ЕХ: Украины километр газар авахыг хүлээн зөвшөөрөхгүй

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

ЕХ: Украины километр газар авахыг хүлээн зөвшөөрөхгүй

ЕХ: Украины километр газар авахыг хүлээн зөвшөөрөхгүй

Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл Украины тус холбоонд нэгдэх хүсэлттэй холбоотой байр сууриа илэрхийлжээ. Одоогийн байдлаар Украинаас гадна Гүрж, Молдав гэсэн Балканы хойгийн орнууд Европын холбоонд элсэх хүсэлтээ гаргаад буй. Гэвч Европын холбооны зүгээс элсэх хэлэлцээг эхлүүлж чадаагүй хэвээр байна.

“Баруун Балканы нэгдэх үйл явц нэлээн хэдэн жил үргэлжилсэн. Гэвч энэ улсуудын хүсэлт нь хоорондоо ямар ч холбоогүй. Комисс Украин, Гүрж, Молдав гэсэн гурван улсын хүсэлтийг судалж буй бөгөөд тун удахгүй санал дүгнэлтээ зөвлөлд танилцуулах болно” гэж Жозеп Боррелл хэлжээ.

Европын холбоонд элсэх нь нэлээн олон жил шаардагддаг аж. Украины хувьд асуулга танилцуулах, асуулгад хариулах, судлах, комиссын дүгнэлт гаргах гэсэн эхний алхмуудыг бусад процессуудтай харьцуулахад харьцангуй хурдан болжээ.

“Бид Крымийг хүлээн зөвшөөрөөгүй шигээ Оросуудад Украины нэг километр газар авахыг хүлээн зөвшөөрөхгүй. Украины аль ч хэсгийг ОХУ-ын нэг хэсэг гэж зарлахыг бид зөвшөөрөхгүй. Бид Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж байна” гэж Боррелл хэллээ.

Эх сурвалж: EEAS.EUROPA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж