НЭМЭЛТ:
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:
-Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулъя. 2024 он хүртэл нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн хийж дуусгах үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн. Мөн зарим нэр төрлийн импортын бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Иргэд олон нийтээс 11-11 төвд 4491 хүн хандсан байна. Эдгээрээс санал гомдлын ихэнх хувь нь нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирсэн байна.
Хотын дарга Д.Сумъяабазар:
-Нийслэл Улаанбаатар хотод төр болон хувийн 1200 орчим тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгаа. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд нэн яаралтай авах арга хэмжэээ тээврийн хэрэгслийн парк шинэчлэлийн ажил 2 үе шаттайгаар хийх үүрэг өгсөн. Сарын хугацаанд нийтийн тээврийн 70 автобус, сургуулийн 75 автобус үйлчилгээнд гаргахаар ажиллаж байна. Эдгээр автобус хил дээр ирсэн. рөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 50 хувийг энэ жил шийдвэрлэх, үлдсэн хувийг 2023, 2024 онд хийж дуусгана.
Хотын хувьд парк шинчлэлтийн 60 хувь буюу 591 автобусыг төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд оруулж ирэхээр болсон. Хоёр жилийн хугацаанд гадаадын болон дотоодын 40 орчим сая төгрөгийн зээл авч, ашиглалтаараа төлж барагдуулахаар болсон. Энэ онд 590, 2023 онд 299, 2024 онд 86 автобусыг шинэчлэх шаардлагатай. Нийт 975 орчим тээврийн хэрэгслийг шинэчлэх зайлгүй шаардлагатай байна. Эхний 590 автобусыг энэ оны наймдугаар сарын 20-ний дотор татан авна. Ингэхдээ үйлдвэрлэгч оронтойгоо хамтарч парк шинэчлэл засвар үйлчилгээтэй нь оруулж ирэхээр төлөвлөж байна.
2009 оноос хойш ийм далайцтай шинэчлэл хийгээгүй. Маршрутын зөв хувиарлалт хийгдэж эхэлнэ. 2022 оны есдүгээр сарын 1-нээс эхлээд ухаалаг буюу дижитал хэлбэрт шилжих эхний ажлуудыг хийнэ. Улаанбаатар хотын гүүрэн болон хучмал замын холбоосууд, тойрог хурдны зам, хөнгөн галт тэрэг, ухаалаг удирдлагын систем буюу дижитал өгөгдөл дээр суурилсан зохицуулалтаар явж байж түгжрэлийн асуудлыг шийднэ.
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газар Лхагва гариг бүр ээлжит хуралдаан хийж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэдэг. Засгийн газар өнөөдөр 09:00 цагаас хуралдаж байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд,
- Эрчим хүчний хөгжлийн төслүүдийн жагсаалтад туссан зарим төслийн хэрэгжилтийн явц,
- Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,
- Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн талаар,
- Монгол, Хятадын хилийн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн системийг нэвтрүүлэх тухай зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Зочин 2022-05-18 202.126.92.178
Мангар минь Монгол автобусаа дэмжээч ээ. Гадныг хэдий болтол дэмжих юм бэ?
Зочин 2022-05-18 202.126.88.68
Ховдын мөнгө идэж уусан та нарын автобус хийнэ ямар балдууш байдагийн.Өмнөх завааруулж хассаныг чинь яаж гэж байна
Зочин 2022-05-18 103.126.107.254
нөгөө усан зам юу болсон бэ. би завь авчихаад байгаашдээ
Зочин 2022-05-18 64.119.25.83
Энэ мангар 1-р эгнээний камер ажилладаггүй гэж яаж ярьж чадаж байна аа. Нөгөө хэнэггүй ардууд нь баахан торгуулжээ. Үүнийг сумтайбаяраар төлүүл, огцор. Төрд ийм хүн байхаар яаах вэ.
Зочин 2022-05-18 103.10.21.243
Сумъяагийн хэлдэг үг судлана анхаарна дэмжинэ хамтрана нураана буулгана хорино болоо маань шиг сонсогддог боллоошдэ
Bold o 2022-05-18 223.62.173.201
Сумьяабазар нийтийн тээврээс бас цавчаа хийгээд буух санаатай 24 он гэчихжээ…Амарсайхан нь нийтийн тээврээс дүүжин тээврээс мөнгө идээд буусан даа.
Зочин 2022-05-18 64.119.19.231
Сумьяабузар бол ярьж л чадна, ажил хийдэг хун бол биш, менежер бол бур биш, УБчууд энэнээс эртхэн салах тусмаа л сайн
Зочин 2022-05-18 202.126.89.18
Хоьын дарга хөгийн хүн 1-эгнээний каиер ажилладаггүй гэж хээв нэгярьж зарим хүмүүс эмх замбараагүй явж торгуулсан. Хотын дарга огцрох ёстоы.
хотын иргэн 2022-05-18 202.131.245.69
УБ хотод төрж, өсөөд 70 гаруй жил болж байна. Автобусаар явдаг болсон үеэс хойш 60 гаруй жил хотын нийтийн тээвэр пиг хүнтэй, удаан хүлээдэг, эсвэл огт ирэхгүй, сүүлийн жилүүдэд бүр бохир заваан боллоо доо. Хотын дарга бусад дарга нар нь бүгд нийтийн тээврээр зорчдог болох хэрэгтэй. худлаа бурахаас цаашгүй. автобус баазуудад өгдөг татаасаа өгөхө өболиод билетийн үнээ нэм.
Зочин 2022-05-18 103.212.116.83
Оюун-Эрдэнэ даргаа LRT гэдэг мөнгө идэх гэсэн төслөө болиочээ. Сумъяабазар та нар ирээдүйдээ дайраад хураагаад яахав . Оронд нь ТЭЦ-3 ын өргөтгөл шинэчлэлийн ажил дээр баталгаа гаргаж тулгамдсан асуудлаа шийдээчээ
Зочин 2022-05-18 64.119.25.83
Эргэн тойрныхоо цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбайг сүйтгэж байгаа балмад этгээд Улсын 1-р нэгдсэн эмнэлэгийн удирдлагатай хариуцлага тооцно уу. Газрын дайн хийж дээрэмдэлгүй хашаа хайс барина уу. Шуналаа зогсоо.