Путин хардлага төрүүлдэг урт ширээгээ сольжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

Путин хардлага төрүүлдэг урт ширээгээ сольжээ

Путин хардлага төрүүлдэг урт ширээгээ сольжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд гадаадын төр, засгийн тэргүүн нарыг хүлээн авч уулзахдаа зургаан метр урт ширээний хоёр талд суун ярилцдаг нь олон хардлага төрүүлдэг. Тухайлбал,  өнгөрсөн сард Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес нартай уулзахдаа уг ширээний хоёр талд суусан нь цар тахлаас сэргийлэх зорилготой гэж олон хүн хардсан.

Тэгвэл Путин Даваа гаригт Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ удирдагч нартай уулзахдаа дугуй ширээнд суусан зургийг Оросын "Tass" агентлаг нийтэлжээ.  Ийнхүү Путин шүүмжлэл дагуулсан урт ширээгээ сольсон бололтой.

Путин ХАБГБ-ын тэргүүн нартай цэргийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, өнөөгийн болон ирээдүйн шинэ сорилт, заналхийллийн эсрэг илүү үр дүнтэй хамтарч ажиллах зэргийг хэлэлцсэн гэж "Tass" мэдээлжээ.

"The Guardian" агентлаг өмнө нь Путин дэндүү урт ширээг уулзалтад ашигладаг нь өөрийн хүчээ харуулах, бусад хүмүүсийг өөртөө ойртуулахаас сэргийлэх зорилгоор ашигладаг гэж таамаглан бичиж байв. Уг ширээ нь 100 мянган еврогийн үнэтэй гэж зохион бүтээсэн интерьер дизайнер нь хэлжээ. Ширээг  25 жилийн өмнө Италид хийгдсэн гэж хэвлэлд бичсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж