Хойд Солонгосын IT ажилтнуудыг ажилд авахгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын IT ажилтнуудыг ажилд авахгүй байхыг анхааруулав

Хойд Солонгосын IT ажилтнуудыг ажилд авахгүй байхыг анхааруулав

АНУ-ын албаныхан Хойд Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажилтнуудыг санаатай, санамсаргүй ямар нэг байдлаар ажилд авахгүй байхыг бизнес эрхлэгчдэд анхааруулав. Алсын зайнаас ажиллах боломжийг ашиглан өөрсдийн жинхэнэ нэрээ нууж, БНАСАУ-ын төлөө ажиллаж байсан хүмүүс байгааг онцлон тэмдэглэлээ.

Төрийн департмент, Сангийн яам, Холбооны мөрдөх товчооноос гаргасан мэдэгдэлд, тэдгээр ажиллагсдын зорилго нь НҮБ-ын хориг арга хэмжээг тойрон гарах, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрт хөрөнгө оруулах гэжээ.

Хилийн чанадад болон улс дотроо зэрэг ажилладаг мянга мянган мэдээлэл технологийн ажилтнууд Хойд Солонгост байдаг аж. Эдгээр ажилтан нь Хойд Америк, Европ, Зүүн Ази зэрэг дэлхийн өнцөг булан бүрт байгаа үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээн дээр тулгуурлаж ажилладаг. Тэд програм хангамж, гар утасны аппликейшн хөгжүүлэлт зэрэг тодорхой ур чадварууд дээрээ үндэслэн бие даасан хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг.

Маш олон Хойд Солонгос ажилтан БНСУ, Япон гэх мэт бусад Азийн орнуудаас ирсэн гэж өөрсдийгөө итгүүлдэг ажээ. Түүнчлэн видео дуудлагад оролцохоос татгалзах, виртуал валютаар цалин хөлсөө хүлээж авах зэрэг ажил олгогчид анхаарвал зохих хэдэн зүйлс байдаг.

АНУ-ын албаныхны мэдэгдсэнээр, тэдний дийлэнх нь Хятад юм уу Орост суурин байдаг гэв. Цөөнх нь Африк, Зүүн өмнөд Азид байдаг. Тэдний олсон орлогын дийлэнх нь Хойд Солонгосын засгийн газрын дансанд ордог. Тиймээс Хойд Солонгосын мэдээлэл технологийн ажилтнуудыг ямар нэг байдлаар ажилд авсан бол энэ нь хориг арга хэмжээг зөрчсөн үйлдэл болно гэдгийг анхааруулав.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж