Ким Жон Ун, Байденаас илүү хүүхдийн хүнсний асуудалд санаа тавьдаг уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун, Байденаас илүү хүүхдийн хүнсний асуудалд санаа тавьдаг уу?

Ким Жон Ун, Байденаас илүү хүүхдийн хүнсний асуудалд санаа тавьдаг уу?

Ким Жон Ун биечлэн Хойд Солонгосын хүүхдийн найруулдаг сүүг амсч, улам сайжруулахыг даалгасан гэж ярьжээ. Пёньяны өндөр албан тушаалтанд 2021 оны есдүгээр сарын 15-нд Ким Жон Унаас дуудлага ирсэн байна. Удирдагч хүүхдүүдэд зориулсан шингэрүүлсэн хуурай сүүний туршилтын багцыг амсч, дутагдлыг нэг нэгээр нь зааж өгсөн гэж "Солонгосын дуу хоолой" агентлаг мэдээллээ.

Тус албан тушаалтан Кимийг хүүхдийнхээ хоолыг хэт халуун, давстай эсэхийг нь эхлээд амталж үздэг эх хүн шиг  гэж тодорхойлсон байна. Утсаар ярьснаас хойш Пёньян шинэ, сайжруулсан сүү үйлдвэрлэсэн гэж тус агентлаг мэдээлэв. Үүний дараагаар тус агентлаг АНУ-ын хомсдолыг дурсч, Жо Байденг муу удирдагч гэж хэлээд амжив.

“Insider” сэтгүүлч Жэйн Ридлигийн мэдээлснээр, АНУ-д сүүний тэжээлийн хомсдол ихтэй байгаа тул эцэг эхчүүдийн сэтгэл түгшиж байна. Ажилтны эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт сүлжээний асуудал, өргөн тархсан бүтээгдэхүүнийг эргүүлэн татах зэрэг нь хомсдолд хүргэсэн. Энэ асуудал нь  хөхөөрөө хооллох боломжгүй эцэг эхчүүд болон эрүүл мэндийн асуудлаас болж сүүн тэжээлээс хамааралтай нялх хүүхдэд нөлөөлж байна.

Тэрбээр энэ асуудал  улстөржөөд амжжээ. АНУ-ын Техас мужийн амбан захирагч Грег Эбботт Ерөнхийлөгч Жо Байденыг АНУ-ын хүүхдүүдээс илүү цагаач хүүхдүүдийг илүүд үздэг гэж буруутгаж, хүүхдийн сүүний нөөцийг цагаачдыг боловсруулах төвүүдэд илгээж байна гэсэн бичлэгийг фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн байна. Тоталитар дэглэмтэй Хойд Солонгост бие даасан хэвлэл мэдээлэл байдаггүй.  "Солонгосын дуу хоолой" болон "Пёньян таймс" зэрэг төрийн хяналтад байдаг хэвлэлүүд АНУ-ын сөрөг мэдээ, ялангуяа улс төрийн хагарал үүсгэсэн мэдээг байнга онцолж, Кимийн үйл ажиллагааны талаар увайгүй сайшааж мэдээлдэг.  Үүний адил Ким Жон Ун хүүхдэд их анхаарч, Жо Байден шиг хүүхдийн сүүний хомсдолд оруулахгүй байсан гэжээ.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж