УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.05.17) Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзсан байна. Тэрбээр энэ уулзалтаар ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг болохыг онцлоод, Төрийн ордныг олон нийтэд нээлттэй болгох журмыг боловсруулж танилцуулахыг үүрэг чиглэл болгожээ. Энэ хүрээнд:
- Төрийн ордонтой танилцах, Төрийн ордонд нэвтрэхэд иргэдийн хувцасны стандартыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх;
- Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох;
- Төрийн ордны урд шат буюу Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт иргэд чөлөөтэй нэвтэрч, фото зураг авахуулах зэрэг асуудлуудыг зохицуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Эдгээр зохицуулалтыг тусгасан журам, тогтоолын төслийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Э.Түвшинжаргал, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга, хурандаа Д.Тэмүүлэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Д.Тулга, Төрийн ордны хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа А.Түмэнбаяр нар оролцсон байна.
"Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам"-д "Төрийн ордонд хамгаалалт, үйлчилгээний болон цэрэг, цагдаагийн ажилтнууд дүрэмт хувцастай, бусад хүмүүс албаны болон үндэсний хувцастай нэвтэрнэ" гэж заажээ.
Энэхүү уулзалтын дүнд Төрийн ордонд пүүз хүртэл ОК болсон талаар эх сурвалж мэдээлэв. Хоёр жилийн өмнө УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдсон 76 нэр дэвшигчид УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулан өгөх үеэр одоогийн УИХ-ын гишүүн Т.Доржханд пүүзтэй ирж, дуулиан тарьсан байв.
Саяхан Төрийн ордон руу орж танилцах гэсэн арван жилийн сурагчдыг "Пүүзтэй байна" гэх шалтгаанаар нэвтрүүлээгүй талаар өнгөрсөн амралтын өдөр нэгэн ээж сошиал хуудастаа бичиж, "шуугиан" тарьсан билээ.
Иргэд энэ байдлыг шүүмжилж, "Төрийн албан хаагчид нь л ордонд "дресс код"-оо дагадаг байя. Бусад хүн энгийн чөлөөтэй хувцастайгаа орж болдог журамтай болчихвол асуудал шийдэгдэх биш үү. Төрийнхөө ордонд орж байгаа юм чинь шавар шавхай чирээд, навсайж нэвсийгээд орохгүйгээ эгэл ард чинь бас мэднээ, мэднэ" гэцгээж байв.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Д.Цогтбаатар нарын бидний хэдэн гишүүд яг энэ асуудлаар төсөл өргөн барьсан" хэмээн жиргэсэн. Ямартай ч ойрын хугацаанд Төрийн ордонд мөрдөх хувцасны стандарт журам албан ёсоор өөрчлөгдөх нь.
Зочин 2022-05-17 202.9.40.20
tur ihemseg bish erhemseg baih estoi.Turuu turiin ordnoo hundetgenee. Bagachuulaa bas turuu hundetgej surgaya.
ЗОЧИН 2022-05-17 43.242.243.210
Архины мухлаг нээчихээч!!!!
ахмад эмч 2022-05-17 202.70.41.122
Монгол хүн төрт ёсоо дээдлэн хүндлэхийг хүнээр хэлүүлэхгүй гүйцэтгэх ёстой гэртээ ч гэсэн гуталтайгаа орохоо болиод байхад заавал шавартай кет өмсөх нь хуулчилаад байх асуудал уу
Зочин 2022-05-17 202.9.40.20
bolohguie. Turiin ordondoo hundetgeltei handaya. alban esnii huvtzastai l orj baaya. Odoo bur emh zambaraagui boloh n
Баяр 2022-05-17 192.82.81.32
Нэртэйгээр нь Төрийн ордонд мини юбкө, бандааж, усны хувцастай орж болно гэчихээч. Тайчих клуб нээчих. Дуракууд.
Зочин 2022-05-17 103.80.210.183
ИХ-хан ард түмний боол болохоор сайн дураараа саналаараа боолын ажилд зүтгэж байгаагаа үргэлж санаж байх ёстой. халдашгүй эрх гэж байх ёсгүй. муу муухайгаа үйлдээд байвал ард түмэн цаазлах эрхтэй. ард түмний уур хилэгнэлээр үхсэн бол жам ёсны үхэл гэж үзэх ёстойж
Ү 2022-05-17 202.126.90.88
х***а шаахайны мөр төрийн ордонд гарах ёсгүй шүү
Зочин 2022-05-17 213.87.161.168
!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw
Зочин 2022-05-17 66.181.184.200
ЗА МЭДЭХГҮЙ ЮМ ДАА. ЭМХ ЦЭГЦ ХААНА Ч ХЭРЭГТЭЙ ШҮҮ. ХАРИН ХҮҮХЭД БАГАЧУУД 10 ЖИЛИЙН СУРАГЧИДЫГ ХУВЦАС ЭНЭ ТЭР ГЭЛГҮЙ НАСАНД ХҮРЭГСДИЙГ ХЭТ ӨНДӨР БИШ НАМ БОСГОТОЙ ЗААЛТТАЙ БАЙСАН НЬ ДЭЭР БАЙХ.
Зочин 2022-05-17 103.229.123.27
тагжийсан хар доржханд пүүзтэй орж ирсэн нь санаатай үйлдэл, э****з дурак Монголын төрийн ордонд пүүзтэй орж бах таваа хангасан
Зочин 2022-05-17 70.108.1.91
Lavrov turiin ailchlalaar 👖 umssun orj baisan biz dee?
Ardiin huuhduud sneakers 👟 umsuj nevterch boldoggui yum?
Зочин 2022-05-17 103.26.194.74
Зандак аа төр төмбөгөр ёс ёмбогор гэдэг үгийг анхаараарай .Горбачийн араас оруузай. Төрийн ордонд дэг журам маш чухал.Төрийн ордонд дэг журамтай байвал бусад бүх газар тийм байх болно гэдгийг санаарай. Салан назгай задгайралыг өөгшүүлж хэрхэвч үл болно.
Ер нь бол хувь хүний ухамсарын асуудал 2022-05-17 72.136.122.219
Костюм пиджак, зангиа, ёслолын гутал авах мөнгөгүй бол яах вэ?
болдоо 2022-05-17 122.201.31.190
төрийн ордон гэдэг чинь зүгээр л ард иргэд бидэнд үйлчилдэг байгууллага, тэгэхээр бидэнд ямар ч дресс код гэж байх ёсгүй …….
Зочин 2022-05-17 88.230.50.23
Төр төмбөгөр, ёс ёмбогор байх нь огт буруу биш. Ардчилал гэдэг шударга хууль ёс болохоос анархизм биш. Ордны арын цэцэрлэг яагаад төрийн ордных байж болдоггүй юм бэ?
Зочин 2022-05-17 66.181.187.167
Иргэдэд амрах цэцэрлэг алга, иргэдэд өгөх хэрэгтэй, зөв.
Зочин 2022-05-17 122.201.26.3
Төрийн ордонд ажилладаг болон ажил хэргээр орж гарч байгаа хүмүүс дрэс код мөрдөлгүй яах юм. Харин төрийн ордныг үзэж сонирхож яваа хүүхэд багачууд болон бусад хүмүүст арай өөрөөр хандах ёстой. Эндээс л асуудал яригдсанв Гэтэл манайхан өнөөх л асуудлыг нугалж хугалж ханддаг байдлаараа хандах юм. Дээрх мэдээллийг гарчгийг хар даа. Бүгдээрээ л пүүз болон юу ч хамаагүй өмсөөд гүйгээд орохоор ойлголт өгч байгаа биз. Асуудалд ингэж хандаж болохгүй.
Оноч 2022-05-17 202.70.34.30
Яг зөв.
Иргэн 2022-05-17 192.82.86.64
За төрийн ордондоо пүүзтиэй орох нь тэгээд ЭРХ ЧӨЛӨӨ юм уу??? Энэ бол зүгээр л ТЭНЭГЛЭЛ
болдоо 2022-05-17 122.201.31.190
чи өөрөө харанхуй юм биш үү …
Зочин 2022-05-17 64.119.26.156
Төрийн ордноо хүндэтгэж зохих ёсоор хувцаслах ёстой шүү дээ. Занданшатар, Оюунчимэг гэх мэтүүд нийгмийн задгайчуудад таалагдах гэж оролдохоо боль доо.
Зочин 2022-05-17 202.9.40.68
Доржханд мэтийн хүмүүс Монгол төрийг ингэж л үнэлж хүндэлж байдаг инэн нүүр царай нь юм. АН-ынхан цаанх болохоороо мөн л төр рүүгээ нулимж ирсэн. санаа муу бол заяа муу гэж үг бий. Яаж ийм нөхдийн намын үйлс бүтэх билээ
М 2022-05-17 103.10.21.109
Пүүзтэй болохгүй шүү дээ. Хүүхдүүдийг тийш нь оруулж ер нь яах гээд байгаа юм бэ. Жинхэнэ завтай хогнууд юм даа, гишүүд дарга нар
Зочин 2022-05-17 66.181.190.94
Het zadgai huvtsaslah ch haashaa yum Harin ariin tsetserleg neelttei l bdg baisan Er ni Baasan gej balai avgaigaas bolj haagdsan
Зочин 2022-05-17 95.214.54.101
Х ужаа шаахай мөр хаана бол хаана харагдах болж.
зочин 2022-05-17 124.158.64.16
1990-1992Төрийн баруун жигүүрийн 1-р давхарт Ардчиллынхан байрлаж тэнд харин декольт буюу маш богино юбктэй охидууд торт кофе бариад гүйлддэг байсан юм.Мэр сэрхэн вино ч шимдэг байсан гэдэг Ер нь Төрийн ордонд арай дэгтэй боломжийн хэлбэрээр хувцлах нь зөв байх.Гишүүд арай өөрөөр хувцалсан нь дээр байлгүйдээ