Путин Финландын хил рүү цөмийн хүчин чадалтай пуужин зөөв

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

Путин Финландын хил рүү цөмийн хүчин чадалтай пуужин зөөв

Путин Финландын хил рүү цөмийн хүчин чадалтай пуужин зөөв

Швед болон Финланд улсууд НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлээд буй. Финландын дараа Шведийн ерөнхий сайд Магдалена Андерссон өчигдөр /2022.05.16/ хүсэлтээ илэрхийлсэн. Төвийг сахих бодлогоо 500 гаруй жил тууштай баримталсаар ирсэн Швед улсын хувьд энэ нь аюулгүй байдлын бодлогодоо түүхэн өөрчлөлт гаргасан алхам байв.

Тэдний энэ шийдвэрт Оросын талаас хариу үйлдэл үзүүлж, цөмийн зэвсэг тээвэрлэгч искандер баллистик пуужин харвагчийн батерейг Финландын хил рүү зөөвөрлөжээ. Тодруулбал, Финландаас ердөө 50 орчим км зайд, Хельсинкээс 217 км зайд орших Выборг хотыг чиглүүлэн зөөж буй бичлэг Оросын олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн гэв. Энэ нь нийслэлийг онилоход маш хялбар байрлал гэсэн үг аж.

Искандер нь Оросын цэргийн гол зэвсэг бөгөөд суурилуулсан хошуунаасаа хамааран олон төрлийн үүрэг гүйцэтгэх боломжтой. Энэ нь хориотой кластер сум харвах, танк устгах, хуяг цоолох, хоргодох байрыг нэвт цохих, радар устгах цахилгаан соронзон үйлдэл зэрэгтэй. Искандерын хошуу нь Хирошимаг устгасан бөмбөгнөөс дөрөв дахин хүчтэй байж болзошгүй аж.

Үүний зэрэгцээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин НАТО-ийн дэд бүтэц аль нэг улс руу тэлэх тохиолдолд хариу арга хэмжээ авна гэдгээ анхаарууллаа. Швед, Финландын аль нь ч байсан НАТО-д элсэхэд асуудал алга гэж Путин хэлсэн. Гэвч бүс нутагт цэргийн дэд бүтцийг өргөжүүлж байгаа тохиолдолд хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй гэв.

Дээрх хоёр улс нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш төвийг сахисан байр сууриа хадгалж ирсэн. Хариуд нь Москвагаас тэдэн рүү халдахгүй гэсэн аюулгүй байдлын баталгааг өгчээ. Гэсэн хэдий ч Украины түрэмгийлэл нь нөхцөл байдлыг эргүүлсэн учир одоо НАТО-ийн гишүүнчлэлийн төлөө хүсэлтээ өгөөд байна. НАТО-д элсэхийн тулд одоогийн гишүүн 30 орон бүгд хүсэлтийг батлах ёстой. Энэ үйл явцад хэдэн сар шаардагдах тул тэр хооронд хоёр улс халдлагад өртсөн тохиолдолд Их Британи болон АНУ аюулгүй байдлыг нь батлан даах болжээ.

Өдгөө Финланд, Швед, Украин тэргүүтэй 10 өөр орны 15 мянга орчим цэрэг Хельсинкийн дэргэдэх Эстонид цэргийн сургуулилалт хийж байна. Уг сургуулилалт нь ЗХУ задран унаснаас хойш Оросоос гадуур зохион байгуулагдаж буй хамгийн том сургуулилалтуудын нэг юм.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
22
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж