Сөүл: Умардын тал тусламжийг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

Сөүл: Умардын тал тусламжийг эсэргүүцэж байна

Сөүл: Умардын тал тусламжийг эсэргүүцэж байна

Өмнөд Солонгосын шинэ консерватив засгийн газар Covid-19-ийн дэглэмтэй холбоотойгоор Хойд Солонгост туслахаар ажиллаж байгаа ч Умардын тал тусламжийг эсэргүүцэж байна гэж Сөүл Мягмар гаригт мэдэгдэв. Пёньян өнгөрсөн Даваа гаригт зургаан хүн нас барж, 269.510 хүнд халуурах шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлсэн. 819.090 гаруй хүн бүрэн эдгэрч, дор хаяж 663.910 хүн эмчилгээ хийлгэж байна гэж тус улсын төрийн мэдээллийн "KCNA" мэдээлжээ.

Өмнөд Солонгосын Нэгдлийн яам хил дамнасан холбооны шугамаар дамжуулан тусламж үзүүлэхийг санал болгосноор Умардтай холбогдохыг оролдсон байна. "Хойд Солонгосын тал тусламжийн захиасыг хүлээж авах эсэх талаар хариу өгөөгүй" гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Умард тал энэ долоо хоногийн эхээр удирдагч Ким Жон Уны тушаалаар цэрэг, албаны хүмүүс, багш, оюутнуудыг дайчлан, улс орон даяар эм хангамжийн хороог яаралтай засах хүчин чармайлтаа эрчимжүүлсэн гэж “KCNA” мэдээлэв.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол Даваа гаригт Үндэсний Ассемблэйн дээр хэлэхдээ, "Хэрвээ Хойд Солонгос хүлээн зөвшөөрөхөд бэлэн бол Өмнөд Солонгосын тал вакцин, эм, тоног төхөөрөмж, эрүүл мэндийн ажилтнуудад туслахын тулд бүх хүчин чармайлтаа харамлахгүй байх болно. Бид Умардын зүгээс хариу өгөхийг хүлээж, тэвчээртэй байх хэрэгтэй" гэв.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж