Голомт банкны шилдэг дижитал бүтээгдэхүүн SocialPay аппликэйшн 2022.05.31-нийг дуустал “Welcome2SocialPay” урамшуулалт хөтөлбөрийг зарлаж байна. Энэ хугацаанд хэрэглэгч та SocialPay-д бүртгэлгүй найздаа урилга илгээж, урилга хүлээн авсан найз нь амжилттай бүртгүүлэн нэвтэрсэн тохиолдолд та болон таны найзын дансанд тус тус 1,000₮-ийн урамшуулал олгох болно.
Та 1 хүнийг 1 удаа л урих эрхтэй ба уригдсан найз тань Голомт банкны харилцагч биш бол заавал аль нэг салбарт очиж, бүртгүүлсний дараа SocialPay аппликэйшнийг ашиглах боломжтой. Харин уригдсан найз тань Голомт банкны “Интернэт банк”-нд бүртгэлтэй харилцагч бол SocialPay аппликэйшнд И-банкны эрхээрээ нэвтэрч болно.
Найзаа урих заавар:
- “Нэмэлт” цэсийг сонгоно.
- “Найзаа урих” үйлчилгээг сонгоно.
- Урих хүний нэрийг оруулж, “Урих” товчийг дарна.
- “Амжилттай” гэсэн хариу гарч ирснээр таны урилга илгээгдэнэ.
SocialPay аппликэйшний тухай: SocialPay нь мөнгө илгээх, онлайн худалдан авалт хийх, хэрэглээний төлбөрүүд төлөх зэрэг таны бүх төрлийн санхүүгийн харилцааг хамгийн хялбараар шийдэх дижитал хэтэвч юм. Та бүхэн SocialPay-ийн хэрэглэгч болсноор дараах шинэ боломжуудыг авна. Үүнд:
- Утасны дугаар, и-мэйл хаяг ашиглан мөнгө илгээх, нэхэмжлэх, чатлах
- Голомт банкны харилцагчид онлайнаар SocialPay үйлчилгээнд бүртгүүлэх
- SocialPay виртуал карт идэвхжүүлэн, олон улсад худалдан авалт хийх
- Бүх банкны картаа холбон, дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудад SocialPay-ээр төлбөр төлөх
- Хэрэглээний төлбөрүүд төлөх, галт тэрэг, кино тасалбар захиалах, дата, нэгж авах, үнэт цаасны данс нээх, онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх, хүслийн жагсаалт хөтлөх, хамт олны хуримтлал үүсгэх гэх мэт
Хэрвээ та эсвэл таны найз хараахан SocialPay-ийн хэрэглэгч болж амжаагүй бол дараах QR кодыг уншуулж, аппликэйшнаа утсандаа татаарай.
Холбоотой мэдээ