ФОТО: Хамрын хийдийн аялал жуулчлал сэргэж байна | News.MN

ФОТО: Хамрын хийдийн аялал жуулчлал сэргэж байна

ФОТО: Хамрын хийдийн аялал жуулчлал сэргэж байна

ФОТО: Хамрын хийдийн аялал жуулчлал сэргэж байна

Улаанбаатар хотоос 521 километр зайд Дорноговь аймгийн Сайншанд Эрдэнэ сумын нутаг, Сайншанд хотоос урагш 38 километрт орших энэ газар нь дэлхийн хоёр дахь том энергийн төв бий. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ газарт жилийн дөрвөн улиралд жуулчдын хөл тасрахгүй.

Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг. Энергийн төвд нар мандахтай зэрэгцэн очвол сайн хэмээн итгэдэг. Суварган мөргөлчид Соён гэгээрүүлэгч ноён хутагт Данзанравжаа гуайн байгуулсан “Энергийн төв” эдүгээ аялал жуулчлалын бүс болж хөгжиж буй.

Сайншанд хотоос гараад Энергийн төв хүртэлх 38 километр замын  7-8 километр зам хатуу хучилт тавиагүй, эвдрэл ихтэй олон жил болж байна. Аялагч Э.Энхзаяа "Миний хувьд Энергийн төвд анх удаа ирж байна. Ажлынхаа хамт олонтойгоо, 14 хоног ярилцсаны эцэст зорьж Улаанбаатар хотоос ирсэн. Цаг агаар үнэхээр таатай байна. Дорноговь аймгаас нааш зам эвдрэл гэмтэлтэй байна" гэдгийг хэлж байв.

Энергийн төвд худалдаа эрхэлдэг Б.Хайдав:

-Худалдан авалт бол эргээд сэргэсэн. Ер нь цар тахлаас болж бид 2-3 жил хаалттай байлаа. Энэ жилээс дажгүй сэргэж байна. Бид бараагаа Улаанбаатар, аймгийн төв, өөр бусад аймгуудаас, Хятад улсын Эрээнээс татаж авдаг. Иргэдийн худалдан авч буй бараа бүтээгдэхүүнүүд харилцан адилгүй байдаг. Учир нь хүн бүр өөрийн сүсэг бишрэлээр сонголтоо хийдэг. Үнийн хувьд 1000 төгрөгөөс эхлээд 200 мянган төгрөгийн худалдаа хийнэ. Харин гадаадын жуулчид тийм ч их худалдан авалт хийдэггүй. Бэлэг дурсгалын жижиг зүйлс авдаг.

Гэрэл зургийг Б.МӨНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-17 66.181.169.6

Тусгай төлөвлөгөө хийж хөгжүүлэх хэрэгтэй. Зүгээр урсгалаараа ингээд явах бол хөгжихгүй. Гар урлал нь орон нутгийн иргэдийн хийсэн бүтээсэн эд зүйл байвал зүгээр байна. Тэрнээс биш Эрээнээс зөөж ирсэн элдэв бараа хэрэггүй. Баахан жонш чулуу зардаг. Тэр чулуугаа бага сага өнгөлж засаад зүүлт, бугуйвч энэ тэрхэн болгочих сэтгэл гаргавал илүү үнэ цэнэ орох болно.

Avatar

Зочин 2022-05-17 150.129.143.223

Тэр гэрүүд нь ёстой заваан ш дээ,

Avatar

Зочин 2022-05-17 213.87.161.168

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-17 142.79.202.93

Ишш. Аялал жуулчилал гэчихжээ. Эна их хогийг хэн цэвэрлэх бол

Avatar

Зочин 2022-05-17 202.9.40.68

Аймгийнх нь нүүр царай болсон ийм газрын засмал замыг яагаад хурдан хугацаанд барихгүй тавихгүй байна вэ.

Avatar

Зочин 2022-05-17 66.181.190.94

Zam ni uert avtaad evderchihsen baisan Zaschihval saihan gazar baina lee

Avatar

Зочин 2022-05-17 195.46.106.44

Жоохон янзлаад тохижуулчихвал Итгэлт ламаас дутуугүй хүн цуглачих шинжтэй газар байна лээ. Ялангуяа гадныхан их ирж харагддаг юм. Аймаг сайхан санаачлага гаргаад орчиныг нь замжуулаад хашаажуулаад эмх цэгцэнд оруулвал зүгээр дээ. Шөнө орой очсон хүнд хонох газар тиймэрхүү санагдсан. Мөн хоол унд үйлчилгээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж