.  Гурав дахь шаардлага нь үндэсний бөхийн холбоог уучлал гуйж, олон нийтэд мэдээллээ гэсэн. Дөрөвдүгээрт, 2021 онд болсон залуучуудын холбооны бөхийн барилдааны өмнөхөн Э.Оюунболдтой байгуулсан хариуцлагын гэрээг хүчингүй болгож өгөөч гэсэн.

Арбитрын ажил он дамжин явагдаж, 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гарсан. Шийдвэрийн агуулга допингийн эсрэг дүрэм, олон улсын конвенцийг дагаж мөрдөх. Бөхийн холбооны дүрмийн 7.3.о-д заасан заалт олон улсын гэрээ, дэлхийн допингийн эсрэг дүрэмтэй нийцээгүй байгааг тогтоосон. Хоёрдугаарт, Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан гэх хэсгийг хүчингүй болгож, барилдах эрхийг нь сэргээсэн. Үлдсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагыг арбитрын бүрэлдэхүүн хангаагүй. Өөрөөр хэлбэл, дөрвөн шаардлагын хоёрыг нь арбитр шийдсэн" гэдгийг хэлсэн юм.

Ямартай ч улсын баяр наадам дөхсөн цаг үед энэ асуудал олны анхаарлын төвд байгаа юм. Эргэн сануулахад, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал (2021.12.06) болсон. Хурлаар Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргаж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж