Владимир Путин Харьков шиг ялагдал дахин хүлээж дийлэхгүй

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

Владимир Путин Харьков шиг ялагдал дахин хүлээж дийлэхгүй

Владимир Путин Харьков шиг ялагдал  дахин хүлээж дийлэхгүй

Дайн эхэлснээс хойшхи Путины томоохон зорилт нь  Украины хоёр дахь хот болох Харьковыг эзлэх байв. Гэвч  Орос улс ялагпаж, бууж өглөө. Энэ бол Москвагийн хувьд томоохон, ичгүүртэй ялагдал юм.  Харьковыг бүслэх анхны оролдлогууд амжилттай болсон ч Оросын арми энэ хотыг эзлэн авч чадаагүй нь цэргийн хүчний  чадваргүй байдал, тулалдааны талбарт бүтэлгүйтсэний үр дагавар юм.  Одоо эдгээр хүчнийхэн зүүн зүгт хүчээ зузаатгахын тулд хотын эргэн тойрноос ухарч байна.

Ялагдал мэдээж Путины төлөвлөгөө биш байсан. Мөн түүний нөөц төлөвлөгөө ч биш.  Киевийг эзлэх оролдлого бүтэлгүйтсэний дараа Путин Донбасс руу нэгэн зэрэг довтлохын зэрэгцээ Харьковын эсрэг довтолгоог үргэлжлүүлэхийг хүссэн.  Энэ хоёр оролдлого нь дайныг хурдан дуусгах гэсэн явдал байв.

Гэсэн хэдий ч Путины төлөвлөсөн эхний хот эзлэх явдал нь бүтэлгүйтсэн бөгөөд дараагийнх нь төлөвлөгөөнөөсөө хоцорч байна.  Хэдийгээр тэр Донбасст тогтвортой ахиц дэвшил гаргасаар байсан ч түүнд удахгүй нэмэлт хүч хэрэгтэй болно. Гэвч нэмэлт хүч хаанаас олох нь тодорхойгүй байна.

Украин одоо зүүн зүгт байлдахын тулд улсынхаа хойд нутгаас цэргээ татан, байршуулж байна.  Путин үүнийг гадарласан бололтой цэргийн сургуулилт нэрийн дор Украины хилийн ойролцоо өөрийн хүчээ байрлуулахыг Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкод даалгасан.  Энэ нь Киевт дахин шууд заналхийлж байна. Энэ нь Орос улс Донбас дахь хүчний тэнцвэрт байдалд улам их санаа зовж байгаагийн бас нэг илрэл аж.

Бүх дайнуудын нэгэн адил ерөнхий дүр зураг ээдрээтэй хэвээр байгаа ч сэдэв нь тодорхой юм.  Орос дахин ялагдаж байна. Энэ нь ихэнх фронтод ялагдаж, хойшлогдож, эсвэл дарамт шахалтад өртөж байгаа бөгөөд гол зорилгоо биелүүлээгүй. Путинд цаг хугацаа, сонголт маш хурдан дуусч байна. Хэрвээ сүүлчийн цэргээ зүүн зүгт Украины армийг устгах хангалттай байлдааны хүчийг бий болгож чадахгүй бол Путин үнэхээр асуудалд орно. Түүнд одоогоор нөөц төлөвлөгөө байхгүй ба эдийн засгийн хувьд ч боломжгүй болж байна.

Эх сурвалж: Telegraph

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ЗөвЗөв
16
ХахаХаха
14
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж