"Согтуу жолооч осол гаргаж, 3-5 насны хүүхдүүд гэмтсэн"

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

"Согтуу жолооч осол гаргаж, 3-5 насны хүүхдүүд гэмтсэн"

"Согтуу жолооч осол гаргаж, 3-5 насны хүүхдүүд гэмтсэн"

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо "Амгалан" захын урд замд өчигдөр /2022.05.16/ 20:00 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Амгалан захын урд замд 20:00 цагийн орчим дөрвөн машин мөргөлдсөн осол гарсан байна. Зам дээр "Toyota Corolla Fielder", "Toyota Premio", "Toyota Prius", "Nissan Note" маркийнх дөрвөн машин мөргөлдсөн бөгөөд жолооч, зорчигч нийт гурван хүн гэмтсэн байна. Хэргийн газрын үзлэгийг Мөрдөн шалгах газрын хэлтсээс явуулж байгаа юм.

Гэмтсэн гурван хүний хоёр нь гурав болон таван насны хүүхдүүд байсан байна. Осолд холбогдогч жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба согтолтын зэргийг шалгахад 1.94 хувь согтолттой байжээ.

Иймд хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцохыг  Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж