Обамаг лалын хүн гэж тавны нэг нь үзэв

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Обамаг лалын хүн гэж тавны нэг нь үзэв


Америкчуудын бараг 18 хувь нь Барак Хусейн Обамаг лалын сүсэгтэн гэж алдаатай боддог гэнэ.

Pew Research Center төвийн явуулсан судалгааны дүнг Associated Press дамжуулсан байна.

Мөн нэг ийм  судалгааг өнгөрсөн оны гуравдугаар сард явуулахад асуулгад оролцогсдын 11 хувь нь Обамаг лал гэж байлаа.

Ийм маягаар Обамагийн шашны талаарх төөрөгдөл улам нэмэгдсээр байна. Асуулгад оролцогсдын гуравны нэг нь буюу 34 хувь түүний шүтлэгийг христийн гэж зөв хариулсан байлаа. Өнгөрсөн жилд тэгж үзсэн хүмүүс 51 хувьтай байжээ. Хүмүүсийн 43 хувь нь түүнийг ямар шүтлэгтэй гэдгийг мэдсэнгүй аж.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр Барак Обама лалын шашныг нууцаар шүтдэг гэсэн яриа гарч байсныг хэлэх хэрэгтэй. Эх нь шүтлэггүй, эцэг нь лалын шашинтай байснаас ийм яриа гарсан байв.

Энэ удаагийн асуулгыг Барак Обама 2001 оны аллагын бууринд лалын сүм барихыг дэмжсэний дараа явагдсан гэж Fox News тэмдэглэв. Мөн түүний лалын гэж үзэж байгаа хүмүүс нь Обамагийн бодлогыг дэмждэггүй гэж уг суваг онцолжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж