Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2022 оны эхний дөрвөн сарын статистик үзүүлэлтүүдийг өнөөдөр /2022.05.17/ Үндэсний статистикийн газраас мэдээллээ.
Экспорт өмнөх сараас 138.1 (18.7%) сая ам.доллараар, импорт 5.7 (0.9%) сая ам.доллараар тус тус өсчээ. Монгол Улс 2022 оны эхний дөрвөн сард нийт 134 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 2.8 тэрбум ам.доллар, импорт 2.3 тэрбум ам.доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 690.8 (15.5%) сая ам.доллараар, экспорт 302.7 (12.1%) сая ам.доллараар, импорт 388.1 (19.8%) сая ам.доллараар тус тус өсчээ.
Мөн 2022 оны дөрөвдүгээр сард инфляци 14.4 хувиар өсөхөд хүнсний бүлэг голлон нөлөөлж байна. Тодруулбал,
- Бинзен, А80 1литр-66.8%
- Дизелийн түлш 1литр-51.2%
- Бинзен А92 1литр-64.9%
- Түлшний мод шуудайгаар-21.3%
- Цагаан будаа, кг-24%
- Гуанзны хоолны үнэ-22.3%
- Хонины мах кг-2.5%
- Гурилан боов-16.6%
- Лууван-2.1%
- Талх зүсээгүй ш-26.5 хувьтайгаар өссөн үзүүлэлттэй байна.
Б.ЭНХСАНАА