Хөдөлмөрийн мөлжлөгийг хуульчилснаар Уул уурхайн салбараа золиослов уу? | News.MN

Хөдөлмөрийн мөлжлөгийг хуульчилснаар Уул уурхайн салбараа золиослов уу?

Хөдөлмөрийн мөлжлөгийг хуульчилснаар Уул уурхайн салбараа золиослов уу?

Хөдөлмөрийн мөлжлөгийг хуульчилснаар Уул уурхайн салбараа золиослов уу?

Төрийн бодлогын шинэчлэл гэдэг тухайн улс орон болоод иргэний эрх ашгийг чухалчлан дээдлэх учиртай. Үгүй бол улстөрчид ч, УИХ ч шинэчлэл нэрийн дор хэлбэр хөөж, хэсэгчлэн сүйтгэх бодлогыг нийтийн эрх ашиг нэрийн дор хуульчлах нь гэм нүгэл болоод гэм буруугийн хэрэг юм.

Ийн тодорхойлохын учир нь Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, дүүрч яваа уул уурхайн салбарынхныг хохироосонд байгаа юм. Учир нь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан боловсруулж, нэр бүхий УИХ-ын гишүүдийн хамтран ажилласан Хөдөлмөрийн хууль болон хуулийг дагаж мөрдөх журам өдгөө бодит нөхцөл байдалтай зөрчилдөж, дээрх салбарын ажилтан ажиллагсдын эрх ашиг зөрчигдөхөд хүргэж байна. Уг нь тэд хууль боловсруулж, батлуулах үедээ “Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл өөрчлөгдөж байгаа хөдөлмөрийн харилцааг зохицуулах их зөв хууль боллоо“ хэмээн тайлбарласан. Ингэхдээ тэд өнгөн талын косметик засварыг чухалчилснаас бус яг амьдрал дээр хэрхэн хэрэгжих вэ гэдэг тухайд нь огтхон ч санаа зовсонгүй. Харин ч бүр эсрэгээрээ нөхөж үл болох хуулийн цоорхойг гаргаж баталснаар дээр хэлсэнчлэн уул уурхайн салбарынхан болон бусад илүү цагаар ажилладаг ажилтан ажиллагсад илүү цагийн цалин хөлсөө бодуулах, зохих ёсны урамшууллаа авах боломжгүй болсон байна. Энэ нь жинхэнэ утгаараа Хөдөлмөрийн хуулийн цоорхойг ашигласан хөдөлмөрийн мөлжлөг атал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хуульд засвар хийх, шинэчлэн боловсруулах тухай асуудлыг хөндөж тавихгүй, хаалгаа хаагаад ажин түжин суугаа нь юуны учир вэ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ч мөн адил уул уурхайн салбарт гурван талт хэлэлцээрийг үргэлжлүүлэхгүй, гэм хоргүйн жүжиг дэглэж, уурхайчид руу бурууг чихсэн шигээ нам жим гөжиж байх жишээний. Тэгвэл хуулиар баталгаажсан хөдөлмөрийн мөлжлөг хэрхэн эхэлсэн бэ. Асуудлыг тодорхой тайлбарлая.

Хөдөлмөрийн хууль 2021 оны долдугаар сард батлагдсан. Гэтэл энэ хугацаанд хууль дагаж мөрдөх журам боловсруулах гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бүтэн таван сар хүлээлгэсэн. Дараа нь, журмаа арайхийж боловсруулахтайгаа зэрэгцэн Цалин тогтоох аргачлалыг боловсруулах гэж дахин хоёр сарыг авсан. Энэ хугацаанд Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо удаа дараа гурван талт хэлэлцээр хийх, ажлын хэсэг гаргах санал тавьсан. Гэсэн ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нэг удаагийн уулзалтаар харилцан ярилцах саналыг аргацаасан болж, журам болон аргачлалыг боловсруулсан. Ингэснээр Хөдөлмөрийн хуулийн хамгийн гол шинэчлэл болж өгсөн Уртын ээлжийн тухай заалт амьдралд хэрэгжихдээ ажилчдын эрх ашгийг зөрчих гол хуулийн хүчин зүйл болж хувирсан байдаг. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуульд уртын ээлж буюу 14 хоног ажиллаж, 14 хоног амрах заалтыг зүй ёсоор оруулсан ч дагаж мөрдөх журам, цалингийн аргачлалд 14 хоногийн цалинг хэрхэн тооцох, илүү цагийн үнэлгээг олгох зэргийг ор тас орхигдуулсан. Энэ нь ажил олгогчдын хувьд бүрэн дүүрэн өгөөш бөгөөд “Хөдөлмөрийн хуулийн дагуу та нарыг 14 хоног амрааж, 14 хоног ажиллуулсан” гэдэг тайлбараар ажилласан 14 хоногийнх нь илүү цагийн хөлсийг бодохоос татгалзсан байна. Үүний хор уршгаар уурхайчдын цалин өнөөдрийн байдлаар 25-50 хувиар буурсан байгаа. Тэд мөн 14 хоногт Хөдөлмөрийн хуулиар өдөр бүр найман цаг ажиллах ёстой ч тогтмол 12 цагаар ажиллах болсон. Энэ нь “Та нар 14 хоног амардаг биз дээ” гэсэн хөрөнгө оруулагч, эздийн жинхэнэ ёсны шахалт. Гэтэл энэ нь Хөдөлмөрийн хуулиар бол зүй ёсны хууль зөрчсөн зөрчил бөгөөд тэд өдөр бүр дөрвөн цаг илүү ажилладаг гэсэн үг. Тэгсэн хэрнээ илүү цагийн хөлс урамшуулал авах боломжийг нь Хөдөлмөрийн хуулийг дагалдан гаргасан журмуудаар үгүй хийчихсэн нь энэ.

Гол нь, нөхцөл байдлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдэхгүй биш мэдэж байгаа. Үүнийг А.Ариунзаяа сайдын “Зарим нь үндсэн цалингаа бууруулахгүй хэвээр олгож байгаа бол зарим нь бүр шөнийн нэмэгдэл нэмэгдээд 25 хувиар цалин нь нэмэгдсэн байсан. Зарим нь 25 хувиар буурсан” гэсэн үг нотолно. Гэхдээ түүний энэ үгнээс нэмэгдсэн гэдэг нь худлаа, буурсан гэдэг нь харин үнэн. Монгол Улсын хөдөлмөрийн харилцааг бодлогоор зохицуулах ёстой салбар хариуцсан сайд энэ үгийг хувийн сошиал хаягаараа тайлбарласан болсон. Нөгөө талд Монголын Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Уртын ээлж 14:14 хоног болж буурсан нь ажилчдын бодит цалин хөлс буурах шалтгаан болсон. Ажилчдын тавьж байгаа асуудал үндэслэлтэй. Хэрэв энэ асуудалд олон улсын жишиг ярьж байгаа бол бусад улс орны уул уурхайн салбарын ажилчдын цалин хөлсийг монгол ажилчдынхаа цалин хөлстэй харьцуулж харах ёстой. Оффис дээрээ ажиллах, хээрийн нөхцөлд ажиллах хоёр өөр зүйл. Хөдөлмөрийн хуулийн 120.3-д Ажил олгогч ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн болгох хүртэл хугацаанд ажилтны ажлын цагийг богиносгох, нэмэгдэл амралт, хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдэл олгох зэрэг шаардлагатай түр арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн авна гэсэн заалт байдаг. Дээрх асуудлыг шийдэх хүрээнд эхлээд хамтын гэрээнд нь заалтыг нь оруулаад өгвөл яасан юм бэ” гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Мөн уурхайчид ч “Уурхайн ажилчдыг жирийн оффисийн ажилтан болон гэртээ байж ажил хөдөлмөр эрхлэж байгаа ажилтны нөхцөлтэй адилтган үзэж, бидний хөдөлмөрийн харилцааг зохицуулж болохгүй. Өдөрт 12 цаг уурхайд ажиллана гэдэг өөрөө хүнд хүчир амаргүй ажил. Ажлын байрны орчин нөхцөл, дуу чимээ, тоос тортог, хүнд хүчир нь амаргүй. Ийм нөхцөлд ажиллаж байгаагийн хувьд илүү цагийн хөлсөө авах нь бидний эрх байх ёстой” гэдгийг удаа дараа сануулсан. Иймд нөхцөл байдлыг эргэн харж, хөдөлмөрийн мөлжлөгийг хуульчилсан журам, аргачлалуудаа эргэн харж, шинэчлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад, Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч дүүрч яваа уурхайчдынхаа эрх ашгийг хамгаалахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сайдаас хүсье. Эс бөгөөс хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг тэд ажил хаяж, уул уурхайн салбар сул зогсоход ойрхон байна. Учир нь, тэд хөдөлмөрийн мөлжлөгийг эсэргүүцэх эрхтэй ч, үүрэгтэй ч.

Б.Бат

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-18 59.153.115.126

гадаадынхны хувьд нутагт нь ирж газрыг нь сэндийчээд, нутгийнх нь хүмүүсийг боолын хөлсөөр ажиллуулаад хөх инээд нь хүрч баясаж байгаа. өөрсдийнх нь орны хамгийн адгийн ажлын хөлс шүү дээ. гэтэл тэндхийн уурхайчид жинхэнэ уурхайчны хөлс авч байгаа. та нар цуст алмааз гэж кино үзэж байсан уу. тэр кинон дээр цагаанууд очоод улсынх нь бүх баялгийг авч дуусаад, нутгийн хүмүүс нь хоорондоо алалцаад үлддэг тухай гардаг. гэтэл манай улс төрчид хэний талд байна вэ? энэ хуулийн төсөл дээр ажилласан бүх..

Avatar

Зочин 2022-05-18 59.153.115.126

хэцүү ажил учраас уурхайчид эрт бурхан болдог. өндөр татвар төлж төлчихөөд тэтгэвэрт гарч байгаа уурхайчин ховор. оффисд ажиллаж байсан хэд нь л тэтгэвэр авч байгаа шүү. уурхайчдын цалин өндөр байх тусмаа улсад их татвар төлнө. улс их татвар авахын тулд цалинг нь нэмэхийг гадаадынхнаас шаардаасай. эх орныхоо хөрсийг ухуулаад, хамаг ашигт малтмалаа гадагшаа алдаад, доромжлуулж дуусахгүй юмаа.

Avatar

Батбаяр.Т 2022-05-18 202.9.41.136

Маш хүнд хүчир, хортой нөхцөлд ажиллаж буй уурхайчид шаардах эрхтэй, хуульд өөрчлөлт оруулах тэдний цалинг зүй ёсоор бүрэн бодох нь зүйтэй…Шаардлаг зөв..дэмжиж байна.

Avatar

Irgen 2022-05-18 192.82.83.230

Uurhain ajil hund shu de. Iluu tsagiinh ni holsiig ogoh yostoi.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2022-05-18 202.9.46.65

гаднаас ажилчид авч ажиллуулхаар төр мөнгө авдагаа болих шаардлагатай ,,ажилчдын бүтээмжийг дээшлүүлэх өрсөлдөөнтэй байлгахын тулд гаднаас хэдэнч ажилчин авч ажиллуулах боломжийг байгууллагуудад олго,, өнөөдөр монголд хийж чаддаг иргэд нь америкд ажилладаг иргэдээс өндөр цалинг бага цаг ажиллаад авдаг болсон байгаа иргэдээ албадан ажиллуулах мэдлэг чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарч улс орондоо хүч хөдөлмөрөө заавал зориулах хууль баталах хэррэгттэй иргэд улс орондоо ямарч нэмэр тусгүй болж

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2022-05-18 202.9.46.65

төрийн компани биш бол хувийн компани хэдэн цаг ажилллуулах хэдэн төргрөгөөр цалинжуулах нь төрд ч тэр элдэв балай үйлдвэрчний эвлэлд ч ямөрч хамаагүй байх ёстой хувийн компани иргэд хоорондоо гэрээл байгуулах ёстой гэрээний заалт зөрчигдвөл шүүх шийдэнэ биз бусад нь оролцоод байх шаардлагагүйшүү

Avatar

л 2022-05-18 103.212.118.25

хөдөлмөрийн мөлжлөгийг энийг л ардчилал гэдэг байх

Avatar

Зочин 2022-05-18 103.10.21.243

Яагаад илүү цаг гэдгийг ойлгохгүй маргаад байгаан бол ийм учраас л хөдөлмөрийн хөлсөө шулуулаад байгаашдээ уурхайчдын түмэн зөв

Avatar

Зочин 2022-05-18 202.21.98.238

НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДРҮҮДЭЭР ХЭЭРИЙН НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙХАД УГААСАА ЦАЛИНГҮЙ РОСТЕРИЙН АМРАЛТААР НӨХӨЖ АМАРСАН ГЭЖ НЭМЭГДЭЛГҮЙ БОЛГОЖ БАЙГАА БОЛ БҮХ БАЯР ЁСЛОЛЫГ УУРХАЙЧДАД ЗОРИУЛЖ ХОЁР УДАА ДАВТАЖ ТЭМДЭГЛЭЖ БАЙХЫГ ШААРДАЖ БАЙНА. ЦҮНХ БАРЬСАН б**с ҮНСЭГЧИД ШИГ АЖЛАА ТАРААД ГЭРТЭЭ ХАРЬЖ ХОНОДОГГҮЙ БАЙГАА ШҮҮ!!!!! АМАНДАА АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ ТӨРСӨН БАЯЧУУД ТОМЧУУДЫН ЗУЛБАСАГУУД АРДЫН АМЬДРАЛ ОЙЛГОЖ ТӨР УДИРДАНА ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ!!! ТЭДНИЙГ БҮГДИЙГ НЬ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ!!!!!

Avatar

Зочин 2022-05-18 202.126.88.143

Gue tegeed ymar erhtei geheer busad ajil hiij baigaa humuusees tsuuhun tsagaar ajillah geed bgamde? Heer ajillasan nemegdel heviin bus nuhtsul geed bas nemegdlee avchina?

Avatar

Зочин 2022-05-18 202.21.98.238

ӨДӨР БҮР АМИА ЗОЛЬДОГ АЖИЛ БАЙГАА ШҮҮ. БАС ЧАМ ШИГ АЖЛАА ТАРААД АРХИ УУЖ АВГАЙ ХҮҮХДЭЭ ЗОДДОГГҮЙ, ХЭЭРИЙН НӨХЦӨЛД РОСТЕРОО ДУУСГАДАГ БАЙГАА ШҮҮ!!! МЭДЭХГҮЙ ЗҮЙЛЭЭ МЭДДЭГ ЮМ ШИН АМААРАА БААХАА БОЛИНО УУ!!! ӨМХИЙ ХАНХЛААД БАЙНА!!!

Avatar

Зочин 2022-05-18 202.21.98.238

ЧАМААС БОЛ ХАМААГҮЙ УРТ ЦАГААР АЖИЛЛАДАГ БАЙГАА ШҮҮ ГӨЛӨГ МИНЬ

Avatar

Зочин 2022-05-18 202.21.98.238

ӨӨРСДӨӨ УУЛ УУРХАЙН НӨХЦӨЛД ГАНЦ ӨДӨР АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ АМААРАА БААСАН, ЦҮНХ БАРЬСАН ӨМХИЙ СУГАНЫ ҮСНҮҮД МЭДЭХГҮЙ ЗҮЙЛЭЭ МЭДЭХГҮЙ БОЛ ЧИМЭЭГҮЙ ДАЛД ОРНО УУ!!! ХНХ-ЫН БОЛОН УУЛ УУРХАЙН САЙД НАР АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН ХОЛБООНООС АВЛИГА АВЧ МОНГОЛ АЖИЛЧИН АНГИЙН ЭРХИЙГ БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧИЖ БАЙНА ГЭЖ ХАРЖ БАЙНА!!! УГААСАА ЦАЛИН АВДАГГҮЙ ХҮН ХОРТОЙ НӨХЦӨЛД НЬ ХУУЛИАР ОЛГОСОН АМРАЛТЫГ "НӨХАЖ АМРААСАН" ГЭСЭН УТГАГҮЙ ШАЛТАГ ГАРГАЖ ИРЖ ЦАЛИН ХУМСАЛЖ БАЙГААГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА! БИД ХУЛГАЙ ХИЙЖ АВЛИГА АВААГҮЙ!!!!!

Avatar

Зочин 2022-05-18 66.181.161.74

Бүх зүйлийг олон улсын стандартад нийцүүлж байх ёстой

Avatar

Зочин 2022-05-18 202.21.114.170

Өөрсдөө 14-14 хоног болгоно гэж МҮЭ-ээ лоббидож2 батлуулчихаад одоо болохоор илүү цаг гэж солиороод байхын, сард 168 цаг ажиллж байж нормал ажлын цагтай болно. Тэгээд 14хоногоо ч ажиллахгүй илүү цаг авна гэх юм. Ажил олгогч дахин нэг ээлж авснаар цалингийн болон бусад зардал өсч байгаа, цалин ажилласан хоног цагтаа тааруулж л тавина шүү дээ, хэнд ч ойлгомжтой тэнэг юм ярьц жагсацгаах юм.

Avatar

Зочин 2022-05-18 202.21.98.238

ТЭНЭГ п***а МИНЬ ЧИ ӨӨРӨӨ ЯДАЖ ГАНЦХАН ӨДӨР ГАЗАР ДООР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ҮЗЧИХЭЭД СОЛИОР!!! ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ ЧАМ ШИГ АМААРАА БААСАН ӨМХИЙ ЛАЛАРУУДААС БОЛЖ НИЙГЭМ ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ЮМ. ЧАМ ШИГ ХООСОН ИХ МЭДЭГЧИД ЗҮГЭЭР Л ХОРВООГООС ЗАЙЛВАЛ ТААРНА!!!

Avatar

Зочин 2022-05-18 122.201.21.5

ингэж троллдож эсрэг байр суурьтай хүмүүсийг харааж шүлсээ үсчүүлж асуудлыг шийдэхгүйээ кк

Avatar

Тараагаач энэ шуналтай хүмүүсийг 2022-05-18 202.55.188.82

Уурхайчдыг дэмжиж болохгүй. Тэд 14 хоног ажилалах биш 30 хоног ажиллах эрхзүйн орчныг хүсч байна. Ийм бүдүүлэг хүсэлийг нь хангаж болохгүй. 14 хоног ажил тэрэндээ таарсан мөнгөө ав. Жагсаал Хэсэг бүлэг хүмүүсийн шунал байна.

Avatar

Зочин 2022-05-18 202.21.98.238

ТЭНЭГ п***а МИНЬ ЧИ ӨӨРӨӨ ЯДАЖ ГАНЦХАН ӨДӨР ГАЗАР ДООР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ҮЗЧИХЭЭД СОЛИОР!!! ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ ЧАМ ШИГ АМААРАА БААСАН ӨМХИЙ ЛАЛАРУУДААС БОЛЖ НИЙГЭМ ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ЮМ. ЧАМ ШИГ ХООСОН ИХ МЭДЭГЧИД ЗҮГЭЭР Л ХОРВООГООС ЗАЙЛВАЛ ТААРНА!!!

Avatar

Зочин 2022-05-18 202.21.114.170

ажиллаж чадахгүй бол чацага царайлаад зайлцгаа

Avatar

Солиорсон уурхайчид 2022-05-18 202.55.188.82

Шулаад байгаа юм байхгүй. 14 хоног ажлаад 14 хоног амраа. 14 хоног амарсан учраас цалин авахгүй. Урд нь Гүрийж 30 хоногоор ажиллаж мөнгө олдог байснаа дурсаад байгаа бололтой тэр чинь хабэа д нийцэхгүй хөгшөөн одоо 14 ажилсны мөнгөө аваад гэрлүүгээ харь. Уурхайтайгаа тохиролцоод 30 хоног ажлаад мөнгөө тооцуулж ав.

Avatar

Зочин 2022-05-18 202.21.98.238

НАСААРАА ГУЙЛГАЧИН БАЙХДАА ТААРСАН л***р МИНЬ УУРХАЙД АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ БОЛ ӨМХИЙ АМАА ХАМХИАД ДАЛД ОР!!!

Avatar

Зочин 2022-05-18 103.57.95.171

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нь тэгүүл асуудлыг яаралтай боловсруулж, оруулж ирэх ёстойн биш үү. юу хийгээд ингээд бүхэл бүтэн гол салбарынхаа ажилчдыг хохироогоод байдгийн бэ, ажлаа хийгээч эээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж