Төрд "Шинэ сэргэлтийн бодлого" хэрэгжүүлэх 30 их наяд бий эсэхийг хөндөв

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

Төрд "Шинэ сэргэлтийн бодлого" хэрэгжүүлэх 30 их наяд бий эсэхийг хөндөв

Төрд "Шинэ сэргэлтийн бодлого" хэрэгжүүлэх 30 их наяд бий эсэхийг хөндөв

Монгол Улс дахь Америкийн худалдааны танхимаас өнөөдөр (2022.05.17) "Шангри-Ла" зочид буудлын хурлын танхимд тавдугаар сарын уулзалтаа “Шинэ сэргэлтийн бодлогын санхүүжилт ба хэрэгжилт” сэдвийн хүрээнд зохион байгуулав.

Тус танхимаас "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээн дэх 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж хийх хэрэгтэйг хэлээд, "Монгол Улсын төр засагт энэ талын мэдээллийг тодорхой болгох шаардлага тулгарч байна" гэж мэдэгдлээ.

Уулзалтаар бизнесийн төлөөлөл “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийх 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрхэн санхүүжүүүлэх, төрд ийм хэмжээний мөнгө бий юу, сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх 94 төслөөс үндсэн 10 нь ямар төсөл байна вэ, үүнд хувийн хэвшлийн оролцоог хэрхэн хангах вэ гэсэн асуултуудыг хөндөв. Тэд хувийн хэвшил төрөөс юу хийхийг зааж өгөхийг хүлээж суулгүй, хамтран хийж болох бүх санаачлагыг дэмжихээ илэрхийллээ.

"АмЧам Монгол" нь АНУ, Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж