2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 161,163,407 төгрөгийн үнийн дүн бүхий 698,358 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Айтүүлс" ХК (ITLS +14.73%), "Талх чихэр" ХК (TCK +12.85%), "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +12.30%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" ХК (RMC -14.84%), "Монголын хөгжил үндэсний нэгдэл" ХК (HAM -14.52%) болон "Бинсэ" ХК (BHR -11.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 53,190 ширхэг нэгж эрхийг 45,891,867 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 353 ширхэг үнэт цаасыг 108,793,164 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.76% хувиар өсөж, 34,403.77 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,940,361,923,005 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ