Сербийн нийслэл Белград хот өчигдөр /2022.05.16/ тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэсэн заналхийлэлд өртжээ. Сургууль, гүүр, худалдааны төв, зоогийн газар, амьтны хүрээлэн, хөл бөмбөгийн талбай зэрэг газруудад тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүйн улмаас ачаалал ихтэй оргил цагаар хотын хөдөлгөөн зогсонги байдалд орсон байна.
Цагдаагийнхан 90 гаруй удаа тэсрэх бөмбөг илрүүлэхээр хайсан боловч олдоогүй аж. Цахим шуудангаар ирсэн заналхийллийн ард хэн байгаа нь тодорхойгүй байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, ОХУ-ын Элчин сайдын яамны байранд ч тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэжээ.
Аюул заналхийлсний дараа 100 орчим бага сургууль, худалдааны төв, амьтны хүрээлэн, нисэх буудал, галт тэрэгний буудал болон хэд хэдэн зоогийн газраас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Цэнгэлдэх хүрээлэнд нэгжлэг хийсэн тул тухайн үед болж байсан хөлбөмбөгийн тоглолтыг ч мөн хойшлуулсан байна.
Сербийн Тэргүүн шадар сайд Бранко Ружич хэлэхдээ, “Хэдийгээр энэ нь худал сүрдүүлэг мэт санагдаж байгаа ч бид хөнгөн хуумгай хандаж болохгүй” гэв. Учир нь “Air Serbia” компани ч мөн сүүлийн саруудад Москва руу нисэхдээ хэд хэдэн удаа ийм заналхийлэлд өртжээ. Туркийн агаарын тээврийн компаниудыг эс тооцвол, “Air Serbia” нь барууны нислэгийн хоригийг үл харгалзан Орос руу тогтмол нислэг үйлдэж буй Европын цорын ганц компани юм.
Дашрамд дурдахад, Серби нь Кремлийн эсрэг ямар нэгэн хориг арга хэмжээ аваагүй Европын цөөхөн хэдэн орны нэг юм.
Эх сурвалж: EURONEWS
Зочин 2022-05-17 213.87.161.168
!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw
Зочин 2022-05-17 202.9.40.68
Ер нь АНУ болон барууны орнууд өөрт нь таалагдахгүй орнуудыг хагалан бутаргаж сүйрүүлж ирсэн хар үйлстэй улсууд юм. Манай улсыг ч хорлох талаар төлөвлөөд явж байх бүрэн боломжтой. харин энэ ажилд нь манай улсын зарим улс төрийн нам, нөхөд оролцох магадлал өндөр учир маш их сонор сэрэмжтэй байх нь зөвөө
Зочин 2022-05-17 103.229.120.178
БӨМБӨГ ДЭЛБЭЛНЭ ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД ЯМАР БӨМБӨГ БОЛОХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ТУЛ ТЭСРЭХ ГЭЛЭГ ҮГ ХЭРЭГЛЭХГҮ
Зочин 2022-05-17 64.119.20.227
Барууны орнууд өөрсдөө т*******т улс болсон байна Бусдыг заналхийлдэг, айлган сүрдүүлдэг. Нөгөө ардчилал мартчихлаа, хүний эрх г м зүйл нь Монгол шиг буурай орнуудыг хулхилаж колончлож байх нарийн "онол" байжээ
Зочин 2022-05-17 202.21.108.244
Украйны фашистуудын ард барууны хорлон сүйтгэгчид ажиллаж Сербийг тамд оруулах гэж байна. Ер нь АНУ, Европод фашизм маш хүчтэй дэлгэрч улсуудын удирдлагыг авах бололтой. Ойрын 20 жилд фашизм хүчээ авч дэлхийн өнцөг булан бүрт иргэний дайн мөргөлдөөн гарах магадлалтай. Үүнээс олон хүн амтай том хүчирхэг гүрнүүд хожиж хүн ам цөөн, фашистууд Төрийн эрхэнд гарч хийрхсэн жижиг улсууд маш их хохирох бололтой. Манай Стратегын ерөнхий газар хир таамаглаж суудгын бол.