Франц улс 30 жилийн дараа эмэгтэй ерөнхий сайдтай болов

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

Франц улс 30 жилийн дараа эмэгтэй ерөнхий сайдтай болов

Франц улс 30 жилийн дараа эмэгтэй ерөнхий сайдтай болов

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр /2022.05.16/ Хөдөлмөрийн сайд Элизабет Борныг шинэ ерөнхий сайдаар томиллоо. Ийнхүү Элизабет Борн сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд анх удаа энэ албан тушаалыг хашсан эмэгтэй хүн болж байна. Түүнчлэн Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хоёр дахь эмэгтэй ерөнхий сайд болов. Тус улсын анхны эмэгтэй сайд нь 1991-1992 онд ажилласан Эдит Крессон байжээ.

Элизабет Борн өмнө нь Байгаль орчин, зам тээвэр, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан. Мөн Зам тээвэр, Экологийн шилжилтийн яаманд ч сайдаар ажиллаж байжээ.

Макроныг 2017 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Борн түүний удирдлага дор ажилласан учир францчуудын хувьд тэрбээр цоо шинэ хүн биш юм.

Елисейн ордонд өчигдөр түүний эрх мэдэл шилжүүлэх ёслол болов. Түүний удирдлага дор ажиллах шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг ойрын өдрүүдэд зарлах төлөвтэй байна. Албан тушаалаа хүлээж авахдаа тэрбээр, “Нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийн төлөөх тэмцэлд юу ч саад болохгүй. Мөрөөдлөө дага” гэж хэлжээ.

Эх сурвалж: ALJAZEERA, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж