Викториа Бекхэм: Туранхай байхыг хүсэх нь хуучинсаг хандлага

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

Викториа Бекхэм: Туранхай байхыг хүсэх нь хуучинсаг хандлага

Викториа Бекхэм: Туранхай байхыг хүсэх нь хуучинсаг хандлага

Викториа Бекхэм “Spice Girls” хамтлаг тарсны дараа хувцас загварын ертөнцөд хөл тавьж, амжилттай яваа нэгэн. Тэрбээр саяхан “Grazia” сэтгүүлд загварын тухай ярилцлага өгчээ.

Туранхай хүүхнүүдэд зориулсан жижиг размерын хувцас үйлдвэрлэдэг Викториа Бекхэм ярихдаа, “Туранхай байхыг хүсэх нь хуучинсаг хандлага. Орчин үеийн хүүхнүүд эрүүл, галбирлаг биетэй байхыг илүүд үзэх болсон. Тэд бондгор хөх, тонтгор бөгстэй байхыг хүсч байна” гэж ярьжээ.

Өдгөө 48 настай Викториа Бекхэм цар тахлын хоёр жилийн хугацаанд АНУ-ын Өмнөд Флоридад өнгөрүүлсэн байна. Тэрбээр ярихдаа, “Майамид маш олон галбирлаг эмэгтэйчүүд байдаг. Тэд усны хувцастай далайн эргээр алхаж яваа нь үнэхээр гайхалтай харагддаг. Тэд маш итгэлтэйгээр биеэ гайхуулдаг. Тэдний хандлага, хувцаслалт нь миний хувьд үнэхээр шинэлэг мэдрэмж төрүүлсэн” гэж ярьжээ.

Түүний ярьснаар эмэгтэйчүүдэд биеийн жин биш өөртөө сэтгэл хангалуун, өөрөөрөө аз жаргалтай байх нь гол гэдгийг онцолсон байна. Викториа өөрөө үргэлж жин нэмэхээс айдаг байсан ч фитнессээр хичээллэж эхэлснээр бодол нь өөрчлөгджээ. Тэрбээр биеэ тодорхой нэг жинд барих биш тэр жиндээ хэрхэн галбиржах нь илүү чухал гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: PAGE SIX

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж