ФОТО: Хамрын хийдийн аялал жуулчлал сэргэж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

ФОТО: Хамрын хийдийн аялал жуулчлал сэргэж байна

ФОТО: Хамрын хийдийн аялал жуулчлал сэргэж байна

Улаанбаатар хотоос 521 километр зайд Дорноговь аймгийн Сайншанд Эрдэнэ сумын нутаг, Сайншанд хотоос урагш 38 километрт орших энэ газар нь дэлхийн хоёр дахь том энергийн төв бий. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ газарт жилийн дөрвөн улиралд жуулчдын хөл тасрахгүй.

Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг. Энергийн төвд нар мандахтай зэрэгцэн очвол сайн хэмээн итгэдэг. Суварган мөргөлчид Соён гэгээрүүлэгч ноён хутагт Данзанравжаа гуайн байгуулсан “Энергийн төв” эдүгээ аялал жуулчлалын бүс болж хөгжиж буй.

Сайншанд хотоос гараад Энергийн төв хүртэлх 38 километр замын  7-8 километр зам хатуу хучилт тавиагүй, эвдрэл ихтэй олон жил болж байна. Аялагч Э.Энхзаяа "Миний хувьд Энергийн төвд анх удаа ирж байна. Ажлынхаа хамт олонтойгоо, 14 хоног ярилцсаны эцэст зорьж Улаанбаатар хотоос ирсэн. Цаг агаар үнэхээр таатай байна. Дорноговь аймгаас нааш зам эвдрэл гэмтэлтэй байна" гэдгийг хэлж байв.

Энергийн төвд худалдаа эрхэлдэг Б.Хайдав:

-Худалдан авалт бол эргээд сэргэсэн. Ер нь цар тахлаас болж бид 2-3 жил хаалттай байлаа. Энэ жилээс дажгүй сэргэж байна. Бид бараагаа Улаанбаатар, аймгийн төв, өөр бусад аймгуудаас, Хятад улсын Эрээнээс татаж авдаг. Иргэдийн худалдан авч буй бараа бүтээгдэхүүнүүд харилцан адилгүй байдаг. Учир нь хүн бүр өөрийн сүсэг бишрэлээр сонголтоо хийдэг. Үнийн хувьд 1000 төгрөгөөс эхлээд 200 мянган төгрөгийн худалдаа хийнэ. Харин гадаадын жуулчид тийм ч их худалдан авалт хийдэггүй. Бэлэг дурсгалын жижиг зүйлс авдаг.

Гэрэл зургийг Б.МӨНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж