"ХБ-тай холбоотой цагдан хорих санал орж ирээгүй байна"

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

"ХБ-тай холбоотой цагдан хорих санал орж ирээгүй байна"

"ХБ-тай холбоотой цагдан хорих санал орж ирээгүй байна"

НЭМЭЛТ:

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул:
-УИХ-аас ажлын хэсэг гараад бүх зээлдэгч нарын барьцаа хөрөнгийг газар дээр нь үзэх шалгалт явуулсан. Хувийн хэвшлүүдийн хувьд ¼ нь барьцаа хөрөнгө нь агаарын хий болчхоод байна. Ирээдүйн орлогыг барьцаалсан төмрийн хүдрийн овоолго, ноолуурын гэх мэтчлэн асуудлууд дээр анхаарал тавьж иймэрхүү зүйлс дахиж гаргахгүй. Бид зөвхөн төрийн өмчит компаниудын талаар яриагүй. Хувийн хэвшлүүдийн талаар ч мөн ярьж байгаа. Одоо 30 гаруй зээлийн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хууль хяналтын байгууллагуудтай хамтран шаардлагатай мэдээллийг тухай бүрд нь гаргаж өгч байна. Аль нэг тийш нь хазайлгахгүйгээр төр, хувийн хэвшил түүнчлэн Худалдаа хөгжлийн банктай хамаарал бүхий зээлүүдэд адил тэгш хандана.
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд:
-Өнөөдрийн байдлаар цагдан хорих санал орж ирээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хорих үндэслэл гарч ирвэл Хөгжлийн банкны ажилтан болон зээл авсан ААН-ийн албан тушаалтнуудыг цагдан хорихыг үгүйсгэхгүй.
ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА

Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах Түр хорооны анхны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөгжлийн банкны удирдлага болон Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг сонсоно. Хоёрдугаарт, түр хорооны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах аж. Хянан шалгах түр хороо 11 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнд Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг,Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар багтсан.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж