Монгол жүжигчид анх удаа англи хэлээр АНУ-д жүжиг тоглоно

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

Монгол жүжигчид анх удаа англи хэлээр АНУ-д жүжиг тоглоно

Монгол жүжигчид анх удаа англи хэлээр АНУ-д жүжиг тоглоно

Монголын "73 цаг" жүжгийг сэтгүүлч, зохиолч Х. Наранжаргал бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болд найруулан тавьжээ. Энэ жүжгийг Монголдоо төдийгүй АНУ, Герман, Швед, Орос, Австри, Өмнөд Солонгос, Япон зэрэг 10 гаруй орны театрын тайзнаа тоглох гэж буйг уран бүтээлчид дуулгав.

Жүжгийн зохиол нь анх 2004 онд бичигдэж 18 жилийн дараа тайзны бүтээл болж байгаа нь энэ аж. Уянгын драмын жүжгийн үйл явдал 73 цагийн дотор үргэлжлэх бөгөөд гурван хүн жүжиглэнэ гэдгээрээ онцлог юм.

Сэтгүүлч Х.Наранжаргал хэлэхдээ "Монголын театр ямар түвшинд явж байгааг дэлхийн улс оронд харуулахыг хүссэн. Уг жүжгээ одоогоор англи, орос, монгол хэлээр тоглох төлөвлөгөөтэй байгаа.  Дэлхийн театрын олон тайзан дээр англи хэлээр тоглогдох “73 цаг” жүжгийг монгол хэлээрээ, эх орондоо үзэх боломжтой. Тодруулбал, тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 30-ны өдрүүдэд Улсын хүүхэлдэйн театрт тоглоно" гэв.

Харин жүжигчин Р.Анхням "Бид нэг нэгнийгээ их бага хайрладаг болсон юм шиг санагддаг. Өөрсдөө хүмүүсийг хангалттай хайрладаггүй, хүсэхгүй хэр нь бусдаас хайр хүсээд байдаг. Зүгээр ямар ч шалтгаангүй нэг нэгийгээ хайрлаад байдаг бол хүний амьдрал өөрөө гайхамшигтай. Энэ бол миний хувийн бодол л доо. Энэ жүжиг маань миний тэр бодолтой нийцэж байгаа. Миний хувьд театрын уран бүтээлд 2004 оноос хойш тоглоогүй болохоор өөрийгөө өөр зүйлд сорьж үзэхээр энэ жүжигт оролцсон" гэдгээ хэлсэн юм.

"73 цаг" жүжгийн бэлтгэлийг гурван сар гаруй хугацаанд хийжээ. Уран бүтээлчид ирэх наймдугаар сараас эхлэн Европын улсуудад тоглож, арванхоёрдугаар сард эх орондоо ирэх гэнэ.

Б.ЭНХСАНАА

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж