ЗГ: Нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2024 онд дуусгана

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

ЗГ: Нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2024 онд дуусгана

ЗГ: Нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2024 онд дуусгана

НЭМЭЛТ:

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулъя. 2024 он хүртэл нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн хийж дуусгах үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн. Мөн зарим нэр төрлийн импортын бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Иргэд олон нийтээс 11-11 төвд 4491 хүн хандсан байна. Эдгээрээс санал гомдлын ихэнх хувь нь нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирсэн байна.

Хотын дарга Д.Сумъяабазар:

-Нийслэл Улаанбаатар хотод  төр болон хувийн 1200 орчим  тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгаа. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд нэн яаралтай авах арга хэмжэээ тээврийн хэрэгслийн парк шинэчлэлийн ажил 2 үе шаттайгаар хийх үүрэг өгсөн. Сарын хугацаанд нийтийн тээврийн 70 автобус, сургуулийн 75  автобус үйлчилгээнд гаргахаар ажиллаж байна. Эдгээр автобус хил дээр ирсэн. рөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 50 хувийг энэ жил шийдвэрлэх, үлдсэн хувийг  2023, 2024 онд хийж дуусгана.

Хотын хувьд парк шинчлэлтийн 60 хувь буюу 591 автобусыг төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд оруулж ирэхээр болсон. Хоёр жилийн хугацаанд гадаадын болон дотоодын 40 орчим сая төгрөгийн зээл авч, ашиглалтаараа төлж барагдуулахаар болсон. Энэ онд 590, 2023 онд 299, 2024 онд 86 автобусыг шинэчлэх шаардлагатай. Нийт 975 орчим тээврийн хэрэгслийг шинэчлэх зайлгүй шаардлагатай байна.  Эхний 590 автобусыг энэ оны наймдугаар сарын 20-ний дотор татан авна. Ингэхдээ үйлдвэрлэгч оронтойгоо хамтарч парк шинэчлэл засвар үйлчилгээтэй нь оруулж ирэхээр төлөвлөж байна.

2009 оноос хойш ийм далайцтай шинэчлэл хийгээгүй. Маршрутын зөв хувиарлалт хийгдэж эхэлнэ. 2022 оны есдүгээр сарын 1-нээс эхлээд ухаалаг буюу дижитал хэлбэрт шилжих эхний ажлуудыг хийнэ. Улаанбаатар хотын гүүрэн болон хучмал замын холбоосууд, тойрог хурдны зам, хөнгөн галт тэрэг, ухаалаг удирдлагын систем буюу дижитал өгөгдөл дээр суурилсан зохицуулалтаар явж байж  түгжрэлийн асуудлыг шийднэ.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар Лхагва гариг бүр ээлжит хуралдаан хийж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэдэг. Засгийн газар өнөөдөр 09:00 цагаас хуралдаж байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд,

  • Эрчим хүчний хөгжлийн төслүүдийн жагсаалтад туссан зарим төслийн хэрэгжилтийн явц,
  • Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,
  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн талаар,
  • Монгол, Хятадын хилийн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн системийг нэвтрүүлэх тухай зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж