Залуухан харагдах нууц техник

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

FASHION

Залуухан харагдах нууц техник

Залуухан харагдах нууц техник

Гоо сайханы бараа бүтээгдэхүүн, нүүрний төрөл бүрийн будаг нийтлэг хэрэгцээ болсон өнөө үед бүсгүйчүүд өөртөө таарах таарахгүйг шинжилгүй хэрэглэх болсон. Мөн өөрсдийн хүслээр будалтаа хийж, эрч хүчтэй эсвэл гэнэн хонгор болж зүсээ хувиргана. Гэхдээ сүүлийн үед нүүрээ будах техник олон талаар хөгжиж байна.  Тиймдээ ч бүсгүйчүүд маань аль болох сайхан харагдах гэж хэрэгтэй хэрэггүй будалт хийж, өөртөө тохирохгүй төрхийг бий болгох алдаа гаргаж байна. Тэгвэл та өөртөө таарсан өнгө, будалтын чиг хандлагыг олбол насандаа тохирсон эсвэл залуу харагдах боломжтой.

Хөмсөг

Нүүрний хэлбэртээ тохирсон хөмсөг хамгийн зөв. Хэрвээ бөөрөнхий нүүртэй байж нарийн тэгшхэн засалттай хөмсөгтэй бол "Уучлаарай. Та өнхрүүш үү" гэх асуулттай тулгарч болно.


Мөн хэт тод хар хөмсөг маш овортой харагдуулдаг тул үсний өнгөнөөсөө шалтгаалж хөмсөгний будгаа сонго. Та бор үстэй бол бор өнгөнөөсөө бага зэрэг цайвар хөмсөгний харандаа сонго. Хар үстэй бол саарал хөмсөгний харандаа зүгээр. Цайвар үстэй бол тус өнгөнөөсөө бага зэрэг барааныг сонгосон нь дээр. Мөн "brow soup" ашиглаж байгалийн өнгөөр нь гангараарай гэж зөвлөе.

Гэрэл сүүдэр

2016 он шиг тод гэрэл сүүдэр тавих хэрэггүй. Одоо үед натурал төрх цэвэр, классик байдлыг бий болгоно. Нүүрээ шингэн крем, будаг түгжигчээр бэлдсэний дараа хуурай боргол сүүдрээр бага зэрэг шанаагаа тодотгоод өгөхөд болно.

Нүд

Хонгор бүсгүйчүүд минь нүдний тенээ заавал багсаар уусгаж будаж сураарай. Дэлгүүрт зардаг теннээс дагадаг порлонтой багс хэзээ ч нүдийг тань сайхан харагдуулахгүй. Нүдэндээрээ будаг шавуулснаас будаад хэрэггүй шүү.

Үргэлж асууж бай

Та бусдаас эсвэл "Youtube" сувгаас хэлийг нь мэдэхгүй гоо сайханы бичлэг үзлээ гээд муу хүн болчихгүй. Үргэлж суралцаж бай. Шинэ зуун гарсан үед нүүрээ будаж өөртөө арчаатай байх нь таныг илэрхийлнэ. Тиймдээ ч үргэлж шинийг илэрхийлэн, чадахгүй ч будаж туршсаар байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж