Дарханы зам төрийн түшээдийг талцуулав

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

Дарханы зам төрийн түшээдийг талцуулав

Дарханы зам төрийн түшээдийг талцуулав

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна. Төлөвлөгөө ёсоор 2019 онд ашиглалтад орох байсан ч сунжирсаар 2022 он хүртэл хойшлоод байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хувьд чуулганы үеэр салбарын сайдын ажлыг шүүмжилсэн. Тэрбээр Дарханы замын асуудлаар энэ удаа олон нийтийн сүлжээгээр Зам, тээврийн хөгжлийн яамны сайд асан М.Зоригттой талцав.

М.Зоригт "Путин өөрөө удирдаад байгаа учир Оросын цэрэг Украинд ахиж өгөхгүй байна. Дарханы замд улстөрчид хутгалдаад байгаа учир зам ахиж өгөхгүй байна. Аль алиныг мэргэжлийн хүмүүс л хийнэ" гэсэн. Харин УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Ажлаа хийж чаддаггүй ЗТХЯ-г шахсан гэж намайг "хусах" нутгархах ашиг сонирхолтой бол хус даа. М.Зоригт сайдаа! Банкны зээлээр авсан "приус" голдуу унаагаараа амьдралаа залгуулах гэж Дарханы зам дээр үйлээ барж, хохирч яваа олон түмнийхээ талд ажилласаар байх болно! Шантрахгүй" гэж жиргэв.

Өнгөрөгч нэгдүгээр сард Засгийн газраас Дарханы замыг 2023 онд дуусгах чиглэл өгсөн. Ингэхдээ, "Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Мөн Засгийн газрын гишүүдээс бүрдсэн шинэ ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ахлахаар болсон билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж